Гэр бүл салалт “гамшиг”-ийн хэмжээнд хүрэх нь

Хуучирсан мэдээ: 2010.08.03-нд нийтлэгдсэн

Гэр бүл салалт “гамшиг”-ийн хэмжээнд хүрэх нь

Үндэсний статистикийн хороо­ны сүүлийн дөрвөн жилийн судал­гаагаар гэр бүл цуцлалт жил ирэх бүр нэмэгдэж, насны хувьд за­луу­жиж байгаа гэсэн дүгнэлт  гаргажээ. Судалгаагаар 2006 онд гэр бүл бологсдын тоо 48996 бай­сан ч жил ирэх бүр цөөрч, өн­гөрсөн онд 34071 болтлоо буурчээ. Ха­рин гэрлэлтээ цуцлуулсан то­хиол­дол 2006 онд 1448 байсан бол 2009 онд дээрх тоо хоёр да­хин нэмэгдсэн аж. Эл байдлыг мэр­гэжлийнхэн сонгуулийн амлалт нийгмийн ха­ламжуудтай холбож тайл­бар­ладаг. Олон улсын сайн дурын бай­гууллагуудын судалгаагаар ихэнх хөгжингүй орнуудын хүн ам нь хөгш­рөлтийнхөө шатанд явж байна гэсэн мэдээлэл байдаг. Үүний дэргэд Монгол Улсын хүн амын 70 гаруй хувь нь залуус гэхээр сайхан сонсогдох нь мэ­дээж. Улс орнуудыг далайд хөвж яваа завь гэж төсөөлбөл Монгол Улс жижигхэн ч гэсэн эрч хүчтэй, залуу сэлүүрчидтэй завь болж таар­лаа. Гэхдээ энэ их хүчээр за­вийг буруу тийш нь залуурдах аваас аажимдаа бус гэнэт хөмрөх аюул нүүрлэж болохыг мэдэхгүй хүмүүс олон байх шиг.  Манай улсад хожуу гэрлэлтийн эсрэг жишиг дэлгэрээд нэлээд удлаа.

Сургуулиа төгсөв үү, үгүй юу хүнтэй сууж, хүүхэдтэй болсныхоо дараа салах нь моод болжээ. Алдаанаасаа суралцдаг хүнийг магт­даг ч, залуучуудаа алдаа гар­га­хаас нь өмнө сэрэмжилсэн ар­га хэмжээг авахгүй бол Монгол хэ­­мээх жижиг завь хэзээ мөдгүй хөм­рөх нь. Дахин нэг тоо баримт дэл­гэхэд өнгөрсөн жилд гэхэд л 10980 гэр бүл анхан шатны шүүхэд гом­дол гаргаж, Гэр бүлийн хуулиар гомдлоо шийдвэрлүүлсэн байна. Тэд­ний дунд ердөө сарын өмнө гэр­лэлтээ батлуулсан залуус, нас­ныхаа хагасыг хамт туулагсад ч байх юм. Шалтгааныг нь тэд амьдрал ядуу, ажлын байр олдохгүй, сэтгэл санаа нийлэхгүй гэсэн хэдхэн үгээр илэрхийлж, өөрсдөө нэр цэвэр үлддэг. Хамгийн гол нь энэ бүхнийх нь ард юу ч мэдэхгүй хүүхдүүд хо­хи­рч, хойд эцэг, эхийн гар харах хувь тавилантайгаа эвлэрэх нь эв­лэрч, эвлэрэхгүй нь гудамжинд гарсаар л.

Ингээд тэдний ачаар нийг­мийн халамж шаардагсад, эрүүл мэндийн тусламж эрэгсдийн ар­ми шинээр бий болж, Монгол Улс олон залуустай гэж бахархах бус сандрах цаг дөтлөөд иржээ. Хэрэв энэ замаар үргэлжлүүлэн алхсаар бай­­вал удахгүй энд тэндэхийн бу­­лан тохойд цус ойртолтын хар гай­гаар өрөөл татанги болж төрсөн Мон­голын ирээдүйтэй тааралдаад хэн ч гайхахгүй өнгөрөх нь байна. Уг нь нө­хөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн чиглэлээр Монголд хэ­рэгждэг гадна, дотнын төслүүд ямар олон байгаа билээ. Манайд энэ чиглэлээр 8000 гаруй төрийн бус байгууллага ажилладгаас 10 ор­чим хувь нь дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ч жил ирэх бүр гэр бүл цуцлалтын тоо нэмэгдсээр байна. Энэ нь гэр бүл салалт “гамшиг”-ийн хэмжээнд хүрэх цаг ойрхон буйг дохиолох ажээ.

Р.САРАНГОО

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж