Үс шингэрэх бол хүйс харгалзалгүй тохиолддог шийдвэрлэхэд нилээд түвэгтэй асуудал. Үс шингэрэлтийг үүсгэдэг хэд хэдэн гол асуудлууд байдаг.
1. Үсээ үргэлж нэг тийш нь хагалж янзлах
Үсээ байнга нэг тийш нь хагалж янзлах нь үс шингэрэх, үс унах гэх мэт асуудлуудыг үүсгэдэг. Тийм учраас үсээ үргэлж нэг тийш хагалж янзлахаас татгалз
2. Үсээ чанга татаж боох
Үсээ боох нь биед амар л даа. Гэхдээ үргэлж үсээ чанга татаж боодог бол та өөрийн үс, хуйхандаа маш буруу зүйлийг хийж байна гэсэн үг юм. Тийм учраас нэн ялангуяа та спорт зааланд үсээ ингэж боодог бол хэдхэн секунд ч болов үсээ задалж толгойгоо амраагаарай.
3. Үсний сэнсээ үсэндээ хэт ойр барьж үсээ хатаах
Үсний сэнсээ үснээсээ аль болох хол барьж үсээ хатаах нь маш чухал. Хэт их халуун даралт үсийг зөвхөн шингэрүүлээд зогсохгүй маш их гэмтээдэг.
Эх сурвалж: www.hiub.mn