Миний дэлгүүр нь залуу төгсөгчдийг 1 жилийн хугацаанд үргэлжлэх Удирдах түвшний менежерт бэлтгэх хөтөлбөртөө шалгаруулж байна.
Тус хөтөлбөрт их дээд сургуулиудын залуу төгсөгчдийг ажлын туршлага үл харгалзан тэдгээрийн хүсэл эрмэлзэл, манлайлах чадвар, оюуны чадамж зэргийг үндэслэн сонгон шалгаруулалт хийж байна.
Хөтөлбөрт тэнцсэн оролцогчид нь нэг жилийн хугацаанд Миний Дэлгүүрийн бүхий л түвшний үйл ажиллагааг практик дээр цалинтай суралцах ба төгсөөд сарын 1,5-2,5 сая төгрөгийн цалинтай удирдах түвшний ажлын байранд томилогдох юм байна.
Удирдах түвшний менежер бэлтгэх хөтөлбөрт амжилт гаргахын тулд өөрийн ур чадвараа бүрэн ашиглаж, шинийг хурдацтай сурч, өөрийгөө дайчилж, үе тэнгийн чадварлаг залуусаас ялгаран манлайлах нь чухал.
Өнгөрсөн долоо хоногт хоёрдугаар шатны шалгаруулалтад оролцсон залуусын сэтгэгдлийг хүргэе.
Оролцогч 1:
- “Миний ирээдүй Миний гарт” хөтөлбөр дөнгөж төгсөж буй оюутан залуусын ур чадвар, чадамж, цаашлаад энэ компанид юу хийж чадах уу? Чиний ирээдүй ямар байх вэ? Гэдгийг чиглүүлэх хөтөлбөр юм.”
Оролцогч 2:
- “Юунаас ч айх хэрэггүй, Хамгийн доод албан тушаалаас эхлээд дээд албан тушаал гээд бүхий л албан тушаал бүр дээр ажиллаж, дадлагажиж, компанийн булан тохой бүрийг мэдэх нь маш чухал юм. Нэг дор олон зүйлийг сурч, цаашлаад өөрийн карьераа өсгөж, үе тэнгийнхнээ ямар түвшинд байна, би өөрөө хаана нь байна гэдгээ тодорхойлж, өөрт дутагдаж буй чадваруудаа нээн илрүүлж, өөрийгөө хөгжүүлэх боломжтой юм.”
Оролцогч 3:
- Энэхүү хөтөлбөрийн сонгон шалгаруулалт нь өвөрмөц, хөгжилтэй, оюуны чадамж сорьсон байдлаар зохион байгуулагдсан нь маш их таалагдлаа.
Энэхүү хөтөлбөрийн 2020 оны элсэлтийн 1-р шатны шалгаруулалт 8-р сарын 15-ны өдөр дуусах тул та цаг алдалгүй дараах сайтруу орон мэдээлэл авч бүртгүүлнэ үү https://recruitment.minii-suljee.mn/. Мөн 7575-6062 дугаараар холбогдон мэдээлэл авна уу.
Холбоотой мэдээ