Р.Батсүх: Зуны хүчтэй бороо Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын чанарыг сайн шалгасан | News.MN

Р.Батсүх: Зуны хүчтэй бороо Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын чанарыг сайн шалгасан

Р.Батсүх: Зуны хүчтэй бороо Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын чанарыг сайн шалгасан

Р.Батсүх: Зуны хүчтэй бороо Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын чанарыг сайн шалгасан

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрөгч амралтын өдрүүдэд Дорноговь, Өмнөговь аймагт ажиллалаа. Ажлын бүрэлдэхүүнд Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нар багтан, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцсан юм.

Энэ үеэр “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн Суурь бүтцийн ахлахнженер Ж.Энхбаяр “Одоогийн байдлаар 2019 оны тавдугаар сард эхэлсэн бүтээн байгуулалтын ажлын  газар шорооны ажил 93 хувь, ус зайлуулах хоолойн ажил 85.89 хувь, гүүрийн ажил 37.42 хувь, эрчим хүчний ажил 18.02 хувь, худаг усны ажил 100 хувь, бетон дэр үйлдвэрлэл 38,98 хувь, буталмал чулуун чигжээс 49,11 хувь, өртөө, зөрлөгийн барилгын ажил 42 хувь, замын дээд бүтэц буюу төмөр замын үе тавих ажил 11.3 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Бүтээн байгуулалт 6000 гаруй хүн хүч, 4000 орчим техникийн хүчээр урагшилж байна” гэж томилолтын багийнханд танилцуулав.

УИХ-ын дарга Г.Занданшатар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлын явцтай танилцах үеэрээ энэхүү төмөр зам нь Монгол Улсын стратегийн хувьд нэн чухал ач холбогдолтой, үндэсний хэмжээний бүтээн байгуулалт болохыг онцолж байв. Тэрээр бүтээн байгуулалт дан дотоодын компаниудын оролцоотойгоор маш ахицтай урагшилж байгааг өндрөөр үнэлээд бүтээн байгуулалтад гар бие оролцож буй бүх бүрэлдэхүүнд амжилт хүссэн юм.

Манай улс “Шинэ төмөр зам төсөл”-ийн нэг хэсэг болох Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж байгуулах санхүүжилтийг дотоодын эх үүсвэрээсээ шийдвэрлэсэн билээ.  Төслийн захиалагчаар  “Монголын Төмөр Зам” ТӨХК  ажиллаж байгаа бол дээд бүтцийн ерөнхий гүйцэтгэгчээр “Улаанбаатар Төмөр Зам” ХНН, доод бүтцийн ерөнхий гүйцэтгэгчээр “Зэвсэгт хүчний жанжин штаб” , мөн Монголын 70 гаруй компани туслан гүйцэтгэгчээр  энэхүү бүтээн байгуулалтад оролцож байгаа аж.

ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН ЭКСПОРТЫГ ШИНЭ ЗАХ ЗЭЭЛТЭЙ ХОЛБОНО

Монгол Улсын эдийн засгийн дөрөвний нэг, нийт экспортын 90 хувь, улсын нэгдсэн төсвийн 24.5 хувь, гадаадын хөрөнгө оруулалтын 64 хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлдэг. Товчхондоо бол таны хэтэвчинд байгаа 4000 төгрөг тутмын 1000 төгрөг уул уурхайн салбараас орж ирдэг мөнгө юм. Хэрэв манай улсын эдийн засгийн зүрх нь уул уурхайн салбар гэж үзвэл бусад салбарын хөгжлийг тэтгэх судас нь төмөр зам зайлшгүй мөн.

Тэгвэл Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Тавантолгойн коксжих нүүрсний экспортын гарцыг нэмэгдүүлэх боломж бий болоод зогсохгүй, цаашлаад БНХАУ-ын далайн боомтуудтай төмөр замаар холбогдож, Өмнөд Солонгос, Япон руу уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох шинэ зах зээлтэй холбоно.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонгоос Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам Монгол Улсын уул уурхайн салбарт хэр чухал нөлөөтэй гэж үзэж байгаа талаарх байр суурийг нь тодруулахад “Том зургаар нь харвал олон талын үр ашигтай. Нэгд, Тавантолгойн нүүрсний ордыг эрчимжүүлэх тухай 2018 оны зургадугаар сарын 29-ны өдрийн УИХ-ын 73 дугаар тогтоол гарсан байдаг. Одоогоор Тавантолгойн нүүрс зөвхөн БНХАУ руу гарч байгаа. Харин энэ төмөр зам ашиглалтад орсноор Тавантолгойн нүүрс бусад зах зээл рүү гарах өргөн боломж нээгдэнэ. Нүүрсний экспорт нэмэгдэх боломжтой. Хоёрт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг дагаад зөвхөн ашиглалтын 37 лиценз олгогдсон байдаг. Эдгээрийн дунд Хармагтай, Цагаан суварга, Манлай зэрэг орон нутаг, улсын эдийн засагт томоохон хэмжээний мөнгөн урсгал, ажлын байруудыг бий болгох том төслүүд багтаж байгаа. Тиймээс зөвхөн уул уурхай гэлтгүй улсын эдийн засагт нэлээд том үр ашгийг өгөх ёстой. Төмөр замын хүчин чадлын хэрээр эдийн засагт өгөөж ирнэ” гэсэн юм.

ЗҮҮНБАЯН-ТАВАНТОЛГОЙН ТӨМӨР ЗАМ АШИГЛАЛТАД ОРСНООР ОЛОН ШИНЭ АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОНО

Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам нь жилд 15 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Нийт 414.6 километр трассын дагуу нэг өртөө, 6 зөрлөгтэй. Мөн  1520 мм өргөн царигтай уг төмөр замын удирдах хэвгий 9 промиль, голын даац 25 тонн бөгөөд 594 ус зайлуулах хоолой, 27 гүүр бүхий дэд бүтэцтэй байна. Мөн 464 км эрчим хүчний шугам, хагас автомат дохиолол төвлөрүүлэлт хориглолын систем бүхий суурь бүтцийн байгууламжтай байх юм. Үүнийг дагаад зөвхөн төмөр замын өртөө, зөрлөг, арчилгаан дээр 10.000 орчим шинэ ажлын байр. Төмөр замыг даган бий болох суурьшлын бүсүүдэд 14.000 гаруй ажлын байр шинээр бий болох эдийн засгийн тооцоо гарсныг “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Батсүх онцолж байв. Тэрээр цааш хэлэхдээ “Есдүгээр сарын 1 гэхэд төмөр замын доод бүтцийн ажил, аравдугаар сарын 1 гэхэд гүүрийн ажил бүрэн дуусна. Анхны галт тэргээ ирэх арванхоёрдугаар сар гэхэд явуулахаар тооцон ажиллаж байна. Наадмын өмнө манай улсад цементийн хомсдол үүсэнтэй холбоотойгоор ажил зарим хэсэгт 7-10 хоног графикаас хоцорсон асуудал тулгарсан. Ажлын хоцрогдлыг нөхөх тал дээр нарийн төлөвлөлт хийгдсэн. Өмнө нь эрсдэлүүдээ сайтар тооцсон байсан тул ямар нэгэн том хүндрэл тулгарахаас зайлсхийх боломжтой байлаа” гэдгийг онцолж байсан юм.

Энэ жил зарим газраар хур бороо элбэгтэй зун болж өнгөрч байгаа. Хүчтэй үерийн улмаас улс болон орон нутгийн чанартай хэд хэдэн автозамын далан сэтэрч, зам урссан асуудал гарсан. Говийн бүс нутагт борооны ус хөрсөндөө шингэдэггүй, 10 минут бороо ороход л үерлэх эрсдэлтэй байдаг.

Биднийг бүтээн байгуулалттай танилцахаар ирэхээс хэд хоногийн өмнө хүчтэй аадар бороо орж төмөр замын чанарыг шалгаад авсан талаар Р.Батсүх захирал ярьж байв. Тиймээс Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөлд гадаргын усны урсцын судалгаа хэрхэн хийгдсэн талаар түүнээс тодруулсан юм.

Тэрээр “Өмнө нь 2013 онд Японы мэргэжилтнүүд энэ чиглэлээр судалгаа хийж байсан. Тэр цагаас хойш нэлээдгүй олон жил өнгөрсөн. Тиймээс тэрхүү судалгаа манай төсөл дээр нэлээд зөрөх асуудал тулгарч байсан. Жишээ нь, төмөр замын дагуу ус урсдаг газар нэг бут нэмж ургахад л усны урсац өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй. Тухайн үед сайр байсан газар битүү болчихдог. Эсвэл битүү байсан газар сайр болчихсон ус орж ирэх боломжтой. Тиймээс бид говийн усны урсцын судалгааны тал дээр мэргэжлийн компанитай гэрээ байгуулан ажилласан. Тусгай баг нийт гурван удаа трассын дагуу явж усны бүрэн судалгаа хийсэн. Байгалийн тогтоц гэдэг өөрчлөгдөж байдаг зүйл. Мөн байгалийн энэ өөрчлөлтийг хааж, боох эрх хүнд байхгүй. Учир нь говийн зэрлэг ан амьтад ус урсаад нуурладаг газартаа ундаалаад дадчихсан байдаг. Хэрэв үүнийг хүчээр боогдуулбал экологи, говийн эко системд маш хортой үр дагавар гарах эрсдэлтэй. Тиймээс төмөр замын ашиглалтын явцад энэ төрлийн судалгааг тогтмол хийж явах нь чухал. Усны урсац өөрчлөгдсөн бол тэрийг залж, чиглүүлэх дэд бүтэц байгуулах ёстой. Манай төсөл дээр усны урсцын эрсдэлийн менежмент гэх бүлэг судалгааны ажил хийгдсэн байгаа. Энэ зун л гэхэд манай компанийн хяналт шалгалтын багаас тусгай комисс томилогдон ажиллаад трассын дагуу 35 цэг дээр залах, далан байгуулах, урсцыг гаргах ажлууд хийгдэх ёстой гэж тогтоосон. Энэ дагуу ажлууд хийгдээд явж байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын доод бүтцийн ажлыг хариуцсан Зэвсэгт хүчний жанжин штаб төмөр замын даланд 3 жилийн баталгаа өгч байгаа. Энэ хугацаанд гарах аливаа эрсдэлийг хангах ажлууд хийгдэнэ гэсэн үг. Үүний хүрээнд 414.6 километр төмөр замаа дөрвөн хэсэгт бүлгүүдэд хуваарилан  арчилгаа, үйлчилгээг хариуцуулан ажиллаж байна. Үндсэндээ бидний төсөөлж байснаас их хэмжээний үеэр буух, тэрнээс болж далан сэтрэх зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хэрэв далан сэтэрсэн тохиолдолд сэргээн засварлах зэрэг ажлуудыг хариуцах юм” гэлээ.

Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний томоохон компаниудын өрсөлдөх чадвар эрс сайжрах боломжтой. Төмөр замын трассын дагуу 30 километрийн радиус дотор нийтдээ 37 ашиглалтын лиценз олгогдоод буй. Эдийн засагчид Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам Монгол Улсын уул уурхайн салбарын эдийн засгийг 2-3 дахин өсгөх боломжтой гэж тооцжээ.

О.Мөнхбат 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бүтээн байг...... 2020-07-22 202.126.88.40

Зааз Хурмаст тэнгэр нь quality assurance хийгээд өгчихдөг Монголчууд аргагүй л Тэнгэр заяат юмаа……Хурмаст байхад юун гадаадын зөвлөх энэ тэр…….
даанч Нийслэлд замбраагүй барьсан "Бүтээн байгуулалт " гэгдэх олон барилгаас гарах бохир ус хальж хот даяар ӨМХИЙ ; Бүтээн байгуулалтаар барьсан Зам нь шиврээ борооны ая даалгүй эвдэрч бн…..ангилаагүй хог хаягдал нь хогын цэгтээ өмхийрч бн…..БҮТЭЭН БАЙГУУЛАЛТаа гэж …….

Avatar

Монгол улсын иргэн 2020-07-22 202.9.46.64

Байгалийн баялагаа төмөр зам хүртэл барьж зөөгөөд хөгжиж байгаа нь хаана байна. Хэдхэн баячууд, эрх мэдэлтнүүд хагартлаа баяжиж харин ядуусын тоо улам ихсэж байна. Байгалийн бялагыг ард түмэндээ өгөхгүй өөрсдөө идэж байж юун бүтээн байгуулалт. Эх орноо цөл болгож байж санаа нь амрах юм байна л даа. Гадагш нь зөөхөөс өөрөөр стгэх тархи алга уу

Avatar

БАТСҮХЭЭ 2020-07-22 103.206.195.230

ТӨМӨР ЗАМААС БОЛОН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБААС ТЭРБУМТАНГУУД ТӨРЖ ШОРОНГИЙН ХААЛГА ТАТАХ БОЛНО

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Хийсвэр санаа бодолд биш, бодитой тооцоо судалгаанд үндэслээсэй. 2020-07-22 103.229.122.254

Хамгийн гол нь энэ төмөр замаар тээвэрлэх ачаагаа борлуулах баталгааг яаж хангах вэ гэдэг асуудал байна.Ямар бүтээгдэхүүнийг ямар улсад ямар замаар ямар үнээр борлуулаад ийм ашигтай ажиллаж тэдэн жилд зардлаа нөхнө гэсэн тооцоо байна уу.Би бас нефтийн үйлдвэрийн түүхий эд баталгаатай юу гэж асуугаад байгаа. Хоёр хөршийн төрийн бодлого тогтвортой, төвлөрсөн.Шинэ орос хуучин бидний ах биш болсон. Хятадын гадаад бодлого чинжүү. Хийсвэр санаа бодолд биш, бодитой тооцоо судалгаа маш чухал байна.

Avatar

Oyun 2020-07-22 182.160.35.88

Ondor nastanii tetgeveriig zaaval kartaar avch baih bolson tegehgui bol ogohgui gej tulgan shaardaad aigaag yu ge) oilgoh be. Sardaa gants udaa avdag 380 myngiig zaaval kartaa4 avaad talh avah burdee 100 togrog tolj baih estoi bolj bgaa ymuu haashaa ym Evertei, erh medeltenguud uuniig ogtoosoo medeegui baih medsen ch es tooh bizee.

Avatar

Зочин 2020-07-22 202.70.34.114

Зам тээврийн гэхэд болдоггүй юм уу хөгжих юм уу даа хөгжлийн нь ч юув дээ

Avatar

зочин 2020-07-22 66.181.161.74

Нүүрсээ оросуудад зарах юм уу

Avatar

Lyanhua 2020-07-22 99.203.143.247

3 jiliin batalgaa ogno gej yu yariad bnaa , 30 jil bailgui dee dor hayj ? Mergejliin humuus hariu ogooch !

Avatar

Зочин 2020-07-22 202.55.188.93

наана чинь бороо ордоггүй ш дээ

Avatar

Зочин 2020-07-22 66.181.160.26

Хамгийн гол нь наад замаа чанартай л тавьж үзээрэй дээ, та минь!!! Дараа нь ямар ч нөхцөлд баталгаатай, монголчууд өөрсдөө төмөр зам тавьж чаддаг юм байна гэж үнэлэгдэх нь маш чухал шүү!!! Ялангуяа оросууд доог шоог хийж, доромжлох гээд хүлээж байгаа шүү!!

Avatar

Зочин 2020-07-22 66.181.161.39

Тэгээд өргөн царигаар нүүрсээ тээвэрлээд нарийн царигаар дамжуулан аялуулж дэлхийн зах зээл дээр гаргана гэж тооцсон юмуу? Эсвэл шилжүүлж ачих юмуу?

Avatar

Зочин 2020-07-22 103.26.193.77

Tavan tolgoin nurse urashaa teeverlemeer bn shu dee. tumur zam uragshaa l barimaar um.uhaan sanaa zugeer uu.darga naraa

Avatar

болдоо 2020-07-22 202.126.89.37

хийж бүтээж байгаа хүмүүстээ баярлалаа …. бид сайхан төмөр замтай болноо … сайхан бна ….

Avatar

Зочин 2020-07-22 66.181.160.6

Haashaa yavah ni hamaagui l bariad bgaa daa xoxo

Avatar

зочин 2020-07-22 66.181.161.84

Үгүй нөгөө хоёр сая төгрөгний цалинтай цэргүүд нь хааччисан юм бэ ?. Ер харагдхаа байчихлаа .. Уг нь анх эхлэхдээ цэрэг Арми аараа хямдхааааан бариулчихнаа гээ биз дээ ..Эхнээсээ л худал үнэн ярьж эхэлсэн ажил бүтэл муутай л юм болно дөө …

Avatar

Зочин 2020-07-22 66.181.176.246

ХААН БАНКНЫ ИНТЕРНЕТ БАНКНИЙ ГҮЙЛГЭЭ БОЛГОН 100 ТӨГРӨГ АРАЙ ДЭНДНЭЭ !!! АРАЙ ДЭНДҮҮ ШУНАЛТАЙ !!! ГҮЙЛГЭЭ ХИЙХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГЫГ ОВЖИН ХАРГИСААР АШИГЛАЖ БОЛОХГҮЙ!!! ТЕХНОЛОГИ ХӨГЖӨӨД БАЙХАД ТЭРИЙГ ДАЛИМДУУЛЖ ИРГЭДИЙГ ИНГЭЖ ШУЛАХ НЬ ҮНЭХЭЭР ЖУДАГГҮЙ БАЙНА. ЯДАЖ 50 ХУВЬ ХӨНГӨЛ!!! ЭНЭ ТЕХНОЛОГИЙГ ТОГТОЛЦООНД ОРУУЛАХ ГЭЖ ЗАРДАЛ ГАРСАН НЬ МЭДЭЭЖ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БАЙНА. ТЭГЛЭЭ ГЭЭД ИЙМ АЙМААР БУЗАР ШУНАЛТАЙ ЗАГНАЖ БОЛОХГҮЙЭ!!!! .

Avatar

Зочин 2020-07-22 202.179.24.217

hen camaig haan bankind uilcluul gesen jum be/.

Avatar

Зочин 2020-07-22 192.82.71.8

Занданшатар гэдэг Шар хадны өвчтөнг УИХ-ын даргаар тавьчихсан заяа муутай ард түмэн юм даа.

Avatar

Зочин 2020-07-22 66.181.161.13

e****z xurliiz j****r golognvvd xutsaj l bai zaya ixtei xalxiin jingiin tsuvaa yvj l bn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж