УОК-т цугласан хандиваас 957 сая төгрөг, 600 хонь үлджээ

Хуучирсан мэдээ: 2020.07.23-нд нийтлэгдсэн

УОК-т цугласан хандиваас 957 сая төгрөг, 600 хонь үлджээ

УОК-т цугласан хандиваас 957 сая төгрөг, 600 хонь үлджээ

Улсын онцгой комисс /УОК/ хандивын мөнгөний зарцуулалтынхаа жагсаалтыг шинэчилжээ. Цар тахлаас урьдчилан сэргийлэх ажилд зориулан иргэд, аж ахуй нэгж байгууллагууд өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн УОК-т хандив өргөж эхэлсэн. Тус хандивын зарцуулалтыг ОБЕГ-ын албан ёсны сайтад олон нийтэд нээлттэй ил тод танилцуулж байсан ч дөрөвдүгээр сараас хойш хандивын зарцуулалтын жагсаалт шинэчлэгдээгүй байсан юм.

Тэгвэл долдугаар сарын 16-ны өдрийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газарт 281 ААН, байгууллага, 256 иргэнээс бэлэн мөнгө хэлбэрээр 3 тэрбум 498 сая 298 мянга 450.63 төгрөг цугласнаас 2.5 тэрбумыг зарцуулжээ. Одоогоор үлдэгдэл нь 957 сая 488 мянга 445.63 төгрөг байгаа ажээ.

Харин 112 аж ахуй нэгж, байгууллага, иргэнээс  3.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий бараа материал улсын онцгой комисст хандивласнаас 2.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий бараа материалыг тусламж хүссэн байгууллагуудад хуваарилжээ.

Мөн 3 аж ахуй нэгж байгуулдлаг 800 толгой хонь хандивласнаас 200-г нь ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвд хандивласан байна.

Улсын онцгой комисст нийтдээ 7 тэрбум 187 сая 577 мянга 808.43 төгрөг цугласнаас 5 тэрбум 7 сая 61 мянга 927.84 төгрөгийн зарцуулжээ. Одоогоор нийт үлдэгдэл 2 тэрбум 180 сая 515 мянга 280.59 төгрөг 600 хонь байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
7
БурууБуруу
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж