Латвийн компанид эзэмшдэг 34 хувиа "Газпром" зарлаа | News.MN

Латвийн компанид эзэмшдэг 34 хувиа "Газпром" зарлаа

Латвийн компанид эзэмшдэг 34 хувиа "Газпром" зарлаа

Латвийн компанид эзэмшдэг 34 хувиа "Газпром" зарлаа

Оросын "Газпром" компани Латвийн байгалийн хий дамжуулагч оператор компани болох Conexus Baltic Grid-д эзэмшиж байсан 34 хувиа зарлаа.

Хувьцааны наймааны хэлцэл оны эхээр эхэлсэн ч зарим нэг нөхцөлөөс шалтгаалан сунжирсны эцэст сая төлбөр нь хийгдсэн байна. “Газпром” 34 хувиа 77 сая еврогоор зарав.

“Газпром” компани 2017 онд Латвийн байгалийн хий дамжуулалтын монопол Latvijas Gaze компанид бүтцийн өөрчлөлт хийх үеэр Conexus Baltic Grid-ийн 34 хувийг худалдан авсан юм. Гэвч Европын холбооны Эрчим хүчний III багц баримтад тусгасан байгалийн хий олборлогч компани байгалийн хий дамжуулан түгээгч компанийн хувьцааг эзэмших эрхгүй гэсэн заалтын дагуу ийнхүү “Газпром” хувиа зарах шаардлагатай болсон ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2020-07-23 202.9.46.190

хабаровскт болж буй путины эсрэг жагсаал олон өдөр үргэлжилж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж