ХНХЯ: Тэтгэвэр 33, бүрэн тэтгэврийн доод хэмжээ 39.4 хувиар нэмэгдэв | News.MN

ХНХЯ: Тэтгэвэр 33, бүрэн тэтгэврийн доод хэмжээ 39.4 хувиар нэмэгдэв

ХНХЯ: Тэтгэвэр 33, бүрэн тэтгэврийн доод хэмжээ 39.4 хувиар нэмэгдэв

ХНХЯ: Тэтгэвэр 33, бүрэн тэтгэврийн доод хэмжээ 39.4 хувиар нэмэгдэв

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон харьяа газруудын 2020 оны эхний хагас жилийн тайлангийн хурал өчигдөр /2020.07.21/  боллоо. Хурлаар яамны харьяа агентлагийн дарга нар өнгөрсөн зургаан сарын хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг тавьж цаашид хийхээр төлөвлөж буй болон тулгамдаж байгаа асуудлуудынхаа талаар танилцуулсан.

Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах хүрээнд салбарын тулгуур хууль Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцүүлж эхэлсэн. Төслөөр хуулийн хамрах хүрээг өргөжүүлж, хөдөлмөрийн харилцааны суурь хэм хэмжээг тогтоох, хөдөлмөрийн зах зээлд шинээр бий болсон харилцааг зохицуулах, ажилтны цалин хөлсийг ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй уялдуулан тогтоох, хөдөлмөрийн маргааныг богино хугацаанд шийдвэрлэх, хөдөлмөрийн хяналтыг сайжруулахтай холбоотой шинэчлэлийг тусгасан юм.

Төрийн албаны тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгаатай холбоотой 13 журам, эрх зүйн актыг боловсруулж, батлуулсан. Төрийн үйлчилгээний албан хаагчдад өндөр насны тэтгэвэрт гарахад олгох тусламж, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл тооцох хугацаа, хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл, эрүүл мэнд, боловсролын салбарын төрийн үйлчилгээний болон нутгийн захиргааны байгууллагын албан тушаалын зэрэглэлд 2020 онд Засгийн газрын 151 болон 184 дүгээр тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулж, эрүүл мэнд, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага, мэргэжлийн боловсрол олгох сургалтын байгууллага, төмөр замын үндэсний ажил мэргэжлийн ангилал ба тодорхойлолтыг шинэчилсэн зэргийг онцлон дурдаж болно.

Түүнчлэн төрийн албан хаагчдын цалинг жил бүр инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж ирсэн бөгөөд 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 8.0 хувиар нэмснээр 2014 онтой харьцуулахад улсын хэмжээнд дундаж цалингийн хэмжээ 58.1 хувиар өссөн. Цаашид цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг амьжиргааны баталгаажих түвшин, эдийн засгийн өсөлттэй уялдуулан хот, хөдөөгөөр ялгавартайгаар тогтоон бага орлоготой иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, эмнэлгийн мэргэжилтэн болон ЕБС, цэцэрлэгийн багш, ажилтны цалин хөлс, урамшууллыг үе шаттай нэмэгдүүлэн хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, шинжлэх ухааны салбарын эрдэмтдийн хөдөлмөрийн үнэлэмжийг үр дүнд суурилж тогтоох зэргээр ачаалал, ур чадвар, үр дүнд суурилсан цалин хөлсний тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа юм.

Хөдөлмөр эрхлэлтийн бодлого төлөвлөлтийн хүрээнд өнгөрсөн хагас жилд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-т нэмэлт өөрчлөлт оруулж хэрэгжилтийг ханган ажилласан. Мөн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-д өргөн бариад байгаа юм.

Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээллээр хангах үйлчилгээг боловсронгуй болгож, чанар хүртээмжийг сайжруулах, ажилд зуучлах, зөвлөгөө мэдээллээр хангах, хөдөлмөрийн зах зээлийн бүртгэл мэдээллийн үйлчилгээнд хамруулах ажлын явцыг боловсронгуй болгох чиглэлээр тодорхой ажлуудыг хийсэн. 2020 оны зургадугаар сарын байдлаар аймаг, дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүдэд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 19 563 болж өмнөх сараас 226 хүнээр буюу 1,1 пунктээр буурсан ба өмнөх оны мөн үеэс 3482 хүнээр буюу 15,0 пунктээр буурсан байна. Мөн ажил идэвхтэй хайж буй ажил хайгч иргэдийн тоо иргэдийн тоо 30320 болж өмнөх сараас 794 хүнээр буюу 2.5пунктээр буурсан ба өмнөх оны мөн үетэй харьцуулбал 3007 хүнээр буюу 9,0 пунктээр буурчээ. Ажил олгогчдоос нийт 28036 ажлын байрны захиалга ирүүлснээс 15250 иргэнийг ажилд зуучлан оруулсныг танилцуулав. Бичил бизнес эрхлэгчдийг зээлийн бодлогоор дэмжих, жижиг зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ажиллах хүчний шилжих хөдөлгөөний боломжит үйл ажиллагааг цахимжуулах арга хэмжээ авч, үйлчилгээг шуурхай болгоход анхаарч ажиллажээ.

Өнгөрсөн хагас жилийн хугацаанд нийгмийн даатгал, нийгмийн халамжийн бодлого төлөвлөлтийн чиглэлээр хийсэн томоохон ажлын нэг нь Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль. Хуулийн төслийг боловсруулан УИХ-аар батлуулснаар тэтгэвэр барьцаалсан зээлтэй 228.5 мянганиргэний 694.8 тэрбум төгрөгийн зээл тэглэгдэж зээлгүй болон 1.0 саяас бага төгрөгийн зээлтэй нийт 238.7 мянган ахмад настанд тус бүрт нь нэг сая төгрөгтэй тэнцэх үнийн дүн бүхий үнэт цаас эзэмшүүлэхээр болов.

Инфляцийн түвшинтэй уялдуулан дундаж тэтгэврийн хэмжээг 33.0, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 39.4, хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээг 38.9 хувиар нэмэгдүүлж, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг хүн амын амьжиргааны доод түвшинтэй уялдуулан нэмэгдүүлснээр 2016 онтой харьцуулахад 34.3-92.3 хувиар өссөн.

Дэлхий нийтэд тархсан коронавируст халдварт цар тахлын улмаас үүссэн эдийн засгийн хүндрэлийг даван туулах зорилгоор Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийг УИХ-аар батлуулж хэрэгжүүлснээр нийт 531.7 мянган даатгуулагчийг хамруулжээ.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг зургаан сарын хугацаанд сар бүр 100.0 мянган төгрөг болгож нэмэгдүүлэн 1161.7 мянган хүүхэд, хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрхөд олгож байгаа хүнсний эрхийн бичгийн үнийн дүнг таван сарын хугацаанд хоёр дахин нэмэгдүүлж 242.6 мянган хүн, нийгмийн халамжийн тэтгэврийг таван сарын хугацаанд 100.0 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн олгоход 55.6 мянган тэтгэвэр авагчийг хамруулж байна.

Түүнчлэн 2020 он гарсаар төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөнхугацааг нэмэгдүүлэх, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг
нөхөн төлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн. Мөн “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнэ батлах тухай” Засгийн газрын тогтоолыг батлуулж Ахмад настны үндэсний төвд шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл,бүрэнавтомат угаалгын цех,хүртээмжтэй орчин дэд бүтцийг бий болгоход зориулсантохижилтынажилд 370.0 сая төгрөгийнхөрөнгө оруулалтыг хийсэн зэрэг ажлаа тайлагнасан.

Тайлангийн хурлын төгсгөлд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, дэд сайд С.Зулпхар нар үг хэлэв.

Сайд А.Ариунзаяа сүүлийн жилүүдэд олон ажлын хэсэг байгуулсан ч олигтой урагшлаагүй Нийгмийн даатгалын судалгаа тайлан мэдээллийн сангийн ажлыг эрчимжүүлэх, салбарын хэмжээнд гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, төсөл хөтөлбөрүүдийн уялдаа холбоог сайжруулахад анхаарч ажиллахаа дуулгаад салбарын ажиллагсдаас цагийг маш сайн баримтлан ажиллахыг шаардана гэдгээ хэлсэн. Мөн цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх, бага орлоготой өрхийн амьжиргааг дэмжих бодлогыг үргэлжлүүлж, яамдын газар хэлтсүүд хоорондоо уялдаа холбоо сайтай ажиллах, ажилтнууд нэг нэгнээ орлох чадвартай байж зөвхөн өөрийн үүрэгт ажлаар хязгаарлахгүйгээр байгууллагынхаа ажлыг бүхэлд нь мэддэг байх ёстойг анхааруулсан.

Түүнчлэн ойрын үед гэр бүлийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хууль эрх зүйн орчинг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн автомашиныг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх асуудлыг эхний ээлжинд шийдвэрлэх үүргийг холбогдох газрынханд өглөө.

Тэрбээр үгийнхээ төгсгөлд салбарын хамт олондоо хандлагаа өөрчилж, хамтдаа хөгжиж, улс эх орноо хамтдаа хөгжүүлэхийг уриаллаа.

Эх сурвалж: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
19
ТэнэглэлТэнэглэл
17
БурууБуруу
15
ХарамсалтайХарамсалтай
11
ХахаХаха
11
ГайхмаарГайхмаар
8
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

56 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Дорж 2020-07-22 66.181.161.36

тэтгэвэр 33 хувь нэмсэн гэж худлаа хуцахаа болиоч, эсвэл тэтгэвэр нэмлээ гээд өөрсдөө тэр нэмэгдлээ цусалчихсан уу.

Avatar

Отгоо 2020-07-22 202.9.46.31

Хүүхдийн тоогоор жил нэмэх хуулинд тэтгэвэр тогтоогдсон эхэд олгоогүй тэтгэвэр тогтоох арга нь хөгшчүүлд ээлгүй шинээр гарч байгаад сайнбайгаа нь тэтгэврийн зөрүүг улам хөөрөгдсөн өндөр настнууддаа аргацаасан тэтгэвэр өгч насны хишгээр хуурсан тэгээд тэтгэвэр нэмсэн тоо хэмжээ бол худал щүү тэтгэврийн зөрөөг арилга

Avatar

Зочин 2020-07-22 122.201.24.27

тэтгэвэр хэзээ нэмэх вэ

Avatar

Зочин 2020-07-22 122.201.24.27

үнэндээ 20 хон мянган төгрөг нэмчээд олон хувиар нэмсэн юм шиг ярих нь утгагүй байна ахмад хүн өвдөнө сувилуулна эм эмчилгээ гээд асар их мөнгө ордог мах сүү тос ногооны үнэ ямар байгаа билээ 2020 онд тэтгэвэр нэмээд өгчмөөр байна шүү энэ салбарт нилээд дорвитой шинэчлэлт хиймээр байна насаараа ндш төлчөөд тэтгэвэрийн доод хэмжээгээ хар л даа алийг нь идэж ууж эм эмчилгээ асаргаандаа хэрэглэх юм бэ, өмсөхийг нь ч бүр орхий л доо бодит хөрсөн дээрээ буусаар байна

Avatar

Зочин 2020-07-22 122.201.24.27

Хувь тэнцүүлсэн тэтгэвэрийн доод хэмжээ 300 000 төгрөг, бүрэн тэтгэвэрийн доод хэмжээ 350 000 төгрөг ийм мөнгөөр бүтэн 1 сар 30 хоног амьдрах уу өнөөдрийн юмны үнэ ямар байгаа билээ 1 кг мах гэхэд 14000 1 кг төмс 1800-2000 төгрөг байна бодож үзэх л ёстой импляцын түвшинтэй уялдуулан тэтгэвюэр нэмнэ гээд тв*ээр сайд өөрөө ярьж байсан юу болов

Avatar

Зочин 2020-07-22 122.201.24.27

АХМАДУУДЫН ТЭТГЭВЭРИЙГ 2020 ОНД 10-Р САРЫН 1-НД АХМАДЫН БАЯРААР НЬ НЭМЭЭД ӨГЧИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ. ТЭТГЭВЭРИЙН ЗЭЭЛТЭЙ БУРХАН БОЛСОН АХМАДЫН ЗЭЭЛИЙГ ҮР ХҮҮХДЭД НЬ ШИЛЖҮҮЛЭН ТӨЛҮҮЛЭХ НЬ БУРУУ БАЙХ ЯАГААД ГЭВЭЛ ТЭР БУРХАН БОЛООЧ НАСААРАА НДШ ТӨЛЧӨӨД ЗЭЭЛИЙГ НЬ ҮР ХҮҮХДЭД НЬ ТОХОХ БУРУУ БАЙХ ТИЙМ НӨХЦӨЛД УЛС ЗЭЭЛИЙГ НЬ ТӨЛДӨГ БАЙХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭ ЭНЭ НЬ ШУДАРГА БАЙХ

