“Хараацай”, “Дэрэн” зэрэг багууд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2016.01.15-нд нийтлэгдсэн

“Хараацай”, “Дэрэн” зэрэг багууд шалгарлаа

Футзалын өсвөрийн УАШТ-ий 13 хүртэлх насны хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг футзалын Өсвөрийн УАШТ-ий ¼ шигшээн тоглолтууд өнөөдөр явагдаж байна. Тэмцээний ахлах буюу 13 хүртэлх насанд өрсөлдөж байгаа шилдэг найман баг өнөөдөр тоглолтоо хийж ийнхүү хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо.

Эхний тоглолт “Арвис” болон “Хараацай” клүбүүдийн дунд болсон. Энэ тоглолтонд 4-0 харьцаатай “Хараацай” клүб ялалт байгуулан хагас шигшээд өрсөлдөх эрхээ хамгийн түрүүд авлаа. Тэгвэл үүний дараа “Дэрэн” клүб өөрийн өрсөлдөгч “Улаанбаатарын Унаганууд” багийг 7-1 гэсэн тооны давамгайллаар буулгаж авсан байна. Мөн “Хан-Уул” дүүргийн баг “ИНХ” багийг 3-1ээр хожиж хагас шигшээд өрсөлдөх эрхтэй боллоо. Хамгийн сүүлийн тоглолт “ДМЮ” болон “Алтанбөмбөг” багуудын хооронд болж 6-1 харьцаатай “ДМЮ” багийн ялалтаар дууслаа. Ингэснээр хагас шигшээд “Хараацай” ба “Дэрэн”, “Хан-Уул” дүүрэг баг “ДМЮ” гэсэн сонирхолтой тоглолт явагдахаар боллоо.

11 хүртэлх насны шилдэг найман баг мөн яаг одоо футзалын ордонд тоглож байна.

ЭХ СУРВАЛЖ: http://the-mff.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж