5.1 их наяд төгрөгийн арга хэмжээ байгаа оносонгүй юу? | News.MN

5.1 их наяд төгрөгийн арга хэмжээ байгаа оносонгүй юу?

5.1 их наяд төгрөгийн арга хэмжээ байгаа оносонгүй юу?

5.1 их наяд төгрөгийн арга хэмжээ байгаа оносонгүй юу?

Монгол Улсын Засгийн газар Covid-19 цар тахлаас үүдэлтэй эдийн засагт учирч буй сорилтыг даван туулахын тулд 5.1 их наяд төгрөгийн багц арга хэмжээг авсан. Ингэхдээ иргэдийн хэрэглээний болон ипотекийн зээлийг тодорхой хугацаагаар хойшлуулах, аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийг нийгмийн даатгалын шимтгэлээс аравдугаар сар хүртэл чөлөөлөх, хүүхдийн 20 мянган төгрөгийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх, коронавирусийн улмаас орлого нь буурсан аж ахуй нэгж, байгууллагын ажилчдад 200 мянган төгрөгийн тэтгэмж олгож байгаа билээ. Үүний зэрэгцээ, эдийн засаг хүндхэн байгаа энэ үед НӨАТ урамшууллын буцаан олголтын мөнгийг улирал тутамд өгч байна. Мөн Монголбанкны зүгээс иргэд, аж ахуй нэгжийн орлогыг огцом буурахаас сэргийлж, бодлогын хүүг хоёр хувиар буулгаж, 11 хувиас 9 хувьд хүргэж, арилжааны банкуудад төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 10.5%-иас 8.5% болгон бууруулж, зээл олголтыг тасралтгүй үргэлжлүүлэх арга хэмжээг авсан. Харамсалтай нь, энэ арга хэмжээний үр дүн хараахан ажиглагдаагүй байгаа тул бодлогын хүүг хэвээр үлдээх шийдвэрийг Монголбанк зургадугаар сард гаргасан.

Гэсэн хэдий ч цар тахлын үед арилжааны банкууд зээлийн нөхцөл, шаардлагадаа өөрчлөлт оруулж, орлого нь буурсан иргэн, аж ахуй нэгжид зээл олгохоо түр зогсоож эхэлсэн. Мөн Засгийн газрын зүгээс 5.1 их наяд төгрөгийн арга хэмжээ авч, эдийн засгаа дэмжиж, өрхийн орлогыг огцом бууруулахгүй байх арга хэмжээ авч байгаа ч энэ нь төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа нь судалгаанаас харж болох юм.

Тодруулбал, Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтран коронавирусийн нөлөөллийг тодорхойлох өрхөд суурилсан судалгааг тавдугаар сарын 22-29-ны хооронд хийж, өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт үр дүнгээ танилцуулсан билээ.

Судалгаанд үндэсний хэмжээний түүвэр болох 1334 өрх оролцсон байна.

Хувиараа хөдөлмөр эрхлэгч, хөдөө аж ахуй эрхлэгч өрхүүд мэдэгдэхүйц өртөж байна.

  • Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 16 хувь тэг орлоготой, 73 хувь нь 1 сарын сүүлээс хойш орлого алдсан байна. Энэ нь COVID-19-ийн улмаас худалдан авагч цөөрсөн, ажлын байр хаагдсан, ложистик тасалдсантай холбоотой.
  • Газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг өрхүүдийн 70 хувь нь орлого нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан гэж мэдэгдсэн.

Цалинтай хөдөлмөр эрхлэгчдийн байдал COVID-19-ийн нөлөөлөлд харьцангуй бага өртсөн хэдий ч гурван өрх тутмын нэг нь цалингийн орлого буурсан гэж мэдээлсэн.

Өрхүүдийн дөрөвний гурав, тэр дундаа ядуу өрхүүдийн (2018 оны Өрхийн нийгэм эдийн засгийн судалгааны үеэр ядууд багтаж байсан) 85 хувь нь нэгдүгээр сарын сүүлчээс хойш тодорхой хэмжээнд цочролд өртсөн байна

  • Өрхүүдийн 12 хувь ажлын байргүй болсон
  • Өрхүүдийн 7 хувь нь ХАА-н бус бизнесээ хаахад хүрсэн
  • Өрхүүдийн 64 хувь нь хүнсний гол бүтээгдэхүүнүүдийн үнэ нэмэгдсэнийг дурдсан.

Ядуу давхаргын хувьд хүнсний баталгаат байдал ноцтой асуудал болж байна

  • Ядуу өрхүүдийн тэн хагас шахам хувь нь мөнгөгүй, эсвэл үнийн өсөлтийн улмаас сүүлийн 30 хоногт хүнс хоолтой золгох эсэхдээ эргэлзэнгүй байсан байна. Дөрвөн өрх тутмын гурав нь хүнсний үндсэн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн нөлөөнд автсан байна.
  • Дөрвөн ядуу өрх тутмын нэг нь (23 хувь) дараа долоо хоногийн хүнсний олдцын талаар зовнил илэрхийлсэн.

Өрхийн санхүүгийн асуудал түгшүүр дэлдэж байгааг мэдэгдсэн

  • Өрхүүдийн 40 хувь, ялангуяа ядуу өрхүүд (53 хувь) дараагийн сарын санхүүгийн байдалдаа зовниж байна

Сургуулийн хүүхэдтэй дөрвөн өрх тутмын гурвых нь хүүхдүүд зайн сургалтад хамрагдсан байна. Энэхүү сургалтын үйл ажиллагааны тухайд ерөнхий сэтгэл ханамж өндөр байгаа боловч ихэнх хүүхдэд өрхийн гишүүдийн тусламж хэрэгтэй байна.

Цар тахлын үеэр эрүүл мэнд, санхүүгийн үйлчилгээнд ноцтой тасалдал ажиглагдаагүй гэсэн үр дүн гарчээ. 

Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хөл хорио хэдий хүртэл үргэлжлэх, цаашид коронавирусийн дэгдэлт хэрхэх нь тодорхойгүй байгаа Монгол Улс иргэд, аж ахуй нэгжээ дэмжих чиглэлд хэрхэн анхаарч байгаа эсэх нь тодорхойгүй байна. 2 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан төсвөө тодотгоно гэхээс өөр мэдээ өнөөдөр хараахан алга. Гэтэл Засгийн газраас авч хэрэгжүүлж буй  5.1 их наяд төгрөгийн арга хэмжээ тун удахгүй хугацаа нь дуусах гэж байна. Тодруулбал, коронавирусийн улмаас орлого нь буурсан аж ахуй нэгж, байгууллагын ажилчдад олгож буй 200 мянган төгрөгийн тэтгэмж зургадугаар сараар дуусгавар болсон бол дээрх дурдсан бусад арга хэмжээнүүд аравдугаар сар хүртэл үргэлжилнэ. Харин аравдугаар сараас хойш Монгол Улсын Засгийн газар ямар арга хэмжээ авах бэ? Монголчууд бидний хувьд аравдугаар сар гэдэг бол хамгийн өндөр эрсдэлтэй үе гэж ХӨСҮТ мэдэгдээд байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-07-23 202.126.89.104

Delhiin niiteeree hymarch baina. Manaih usan dotroos huurai garna gesen um baihgui. Ali boloh baga hohroltoi garah l chuhal baih. Hetsuu tsag ye irsen baina.

Avatar

Мэдэхгүй ээ жирйин иргэнд наалдсан юм алга 2020-07-23 192.82.78.151

Амьдрал хүнд байна

Avatar

Sonoo 2020-07-23 66.181.161.30

Bid itgeed songoson.ted chadna

Avatar

иргэн 2020-07-23 202.126.90.78

Байгаа онож л байна. Улам онох байх.
мөнгөн дүн нь улам нэмэгдэх байх гэж найдаж байга.

Avatar

Зочин 2020-07-23 83.20.250.164

Hurelsuhiin huuhdiin tsecerlegiig ogcruulah azil ehlev

Avatar

Зочин 2020-07-23 202.126.90.97

Logistic gedgee teever gej bichne uu, mongol heliig muuhai zeremdegleh yum aa

Avatar

Zo 2020-07-23 64.119.17.94

Ajilgudliin tetgemjee tsaash n ogoochee.ard bid olsoj ihleesh dee baychuudaa

Avatar

Зочин 2020-07-23 66.181.161.30

Bi tov aimagt nogoo tarij bgaa hureed ir hamt ajlii tegvel olsohgui 800989887

Avatar

Зочин 2020-07-23 66.181.161.90

танай хүрэлсүх попоос оюун эрдэнэ дээр

Avatar

21 2020-07-23 202.55.191.130

UR DUNGEE UGSUN AJIL HIISNII HUREEND DOTOODDOO ALDAAGUI BAINA ENE BOL AJILIIN UR DUN

Avatar

Зочин 2020-07-23 192.82.76.216

5.1 их наядын ихэнхийг нь сонгуульд цацчихсан байхоо

Avatar

а 2020-07-23 192.82.64.217

бүү шүүмжил ажлаа хийж байна

Avatar

Иргэн 2020-07-23 139.5.217.248

Тэгээд зүгээр л суугаад сонгоод байх уу Монголчуудаа Одоо короногоор дамжуулж иргэдийг айдсаар хүлчээл мөнгө идээд попроод хэн нэгэн байртай болоод хэн нэгэн авилгадаад алөан тушаалын байдлаа ашиглаж хөлжөөд л сууж байна Бүр ноёдын наадам хийхэд ихэнэх иргэд үзээд л бөх яриад нээлт яриад л суудаг Гэтэл энэ улс олж авсан ардчилал иргэдийн эрх чөлөө бүр тусгаар байдлаа алдаж байна Сэргээе дээ хүмүүсээ

Avatar

Зочин 2020-07-23 202.131.248.178

Үхсэн ац, гадны цөөвөр, корона тусаад үхвэл таарна

Avatar

Энхээ 2020-07-23 202.126.89.138

Ардчилал гэж байхгүй ээ.

Avatar

Зочин 2020-07-23 202.126.90.8

Аж ахуй нэгжүүдэд их хэрэг болж байгаа шүү дээ, татварын хөнгөлөлтүүд. Хувь хүнд ч хэрэг болж байна

Avatar

Иргэн 2020-07-23 203.91.115.52

Хятадаас 10 тэрбум доллар зээлэхэд л сэргэнэ дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж