Нарны чулуу гэгддэг хувны өдөртэй болов

Хуучирсан мэдээ: 2020.07.23-нд нийтлэгдсэн

Нарны чулуу гэгддэг хувны өдөртэй болов

Нарны чулуу гэгддэг хувны өдөртэй болов

Оросын хув олборлолтын гол төв болсон Калининград хот долдугаар сарын 21-нд Хувны өдрийг анх удаа тэмдэглэлээ. Калининград мужийн удирдлага Хувны өдрийг бий болгох саналыг энэ оны хоёрдугаар сард гаргасан нь ийнхүү биеллээ оллоо.

Эдийн засгийн хөгжилд нь хув олборлолт чамгүй хувь нэмэр оруулдаг Калининград мужийн удирдлага ийм өдрийг бий болгосноор хувь олборлох салбарт ажиллаж байгаа хүмүүсийн зүтгэлийг үнэлэх, энэ салбарыг олонд таниулах, бүс нутгаа алдаршуулах зорилгыг агуулжээ.

Нарны чулуу гэгддэг хувны өдрийг долдугаар сарын 21 болгон сонгосон нь учиртай. 1947 онд ЗХУ-ын эрх барих дээд байгууллага хув олборлох, боловсруулах үйлдвэрийн суурь болсон “Комбинат №9”-ийг байгуулах шийдвэр гаргаж байжээ. Ингэснээр хув олборлолт энэ бүс нутгийн гол аж ахуйн нэг болсон байна.

Калининград муж бол Оросын төдийгүй дэлхийн хув олборлолтын гол төв. Эндээс дэлхийн хувны 90 хувийг олборлодог.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж