Австралийн эдийн засгийн гурав дахь том салбар бол боловсролын салбар юм. Жилд 40 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж, 250 мянган ажлын байрыг дэмждэг уг салбараа сэргээхээр болсноо тус улсын Засгийн газар зарлажээ. Боловсролын салбараа сэргээх нь зөвхөн тухайн салбарт бус худалдаа, орон сууц, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт ч дэмжлэг болох юм.Ккоронавуруст цар тахлдын улмаас тус улсад суралцдаг оюутнуудын 22 хувь буюу 87 мянга гаруй гадаад оюутан Австрали руу нэвтэрч чадахгүй байдалд хүрээд байгаа юм.
Австралийн Цагаачлалын албанаас оюутны визтэй холбоотой дүрэмд дараах таван өөрчлөлтийг оруулжээ. Үүнд:
- Гадаад оюутны визийг албан ёсоор хүлээн авч эхлэх. Энэ нь хил нээгдэх үед виз авсан оюутнууд ирэх боломжтой болж байна гэсэн үг юм.
- Гадаад оюутнууд цар тахлаас болж сургуулиа төгсөж чадаагүй бол оюутны виз дахин мэдүүлэхэд үнэгүй
- “COVID-19”-өөс болж Австралид биеэр ирж чадалгүй онлайнаар суралцаж байгаа бол энэ хугацааг биечлэн суралцсан гэж тооцох. Тус улсад сургуульдаа өөрийн биеэр сурч төгсөх нь ажлын виз мэдүүлэх гол шалгуур байдаг.
- Хэрвээ сургуулиа Австралид биечлэн сурч төгсч чадаагүй бол төгссөний дараа ажлын виз мэдүүлэх эрхийг нээж өгөх
- Сургуульд элсэх Англи хэлний шалгалтаа цар тахлаас болоод өгч чадаагүй бол нэмэлт хугацаа олгох юм.
Эх сурвалж: GUARDIAN