Дуу цахилгаантай аадар бороо орно

Хуучирсан мэдээ: 2020.07.23-нд нийтлэгдсэн

Дуу цахилгаантай аадар бороо орно

Дуу цахилгаантай аадар бороо орно

МАЛЧИД, ИРГЭДИЙН АНХААРАЛД:

Ойрын 2 хоногтоо нутгийн баруун хагаст дуу цахилгаантай усархаг аадар бороо орох тул болзошгүй гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг, нутгийн зүүн хагаст 32 градусыг давж аагим халуун болохыг анхааруулж байна.

2020 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 23-НЫ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛ­САН МЭДЭЭ:

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон Орхон-Сэлэнгэ, Туул, Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 17-22 градус, говийн бүс нутаг болон Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 32-37 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

2020 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 24-НӨӨС ДОЛДУГААР САРЫН 28-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ:

Долдугаар сарын 24-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 25-нд говийн аймгуудын нутгаар секундэд 13-15 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 19-23 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж