Дүрмээ мэддэггүй жолооч нарын балаг амины үнэтэй юу? | News.MN

Дүрмээ мэддэггүй жолооч нарын балаг амины үнэтэй юу?

Дүрмээ мэддэггүй жолооч нарын балаг амины үнэтэй юу?

Дүрмээ мэддэггүй жолооч нарын балаг амины үнэтэй юу?

Өвлийн турш дөрвөн уулынхаа дунд утаа, түгжрэл хоёртоо бухимдаж залхсан нийслэлийнхэн хөхүүрийн ам наашлахтай зэрэгцэн майхан, ачаа тээшээ зэхээд хөдөө нутгийн зүг жолоо залдаг. Орон нутгийн замд салхи татуулан хурдлах жолооч нар 80 км/цагийн хурд хэтрүүлэхгүй байх ёстой. Гэвч хотын шалган нэвтрүүлэх цэг, цагдаа хоёрыг ардаа орхисон даруйдаа л жолооч нар 120 км/цагаас дээш хурдалдаг нь нууц биш. Ийм л шалтгаанаас болж олон арван айлын охин, аавын хүү, бяцхан үрс цаг бусаар хорвоог орхиж байна. Зам тээврийн ослоор амь насаа алдсан хүмүүсийн 70 хувь нь орон нутгийн замд осолдсон байдаг аж. Авто ослоор жил бүр 500 гаруй хүн амь насаа алддаг нь гуравхан сая хүн амтай манай улсын хувьд өндөр тоо юм. Өнгөрсөн онд зам тээврийн осол, хэргийн улмаас 561 хүн амиа алдсан бол энэ оны долдугаар сарын 20-ны байдлаар 220 хүн мөнх бусыг үзжээ.

Зөвхөн баяр наадмын өдрүүдэд гэхэд л 25 хүн харамсалтайгаар амь насаа алдсан. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр жолооч нар хурд хэтрүүлээд зогсохгүй согтуу жолоо барьж, хэн нэгнээсээ өрсөж, гүйцэж түрүүлэх гэснээс болж аян зам нь эмгэнэлт явдлаар төгсөх шалтгаан нь болдог байна. Иймд зам тээврийн ослыг бууруулах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Тээврийн цагдаагийн алба Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-тай хамтран “ЯАРААД ЯАХАВ ДЭЭ” аяныг санаачлан хэрэгжүүлснээс хойш хоёр дахь жилээ угтаж байна. Энэ жил долдугаар сарын 1-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн аяны хүрээнд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг А0201 автозамд өчигдөр /2020.07.22/ цагдаагийн алба хаагчид жолооч нарт хяналт тавьж ослоос сэргийлэх зөвлөмж өгөх арга хэмжээг зохион байгуулав. Энэ чиглэлийн замд долоо хоногт 60 мянга гаруй тээврийн хэрэгсэл зорчдог ба зам тээврийн осол хэрэг ч цөөнгүй гардаг тул ослын “хар цэг”-т бүртгэгджээ.

Хяналт шалгалтаар гэр бүлээрээ аялалд явж буй хүмүүс цөөнгүй ч жолоочоос бусад нь хамгаалах бүс зүүгээгүй, арын суудлын зорчигчид бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлээгүй ихэвчлэн ах, эгч, эмээ өвөө нар нь өвөр дээрээ суулгасан дүр зураг ч угтав. Жолооч нарын тухайд “Яараад яахав дээ” аяны талаарх мэдээлэл сайтай байв. Гэсэн ч хурд хэтрүүлдэг, хамгаалах бүс зүүдэггүй, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийдэг, шөнийн цагаар хурд хэтрүүлдэг зэрэг зөрчил цөөнгүй гаргадаг гэнэ.

ЖОЛООЧ НАР АНХААРАЛ БОЛГООМЖГҮЙ ОРОН НУТГИЙН ЗАМД ЗОРЧИЖ БАЙНА

Төв аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч ахлах дэслэгч Э.БОЛДМАНДАХ: 

-Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших улсын хэмжээний А0201 автозам бол Улаанбаатар Сайншанд чиглэлийг холбосон босоо тэнхлэгт орших зам гэдгээрээ онцлог. Энэ чиглэлийн замд ослын хоёр, гурван ч “хар  цэг” бий.  Зам тээврийн осол зорчиж буй жолооч нар хурд хэтрүүлдэг, хамгаалах бүс хэрэглээгүй, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийдэг, орон нутгийн замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангадаггүй зэрэг зөрчлүүд гаргадаг. Энэ мэтчилэн шалтгаанаас болж зам тээврийн осол ч цөөнгүй гардаг. Осол аваар гарч буй шалтгаан нь жолооч нар анхаарал болгоомжгүй орон нутгийн замд зорчиж байгаатай холбоотой. Мөн жолооч нар хүн тээвэрлэж байхдаа хамгаалах бүсийг зүүлгэж хэвшүүлэх ёстой. Бас зам дагуу зорчиж буй жолооч нараас гадна энэ бүс нутагт төв суурин амьдарч буй иргэд согтуугаар жолоо барьдаг, насанд хүрээгүй хүүхэд замын хөдөлгөөнд оролцох зөрчил ч цөөнгүй гаргадаг. Тиймээс цагдаагийн алба хаагчид “ЯАРААД ЯАХАВДЭЭ” аяны хүрээнд “Орон нутгийн замын хяналт, хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ арга хэмжээний зорилго нь жолооч нарт замын хөдөлгөөнд оролцох эрхзүйн боловсрол олгох юм. Хэрэв жолооч нар эрхзүйн боловсрол мэдлэгтэй бол зам тээврийн осол, зөрчил ч буурна гэлээ.

ГҮЙЦЭЖ ТҮРҮҮЛЭХ ҮЙЛДЛИЙГ БУРУУ ХИЙСНЭЭС ОНХОЛДОЖ АМЬ НАСАА АЛДАЖ БАЙНА

Жолооч нар орон нутгийн замд зорчихдоо хурд хэтрүүлээд зогсохгүй гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийснээс болж мөргөлдөж онхолдох нь зам тээврийн ослын шалтгаан нөхцлийн дийлэнх хувийг эзэлдэг байна. Цагдаагийн ерөнхий газрын мэдээлснээр улсын хэмжээнд бүртгэлтэй автомашины дийлэнх хувийг приус маркийн автомашин эзэлдэгтэй холбоотой аж. Учир нь тухайн машин нь буруу рультэйгээс осол гарах бас нэгэн шалтгаан болдог байна. Үүнээс болж жолооч нар гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийдэг, буруу рультэй тул сандрахдаа эсрэг чиглэл руу дардаг зэргээс мөргөлдөж онхолдох осол хамгийн их гардаг аж.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга дэд хурандаа Н.МӨНХ-ИТГЭЛ: 

-Энэ жилийн хувьд цар тахлын улмаас дотоодын аялал жуучлал ихэсч, иргэдийн хөдөлгөөн нэмэгдснээрээ онцлог. Зөвхөн баяр наадмын өдрүүдээр Улаанбаатарт замын хөдөлгөөнд идэвхтэй оролцдог 350 мянган тээврийн хэрэгслээс 239 мянга нь хотоос гарсан. Үүнийг дагаад зам тээврийн осол ч цөөнгүй бүртгэгдлээ. Орон нутагт нас баралтын түвшин өндөр байна. Эсрэгээрээ нийслэлд нас баралт цөөн бүртгэгддэг ч бэртэж гэмтэх хүмүүс их. Орон нутгийн замд жолооч нар хурд хэтрүүлж бас хамгаалалтын бүсээ зүүгээгүйн улмаас осолддог, эрүүл мэндээрээ хохирч улмаар амь насаа алдах эрсдэл үүсч байна.

Ослын шалтгаан нөхцлийн нэг хүчин зүйлс нь Prius маркийн автомашин. Буруу рультэй тул жолооч нар гүйцэт түрүүлэх үйлдлийг буруу хийдгээс болж осол гарч, мөргөлдөх, онхолдох зэргээр эрүүл мэнд амь насаараа хохирч байна.Ердөө л амралт зугаалгын хоёр сард осол аваар жилд бүртгэгддэг ослын тоог давчихдаг. Зуны цагт буюу зургадугаар сарын 15-ны өдрөөс наймдугаар сарын 15-н хүртэл зам тээврийн осол маш их гардаг. Цагдаагийн алба хаагчид жолоо барьж буй хүн бүрийн дэргэд байж хяналт тавьж дагах боломжгүй учраас жолооч нартаа “ЯАРААД ЯАХАВ ДЭЭ” хэмээн уриалж аяныг хэрэгжүүлээд хоёр дахь жилээ угтаж байна. Энэхүү аянаар дамжуулан жолооч нарт зөв хандлага төлөвшүүлж, зам тээврийн хөдөлгөөнд соёлтой оролцох эрхзүйн боловсрол мэдээлэл олгох зорилготой. Жолооч нар хурдаа тохируулж замын хөдөлгөөнд соёлтой оролцвол хүний амь нас эрсдэх ослын тоо ч буурна гэлээ.

СПОРТ МАШИН СОНИРХОГЧ ЗАЛУУС  ЖОЛООЧ НАРТ ХУРДАА ХАСАХЫГ УРИАЛАВ

Зуны цагт зам тээврийн осол шил шилээ даран гарч буй харамсалтай мэдээлэл олныг цочроосон ч “Яараад яахав дээ” аяныг долдугаар сард хэрэгжүүлснээс хойш өнгөрсөн онд зам тээврийн ослын шинжтэй гэмт хэрэг 81 нэгжээр буюу 63.9 хувиар буурч, хүний амь нас эрсэдсэн осол 11 нэгжээр буюу 21.7 хувиар буурчээ. Мөн гэмтсэн иргэдийн хувьд 46 нэгжээр буюу 59.5 хувиар буурсан эерэг үр дүн гарсаг байна. Энэ жил ч бас долдугаар сарын 1-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн аяны хүрээнд зам тээврийн осол 59.2 хувиар буурсан гэх мэдээлэл байна. Тус аяныг дэмжихээр UB Bikers Club, Монголын мэргэжлийн спорт авто машины холбооны залуус нэгдэж дуу хоолойгоо хүргэсэн юм. Залуус жолооч нартаа хурдаа хасч, өөрийгөө болон гэр бүлээ хайрлаж бусдыгаа хүндлэхийг уриалж байв.

НИЙГЭМД ЭЕРЭГ ХАНДЛАГА ТӨЛӨВШҮҮЛЭХЭД  ЗАЛУУС БИДНИЙ ДУУ ХООЛОЙ ЧУХАЛ

Монголын мэргэжлийн спорт автомашины холбооны дэд ерөнхийлөгч Б.ЖИГМЭДДОРЖ: 

-Нийгэмд эерэг хандлагыг төлөвшүүлэхэд залуус бидний дуу хоолой чухал. Тиймээс жолооч нар орон нутгийн замд хурдаа тохируулж ядарсан үедээ битгий жолоо бариарай, бусдыгаа хүндэлж замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг урилаж байна. Цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж буй “ЯАРААД ЯАХАВ ДЭЭ” аяныг дэмжихээр манай клубын 40 гаруй залуус нэгдэн оролцож байна. Орон нутгийн замд замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулах нь хүн бүрийн үүрэг хариуцлага. Таны гарт таны гэр бүл байгааг жолооч нар ухамсарлаж бие биенээ хайрлая гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-23 83.249.49.214

HERVEE HUMUUS UURSDIIN AYULGUI. BAIdalaaa hangar yavj chadahgui Bol Uheh n zuv lduu

Avatar

Зочин 2020-07-23 172.58.120.200

Yaj osoldood baigaag medseer baij taslan zogsoogooch teevriin tsagdaagiin gazariin udirdlaga nertei maluudaa!

Avatar

Монгол улсын иргэн 2020-07-23 202.9.46.24

наад өөрийн болон өрөөлийн амь насыг юман чинээ боддоггүй согтуу, сагсуу жолооч нарт өндөр торгууль тавиачээ. Ялангуяа согтуугаар жолоо барьсан хүний жолоодох эрхийг 5 жилэр хасдаг болох. Мөн аваар осол гаргасан хүнийг насаар нь жолоо барих эрхийг хасч өндөр торгууль тавих хэрэгтэй. Энэ олон замбараагүй машин, жолооч, чанаргүй замаас болж дайн байлдааны цаг шиг л хүний амь эрсдэж байна. Төр засгаас хатуу чанга хууль дүрэм гаргахгүй бол цөөхөн монголчууд бие биенээ алж дууслаа. Юун короно боллоо

Avatar

зочин 2020-07-23 202.9.46.154

1. Жолооны курсуудэд хүн байх хүнтэй харилцах хүлээцтэй байх соёлын тухай хичээл оруулдаг болмоор тэрийг нь шалгалтыг иргэдийн оролцоотой авдаг болгох.
2. Орон нутгийн замыг аюулгүйн гарц суваг шуудуутай барьдаг болох. /мал амьтан дээгүүр доогуур нь гарчих боломжтойгоор хийх/
3. Тийм боломжгүй бол замаас гарах аюулгүй гарцийг нэмэгдүүлмээр санагдсан шүү. Замд яваад ямар нэг асуудал үүсвэл нисэж үхэх эсвэл дайруулж үхэх сонголттой өндөр өндөр далан шуудуутай замууд их баригдсан ажиглагдсан шүү

Avatar

Зочин 2020-07-23 59.153.115.80

Ядаж 100 км цаг болгох хэрэгтэй хурдны хязгаарыг

Avatar

Zochin 2020-07-23 103.26.193.106

Ерөөсөө л УХАМСАР. Урд ороод явж өгөхгүй гүйцэд түрүүлэх гэхээр зэрэгцээд давхина, хурдыг тултал нь гишгэнэ, давааны цаадах саадыг үл тооно, шар гэрлийг ногоон гэрэл гэж харна, муугай мэдэхгүй том зантай, хажууд нь атаач, богинохон бодолтой жолооч нар маш их байна. Хөдөөнийхөн гэхээр дургуйцнэ, үнэндээ тэд л бусниулж байна ш дээ. Цагдаа нар нь ядарсан барьсан гэж толгойг нь илнэ. Техник эзэмшинэ гэдэг зүгээр л ШАТАР нүүхтэй ижил. Яараад яахав дээ гэдэг самбарыг Хурдлаад бай гэж л БИТГИЙ ойлголдо

Avatar

Зочин 2020-07-23 66.181.178.101

Бас замын чанар ярих ч юм биш

Avatar

Зочин 2020-07-23 66.181.178.101

Гүйцэт түрүүлэх гэж улайрсан эсвэл зөрөх гэхээр хурдаа зэрэг нэмээд байдаг юмнууд хөдөө замд их байнаа. Орк сэтгэлгээ л гэж ойлгоод байгаа.

Avatar

Зочин 2020-07-23 192.82.69.63

Хөдөө замд явахад хажуугаар өнгөрч байгаа машинуудыг хараад байхад маш хурдтай урдах машинаа гүйцэх гэсэн жолоочууд их байсан. Хөдөөний замд хараа хяналтгүй ёстой дураараа давхиж байна. Улс хоорондын авто тээврийн жолооч нар хурдны хяналтын төхөөрөмжтэй болохоор маш болгоомжтой хурдаа тохируулж явж байгаа нь ашиглагдсан. Тэхлээр бүр машин д тэр төхөөрөмжийг суулгах хэрэгтэй юм болов уу даа.

Avatar

Зочин 2020-07-23 49.0.218.235

зөв. бүх машинд хурд хэмжих төхөөрөмж суулгаж хянадаг байх хэрэгтэй. хурд нь их байвал дохио өгч автоматаар зөрчлийн торгууль бичигддэг байх хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-07-23 192.82.78.23

АЛУУРЧИД ИХЭЭР БЭЛДЭЖ БАЙГАА ЖОЛООНЫ КУРСУУДЫНХАА ЧАНАРЫГ САЙЖРУУЛМААР БАЙНА. ХАРААД БАЙХАД 3 4 УДАА ЖОЛООНЫ КУРСТЭЭ СУУСАН ХҮНД ҮНЭМЛЭХИЙГ НЬ ГАРГААД ӨГЧИХСӨН ЖИШЭЭ ОЛОН МЭДНЭ ШҮҮ.

Avatar

Зочин 2020-07-23 202.126.88.222

Курсуудээс гадна арын хаалгаар хэргээс мултардаг явдал хавтгайрсан тул дүрэм зөрчдөг хэнэггүй жолооч нар “тэртэй тэргүй аргалуулчихна” гэсээр хэдэн ч хүний эд хөрөнгө, эрүүл мэндээр тоглох юм бол бүү мэд.

Avatar

зочин 2020-07-23 202.126.88.137

Дурэм мэдэх угуйдээ биш байх аа. Хар амиа бодсон, би л дураараа явна, бусад хун хамаагуй, би эрхтэй гэсэн тэнэгуудийн уйлдэл л бух гай зовлонгийн эх болсоор ирлээ дээ

Avatar

зочин 2020-07-23 202.21.100.210

Рулийн зөв буруугаас болно гэж юу байдаг юм. Дүрмээ биелүүлдэггүй дуракуудаас л болж байна.

Avatar

Зочин 2020-07-23 172.58.120.200

Bailgui yadag yum mash ih nolootei

Avatar

Зочин 2020-07-23 202.131.225.197

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүний эрхийг бүх насаар нь хасдаг болмоор байна. Сая манай танилын гэрийнхэн хөвсгөлөөс буцах замд эсрэг урсгалаас нь согтуу жолооч орж ирээд гэр бүлээр нь машинтай нь тэгшилчихсэн. Одоо бүгд хагалгаанд орж байна. Хараагүй болсон жаахан охин, нуруу нугас нүүр нь бяцарсан хүмүүс гээд үлдсэн насаараа хүний хяналтанд амьдрах болоод байхад хүмүүс архи ууж машин барьсаар л

Avatar

Зочин 2020-07-23 122.201.23.75

Монгол хэлний дүрмээр ЯАХАВ ДЭЭ гэх нь буруу . ЯАХ ВЭ ДЭЭ л гэж бичнэ дээ.

Avatar

Лхагва 2020-07-23 202.9.46.66

Дүрэм мэддэггүй биш дүрэм биелүүлдэггүй гэхэн нь арай оновчтой байх аа.

Avatar

Зочин 2020-07-23 66.181.161.26

БУРУУ РУЛЬТАЙ МАШИН ЖОЛООДОХ НЬ СЭТГЭЛ ЗҮЙН ДАРАМТ БИЙ БОЛГОЖ БНА .СЭТГЭЛ ЗҮЙН ДАРАМТ НЬ СЭТГЭЛ ЗҮЙН ТОГТВОРГҮЙ БАЙДАЛЫГ БИЙ БОЛГОЖ БАЙГАА ЮМ .СЭТГЭЛ ЗҮЙН ТОГТВОРГҮЙ БАЙДАЛНЬ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХ ЗӨВ ОНОВЧТОЙ ҮЙЛДЭЛҮҮДИЙГ БУУРУУЛЖ БАЙГАА ЮМ. .ТОГТВОРГҮЙ СЭТГЭЛ ЗҮЙ ӨӨРӨӨ АЛИВАА ДҮРЭМ ЖУРАМЫГ БАРИМТЛАХ ЧАВАРЫГ АЛДДАГДУУЛДАГ.

Avatar

Зочин 2020-07-23 192.82.78.23

ЯАСАНЧ ЭМЗЭГ ЮМ ДЭ.ЧИ Л ГАНЦААРАА СЭТГЭЛ ЗҮЙН ДАРАМТАНД ОРООД БАЙНА.АЛБАТАЙ БИШ ДЭ СОЛОНГОС МАШИН УНАЛДАА

Avatar

Зочин 2020-07-23 43.228.129.131

Үхлийн буруу рультэй автомашиныг хориглож байж олон хүний амь насыг аврана шүү, төр засаг үүнд анхаарлаа хандуулна уу.

Avatar

Зочин 2020-07-23 202.21.108.238

ЖОЛООЧ НАР АА! ОСОЛ АВААР ҮХЭЛ ЗОВЛОНГООС ХОЛ ЯВАХЫГ ХҮСВЭЛ ХУРДАА ХАС!!!!😱

Avatar

..... 2020-07-23 202.9.46.53

Асуудал дүрэм мэддэггүй жолоочдоо биш дүрэм мэдлэггүй этгээдэд жолооны эрх олгочихдогт л байна!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж