Хорт хавдартай хүүгийн хүслийг биелүүлэв

Хуучирсан мэдээ: 2016.01.15-нд нийтлэгдсэн

Хорт хавдартай хүүгийн хүслийг биелүүлэв

 

Цагаан хэрмээс алдартай болохыг хүссэн хүүгийн хүслийг биелүүлжээ.

 

АНУ-ын Коннектикут мужийн найман настай хүү Дориан Муррей хорт хавдраар өвдсөн ч эмчилгээгээ сайн дураар зогсоосон юм.

 

Нэгдүгээр сарын 11-нд хүүгийн эцэг эх нь Facebook хуудсандаа хүү нь нас барахаасаа өмнө Хятадын цагаан хэрэм шиг алдартай болохыг хүссэн тухай бичиж, дэлхийн өнцөг булан дахь хүмүүсээс түүнд зургаа явуулахыг хүсчээ. Тэгвэл хүүгийн алдартай хүн болох сүүлчийн хүсэл биелэх юм.

 

Дориан хүү дөрвөн настайдаа зөөлөн эдийн хорт хавдар туссан ажээ. Хүү нас барахаасаа өмнө аав ээждээ “Тэнгэр рүү явахаасаа өмнө чадах чинээгээрээ алдартай болохыг хүсч” байгаагаа хэлжээ.

 

Хүүгийн эцэг эхийг Facebook хуудсандаа хүсэлт тавьснаас хойш удалгүй олон олон хүн Цагаан хэрэм дээр зургаа авахуулсан илгээсэн байна. Тэр байтугай Facebook-ийг хориглосон Хятадаас ч хүмүүс зураг илгээх болжээ. Хүүгийн хүсэлт нийгмийн сүлжээний хэрэгслээр хэдэн мянган удаа шейрлэгдсэн аж.

 

Хятадад хамгийн түгээмэл Вейбо сайтад ч хүүгийн захиас трэнд болж, шейрлэгдсээр байгаа юм.

 

Хүүгийн талаар сонссон цахим хэрэглэгчид “Ийм жаахан хүүхдэд хорт хавдрын өвчнийг тэсч давахад ямар хэцүү байсан бол. Гэхдээ хүүхдийн цагаан, цайлган хүсэл заавал биелнэ” хэмээн бичжээ. Вейбо сайтын хэрэглэгчид Цагаан хэрэмийн ойр авахуулсан зургаа шейрлэж, #D-strong хэмээх трэнд үүсгэсэн байна.

 

Н.ЭНХ

 


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж