Hermes зэрлэг амьтдыг хамгаалж байна

Хуучирсан мэдээ: 2016.01.15-нд нийтлэгдсэн

Hermes зэрлэг амьтдыг хамгаалж байна

-Роберт Даллетийн 60 бүтээл Коннектикут мужид нээгдсэн үзэсгэлэнг чимлээ-

АНУ-ын Коннектикут мужийн Bruce Museum-д загварын Hermes ордонтой олон жил хамтран ажилласан натуралист зураач Роберт Даллетийн зургийн үзэсгэлэн нээгджээ. Panthera гэх байгаль хамгаалах байгууллагаар дэмжүүлсэн тус ордны креатив захирал Пьер-Алексис Дюма зураачийн зургуудаар дамжуулан зэрлэг амьтдын мөхөлд олны анхаарлыг хандуулахаар шийдсэн байна.

Зураач Роберт Даллет олон түмэнд төдийлөн сайн танил биш гэхдээ зургууддаа эрдэмтэн судлаач маягаар хандсан нь харагдаж байна.

Тоо толгой нь улам бүр цөөрч байгаа эдгээр сүрлэг амьтдын хамгаалалтад олны анхаарлыг татах үнэхээр зөв замыг креатив захирал Дюма сонгон авчээ. Үзэсгэлэнд тавих зургуудыг тэрбээр зураачийн хүү Фредерик Даллетын хувийн архиваас шилэн авсан байв.  Үзэсгэлэн гуравдугаар сар хүртэл ажиллаад дараа нь Мюнхен, Лондон, Дубай, Парис хотуудад дэлгэгдэх юм.

 Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж