Хакүхо, Тэрүнофүжи Ган-Эрдэнэ нар нагоя башёд нэг ч унаагүй явна

Хуучирсан мэдээ: 2020.07.23-нд нийтлэгдсэн

Хакүхо, Тэрүнофүжи Ган-Эрдэнэ нар нагоя башёд нэг ч унаагүй явна

Хакүхо, Тэрүнофүжи Ган-Эрдэнэ нар нагоя башёд нэг ч унаагүй явна

Японы мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёгийн дөрөв дэх өдрийн барилдаанууд өчигдөр/2020.07.22/ Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болж өндөрлөлөө. Цар тахлын улмаас 2500 үзэгчийг л ордонд орохыг зөвшөөрч буй Нагоя башёгийн дөрөв дэх өдөр Хакүхо Шоо Таканошотой тааран барилдсан бол озэки Асанояама Дайейшотой тааран барилдлаа.

Ёкозүна Хакүхо Таканошотой анх удаа учраа тааран барилдаж, Нагоя башёгийн дөрөв дэх ялалтаа авлаа. Тэрбээр одоогийн байдлаар нэг ч ялагдалгүй башёг үргэлжлүүлж байгаа бол Таканошо нэг давж, гурав унасан үзүүлэлттэй байна.

Харин Ёкозүна Какүрюү Анандын эзгүйд барууныг манлайлж буй шинэхэн озэки Асанояама башёгийн дөрөв дэх өдөр Дайейшотой тааран барилдаж өрсөлдөгчөө давлаа. Асанояама башёг дөрвөн даваатай Хакүхогийн адилаар тэргүүлж байна. Тэгвэл озэки Такакэйшо башёгийн дөрөв дэх өдөр Эндотой тааран барилдаж улмаар энэ удаагийн башёгийн гурав дахь ялалтаа авч гурван даваа, нэг унаатай боллоо.

Одоогийн байдлаар Хакүхо, Асанояама, Митакеүми, Мёогирюү, Котошохо, Тэрүнофүжи Ган-Эрдэнэ нар дөрвөн даваатай нэг ч унаагүй башёг үргэлжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж