Москва-Казанийн хурдны замын төлбөрийг тогтоов | News.MN

Москва-Казанийн хурдны замын төлбөрийг тогтоов

Москва-Казанийн хурдны замын төлбөрийг тогтоов

Москва-Казанийн хурдны замын төлбөрийг тогтоов

Москва-Казанийн хооронд баригдах хурдны зам нь төлбөртэй байх бөгөөд төлбөрийн үнийг зөвшилцөж дууслаа” хэмээн Оросын төрийн өмчит “Автодор” компанийн Удирдах зөвлөлийн дарга Вячеслав Петушенко РИА Новости-д мэдээлжээ.

М12 трасс хэмээх энэ хурдны зам нь бүхэлдээ төлбөртэй байх юм. Хурдны замаар өнгөрөх хөнгөн тэрэг нэг километрт 2,5 рубль төлөхөөр шийдвэрлэсэн байна. Трассаар бүтэн зорчино гэвэл нийт төлбөр нь 1600 рубль болох юм.

Олон улсын ангиллын Европоос Хятадын баруун хэсэг хүртэл үргэлжлэх замын нэг хэсэг нь энэхүү М12 трасс юм. Трассын нийт урт 794 километр. Москвагаас Казань хүртэл 130 милийн хурдтай явахад 6,5 цаг зарцуулна.

Хурдны замыг 2024 он гэхэд бүрэн барьж дуусган ашиглалтад авахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ зам дайран өнгөрөх бүс нутгийн хөгжилд тус трасс нь чухал үүрэгтэй болохыг Ерөнхий сайдын орлогч Марат Хуснуллин онцлон тэмдэглэжээ.

Хурдны замын нийт өртөг 150 тэрбум рубль бөгөөд Үндэсний баялгийн сангаас хөрөнгийг нь гаргах юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

really???? 2020-07-23 71.194.211.109

kazan hurdnii zamtai bn uu hend hamaatian

Avatar

Зочин 2020-07-23 202.179.8.4

Дархан Улаанбаатарын зам л ийм болно гэж мөрөөдөж байлаа. Одоо бол аллага бартаат замын жишээ болсон доо

Avatar

Unshigch 2020-07-23 74.105.51.49

Mongol Orosiin heseg bish, iim medee hend sonirholtoi a ve?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж