Дээлний сампин буюу товч зангидах аргыг зурагтай нь хамт тайлбарлан орууллаа.
Зураг 1: Товч зангидах шилбээ бэлдэнэ.
Зураг 2 : Шилбэнийхээ нэг үзүүрийг (улаан) гартаа атгаад нөгөө үзүүрийг (цэнхэр) долоовор хуруундаа гогцоолон орооно.
Зураг 3: Цэнхэр үзүүрээ мөн эрхий хурууныхаа доогуур оруулан гогцоолж ороогоод атгана.
Зураг 4: Эрхий хуруунийхаа гогцоог хуруунаасаа мултлана.
Зураг 5: Мулталсан гогцоог долоовор хурууны гогцоондээр тавина.
Зураг 6: Долоовор хурууны гогцоог эрхий хуруунаасаа мулталсан гогцооны голоос татаж гаргаж ирнэ.
Зураг 7 : Гогцоогоо дээш нь нилээн татаж гаргаж ирнэ.
Зураг 8: Улаан үзүүрээ цэнхэр үзүүрийн доогуур оруулна.
Зураг 9: Улаан үзүүрээ түрүүн дээш нь татсан гогцооныхоо голоор татаж гаргана.
Зураг 10: Улаан үзүүрээ сайн татна. Татсаны дараа доорх зурган дээрх шиг тэгш хэмтэй хэлбэр үүснэ.
Зураг 11: Улаан үзүүрээ цааш нь нугалаад голын дөрвөлжин хэсгийн доод талаас нь гаргаж ирнэ.
Зураг 12
Зураг 13: Мөн цэнхэр үзүүрээ голын хэсгээр гаргаж ирнэ.
Зураг 14: Одоо 2 үзүүрээ нааш нь татна.
Зураг 15
Зураг 16: Татсаны дараа иймэрхүү хэлбэртэй харагдана.
Зураг 17: Зангидах явцдаа зангилаагаа бага багаар чангалж явах хэрэгтэй.
Зураг 18: Дээрээс нь ингэж харагдана. Оройн хэсгээс гаднах 4 тал нь тэгш хэмтэй харагдах ёстой.
Зураг 19: Доороосоо мөн тэгш хэмтэй 4 тал харагдах ёстой. Сампин нь оройныхоо талтай нийлээд нийт 9 талтай байна. Орой 1, дээд доод тал нь тус бүр 4, 4-н тэгш хэмтэй талтай байна.
Зураг 20: Одоо сампингаа бага багаар чангалаад явна. Нэг талаас нь эхлээд хөөхөд бүх тал нь хөөгдөөд чангарах ёстой.
Зураг 21: Ерөнхийдөө чангалсны дараа оройн хэсэг үлдэнэ.
Зураг 22: Оройн хэсгээ сүүлд нь чангална. Дээрээсээ харахад ингэж харагдана.
Зураг 23: За ингээд товч маань дээлэндээ хадагдахад бэлэн боллоо. 😀
Эх сурвалж: fashionpiece.blogspot.com