Европын холбооны “том толгой” Польш улс болжээ | News.MN

Европын холбооны “том толгой” Польш улс болжээ

Европын холбооны “том толгой” Польш улс болжээ

Европын холбооны “том толгой” Польш улс болжээ

Европын холбооны Сангийн сайд нар коронавирусийн дараа эдийн засгийн сэргэлтэд зориулсан тусламжийн багц болон ирэх оны төсвийг батлахаар тав хоногийн турш ширүүн маргалдав. Эцэст нь тэд 1.8 их наяд еврогийн багцыг баталжээ. Хурлын үеэр Европын холбооны зүгээс гишүүн орнуудыг санхүүжилт, тусламжийг хүртэхийн тулд эвслийн дүрэм, үнэт зүйл,  ардчилсан зарчмыг баримтлах ёстой хэмээн маргажээ. Тухайлбал, Польшийн Хууль зүйн сайд Збигнев Зёбро Европын холбооны бусад гишүүдтэй зарим асуудалд санал зөрөлдсөн аж. Тэрбээр энэ тухай сэтгүүлчдэд тайлбарлахдаа Европын холбоо нь санхүүжилтээр барьцаалан Поьшийг ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчлахыг хүчлэх ёсгүй хэмээсэн байна. Польш нь Европын холбооны дүрэм журмыг дагаж мөрдөхгүй бол олон тэрбум еврогийн санхүүжилтийг алдах эрсдэл тулгарсан аж. Польшийн эрх барих Хууль ба Шударга ёс нам таван жилийн өмнө засгийн эрхэнд гарахдаа гэр бүлийн үнэт зүйлийг хамгаалах амлалт өгсөн аж. Ижил хүйстний гэрлэлт нь Польш улсад хууль бус. Түүнчлэн Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда нь улиран сонгогдсоныхоо дараа хэлсэн үгэндээ ижил хүйстэн хосыг хүлээн зөвшөөрөхгүй, улсын сургуульд тэднийг суралцуулахгүй хэмээсэн аж. Харин ижил хүйстний эрхийг хамгаалах идэвхтэнүүдийн үзэж буйгаар Польш нь Европын холбооны санхүүжилтийг авч байна гэдэг нь дээрх асуудлыг автоматаар хүлээн зөвшөөрөх ёстой гэнэ.

Польш нь Европын зөвлөлд шүүхийн шинэчлэл зэрэг олон асуудлаар санал зөрөлдөж, бие даасан байр сууриа илэрхийлсээр байгаа юм. Одоогоос хоёр жилийн өмнө Польш нь шүүхийн тогтолцоогоо шинэчилснээс болоод Европын холбооноос гарах аюулд ороод байв. Польшийн шүүхийн шинэчлэлд зааснаар Засгийн газраас шинээр томилсон шүүгчийг бусад шүүгч нар эсэргүүцэж болохгүй гэж заасан бөгөөд энэ нь Европын холбооны дүрэмтэй зөрчилджээ. Польшийн эрх баригч нам авилга болон хүнд сурталтай тэмцэхийн тулд дээрх хуулийн заалтыг оруулсан гэж мэдэгдэж байгаа аж. Харин Европын холбооны удирдлага тус намыг шүүх засаглалын хараат бус байдалд халдаж байна гэж үзэж байв. Үндсэн хууль болон Европын холбооны дүрмийн дагуу Польш улсын эрх баригчид шүүх засаглалын хараат бус байдлыг хангах үүрэгтэй байдаг. Харамсалтай нь 2018 оноос эхлэн шүүгч нарыг Засгийн газар томилдог болсноор Польшийг Европын холбоон дахь байр суурь алдагдаж эхэлсэн байна.

Польш Улс 1999 онд НАТО-д элсч, 2004 онд Европын холбооны гишүүн болж, ардчилсан хэв маяг, стандартын туршлагыг амжилттай нэвтрүүлжээ. Ингэснээр Евро сангаас (Euro Fund) тогтмол хөрөнгө оруулалтыг татдаг. Польшийн эдийн засгийн өсөлт нь аж үйлдвэрийн хямд өртөг, энэ өрсөлдөх чадвараа хамгаалсан мөнгөний бодлоготой уялддаг байна. Тухайлбал, Польш 2004 онд Европын холбоонд элсэн орсон боловч өдийг хүртэл өөрийн мөнгөн тэмдэгт болох злотыг ашиглаж иржээ. Үүний зэрэгцээ 2015 онд Ойрхи Дорнодоос ирэх цагаачдыг хүлээн авах тухай Европын холбооны шийдвэрийг Польш дэмжээгүй. Энэ нь олон орны дургүйцлийг хүргэсэн боловч өөрийн үндэсний эрх ашгийн үүднээс шийдвэр дээрээ бат зогсож байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хотын уугуул иргэн 2020-07-23 66.181.186.21

Европын холбоо ямарч чадваргуй, "хөөсөн" холбоо гэдгээ сүүлийн 5-6 сар харууллаа. Цагаа тулахад бүгд амиа боддог. Ийм холбоо байснаас байгаагуй нь дээр. Нэг ёсны сүйрч буй холбоо. Итали улс ЕХ-оос гарна гэдгээ мэдэгдсэн.

Avatar

зочин 2020-07-23 202.126.89.227

АРДЧИЛСАН ЛИБЕРАЛУУДАА ТУСГААР УЛСАД БОДЛОГОО ТУЛГАХ БУРУУ ШҮҮ, ТА НАРЫН АРДЧИЛАЛ, ЭРХ ЧӨЛӨӨ ХААНА БАЙНА, ОДОО БҮР ЛИБЕРАЛ ДАРАНГУЙЛАЛ РУУ ОРОХ НЬ ДЭЭ

Avatar

Зочин 2020-07-23 192.82.76.159

Оросуудын сагсуурал дээрэнгүй занг номхотгон дарж москваг эзэлж явсан 3н ард түмний нэг дээ. Дэлхийн элит дайчид болох талын морьтонгуудтай илд зөрүүлэн ялагдаж явсан аа баяр цэнгэл болгон тэмдэглэдэг. Харин гитлерт эзлэгдэн зовж явсанаа сталины урвалтаас болсон гэж үздэг. сталин гитлерт ая тал засан бялдуучлан ядахдаа, вермахтын давшилтаас зугтаж оросд орогносон польшийн 10 мянга гаруй цэрэг офицерийг беларусын ойд шалтгаангүй хядсан байдаг.Сөнөж буй цагаан арьстануудыг аваад үлдэх ганц орон

Avatar

зочин 2020-07-23 202.126.89.227

энд европын холбоо ярьж байхад бас юун орос вэ

Avatar

Зочин 2020-07-23 103.229.122.123

хэн нь сагсуураад байна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж