Лусын дагинын усны хувцсыг хориглов | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Лусын дагинын усны хувцсыг хориглов

Хуучирсан мэдээ: 2016.01.15-нд нийтлэгдсэн

Лусын дагинын усны хувцсыг хориглов

Шинэ Зеландын Окленд хотын захиргаа аврагчдын гомдлыг үндэслэн лусын дагиных шиг загвартай усны хувцсыг хориглох шийдвэр гаргажээ.

Усанд сэлэгчийн бүсэлхийнээс доош хэсэг нь далдлагддаг ийм загвартай усны хувцас өмсөхийг  Австрали, Их Британийн усан сангуудад ч мөн хориглоод байгаа юм байна.

Хэдийгээр ийм загвартай усны хувцас нь мэргэжлийн, туршлагатай сэлэгчдэд зориулсан ч нийтийн усан санд үйлчлүүлэгчид өмсөх болсон нь санаа зовоож байгаа ажээ.

Лусын дагинынх шиг загвартай усны хувцаснаас болж охин нь усан санд живэх шахсан тухай нэгэн ээж Facebook хуудсандаа бичсэний дараа олон эцэг эх үүнийг худалдаалахыг хориглохыг шаардсан юм.

Н.ЭНХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

zochin 2016-01-15 202.180.218.27

Hugjiltui ornuudad niitiin erkh ashig hundugduhud uyg ch horij boldgiin jishee. Manaid iim huvtsas hudaldahiig horison bol huviin businesst oroltsloo,zaalaa geed zarim uy gej medemhiireh boldoo,

Зочин 2016-01-15 202.21.106.127

манайд бүүр ч дэмий юм байна. монголдоо өөр төрлийн уснаас хол дагина бодож ольёо. морь биетэй ч юмуу.

name 2016-01-15 202.55.183.107

далайн гахай сэлэлтээр мастер биш л бол ийм хувцаснаас хол байсан нь дээр л дээ