Avatar

Энхтуяа 94053242 2020-07-22 202.126.88.222

Тэтгэвэр тогтоолгоод жил гаруй болж байхад таны тэтэвэрийг программ буруу бодсон байна гээд 30.000 төгрөгөөр буурсан бөгөөд илүү олгосон мөнгийг суутган төл гэж шаардаж тэтгэвэрийг хаасан байна энэ нь зөвүү.програмыг хүн зохиодог биздээ өөрсдйн хариуцлагагүй байдаа ядарсан өндөр настанд буруу өгөөд хохироож байна

Avatar

Naraa 2020-07-22 64.119.18.43

tetgeweree nemj uguuch bidnar chn 350000 tugruguur amidrahad ih hetsuu bn hureltsehgvi bn mah talh bolon baraa tawor nemegdeed une n ulam osood bh ym aa zasgiin gazraas shiidej ugmuur bhiin bas em hurtel nemegdeed bh ym neg hunii tetgewer buurch hurehgvi bn bairnii usnii mngu mash ih gardag ym bn eniig awch heletseetsee

Avatar

сэтгэгдэл 2020-07-22 202.55.188.39

тэтгэврийн доод хэмжээ 500.0 болно гэсэн хэзээ болох вэ хурдан шийдээч мах ногоо талх унэ маш их бна энэнийг тогтворжуулж огно уу?!!!бас усны монго байранд их тоолуураар аваад байх юм СОХ юу ч хийхгуй байж сард яасан их тольор авдаг юм бэ

Avatar

зэ 2020-07-22 192.82.77.87

Тэтгэврийг 33,0 хувиар нэмлээ гэсэн байна. За бодож тооцож үзүүлнэ ээ. 2017 онд 25,0 мян төгрөг, 2019 онд 22,0 мянган төгрөгөөр нэмсэн нь үнээн. Тэгээд энэ нийлбэр 45,0 мянган төгрөг болж байна. Энэ мөнгө нийт тэтгэврийн 33,0 хувь гэхээр өндөр настанд хэдэн төгрөгийн тэтгэвэр өгдөг нь харагдаж байгаа биз дээ. /33,0*45,0 гэхээр/ 150,0 гаруйхан мянган төгрөгийн тэтгэвэртэй болоод байгаан биш үү дээ эрхэм сайдтан минь дээ. Тоогоо зөв бодно шүү. Битгий элэг барь настангуудаа,цаашлаад ард ,,.

Avatar

Зочин 2020-07-22 202.55.188.42

Хэний тэтгэвэр хэдий хугацаанд 33 хувь нэмэгдсэн юм бэ?

Avatar

Зочин 2020-07-22 66.181.188.113

СБД-ийн нийгмийн даатгалын ажилтнуудыг хүнтэй зөв харьцдаг болгох хэрэгтэй тэд маш муухай ааштай зөрүүд зэвүүн зантай хүмүүс байдаг ахмадуудыг хүн биш гэж үздэг

Avatar

Пенсионерка 2020-07-22 203.91.115.44

Цалин тэтгэвэр нэмлээ ч гэсэн бараа, хүнснийх нь үнэ дагаад түүнээсээ ихээр нэмэгдэж байгааг өас тооцоосой. Махны үнэ арай дэндүү өндөр болоод байна шүү дээ.

Avatar

Zochin 2020-07-22 203.91.115.50

Dood tetgevree nemeh shaardlagtai baina anhnaasaa yagaad 310000 togtoodog um be 29 jil ajil hiigeed 310000 togtooson dood hemjeeg 500000 bolgoh heregtei

Avatar

Зочин 2020-07-22 103.229.123.105

Цалин нэмэхээр тэтгэвэрээ бас нэмээд. Цалингаа нэмээд тэтгэврээ нэмэргүй эсвэл 20 төгрөг нэмсэн бол хуураад тэтгэврийн зөрүү гаргаад байх ю ёстой нэг дургүй хүрмээр юмаа манай монгол шиг ийм орон бхгүй бх дөө

Avatar

Эрдэнэчимэг 2020-07-22 66.181.161.78

Улсад тасралтгүй 28жил ажиллаад хүүхдээр тэтгэвэр тогтоолгоод одоо 350000 авч бна гэтэл халамжийн болон хувь тэнцүүлсэн бусад тэтгэвэрүүд 350аас хол даваад явлаа 1хэсэг нь хохирч үлдлээ энэ тогтолцоонд ямарч итгэл үнэмшил шударга юм алга хүүхдээр нэмсэн 50мянга нэмсэнгүй яагаад гэхээр 2онд тэтгэвэр тогтоолгосон гээд он заагаад нэмсэнгүй тиймийн учир 350000авч бна тэгэхэд 20жил ажиллаад 420мянга авч бна энэ одоо шударга уу бугдийг ижил тэнцүү 800000д хүргэх хэрэгтэй

Avatar

Зочин 2020-07-22 49.0.218.158

350000 төгрөг хаанаа ч хүрдэггүй та нар өөрсдөө ийм мөнгөөр амьдраад үз,эм хүнсэндээ хүрдэггүй хувцас болон бусад зүйлийг авна гэж яриад ч хэрэггүй иймэрхүү л хмьдарч байна даа доод тэтгэвэрээ нэмээ ч

Avatar

Zochin 2020-07-22 202.126.89.76

Ajilgui olon zaluudiig ajiltai bailgay gevel tetgeverin nasiig er55 em50 bolgoh heregtei shan zaluu bolovson huchinguud ajilgui ajil haaigaad yvjl bna tiim bolhoor tetgeverin nasiig neg bodoltsoh heregtei shuu

Avatar

Зочин 2020-07-22 66.181.161.112

Энэ авгайгийн очсон газарт дандаа тоо баримт илт буруу байх юм

Avatar

Зочин 2020-07-22 66.181.161.102

39.4huwi nemsen yum bol yagaad 40myangan togrog nemegdsen yum be 39.4huwi nemsiin bol 100garan myangan togrog nemegdeh yostoi yum bishvv

Avatar

Зочин 2020-07-22 139.5.216.118

Одоо нэмэгдэж бгаа нэмэгдэл биш байхаа зов ярьж бичихгуй бол хумууст буруу ойлголт торуулээд бгаа юм шиг байна

Avatar

Зочин 2020-07-22 139.5.216.118

Аль дээр уеийн юмаа одоо нэмэж бгаа юм шиг юм яриад хумууст буруу ойлголт торуулээд бгаа юм биш уу

Avatar

Зочин 2020-07-22 66.181.191.66

Ямар гое вэ,8 сарын 1 нээс 33 хувь нэмэгдэх уу

Avatar

Т. Хүрэлбаатар 2020-07-22 66.181.161.54

өөрсдөөр ни 350000 мянган төгрөгөөр 1сар амидруулж үзэж байж ойлгоно доо.

Avatar

Зочин 2020-07-22 66.181.161.67

Heden tugrug awsan be yun 2016 on. Dongos medee.

Avatar

зочин 2020-07-22 202.126.89.62

Ажилгүйдэл урд оны мѳн үеэс бас урд сарынхаас буурсан маягтай бичжээ. Ажилгүйдэл ихэссэн болохоос буураагүй байх.

Avatar

Намхай 2020-07-22 182.160.0.144

nma
vmьи

21 мянган төгрөгөөр бүрэн тэгэврийг хоёр удаа нэмчихээр тэтгэвэр н дундачаар 33 хувиар нэмэгдэчихэд хэрэгүү.Эрхэм сайд минь худлаа ярьж болдог чиг тоо чинь баталгаатай гардаг эд шүү дээ. Чи лав сургуульд сурч байхдаа тооны хич.элд дандаа муу авдаг байсан бололтой. Бүрэн тэтгэвэр чинь энэ хугацаанд 5 хувиас илүүгүйгээ нэмэгдсэн.. ичихгүй бол тэр тооцоогоо гаргаад ил тавь. Харин энэ хугацаанд доларын ханш, юмны үнэ, байр сууцны үнэ 50-60 хувиар өссөн байгаа юу гэж ү

Avatar

Ариунзаяа 2020-07-22 66.181.191.26

Худал ярисан бхлай авгай

Avatar

Зочин 2020-07-22 211.36.133.223

Amidrald oirhon ym shaaldaa yax gej iim sansriin tootsoo xiideg bnaa dald avilgachdaa m

Avatar

Зочин 2020-07-22 85.203.44.40

baraanii une osood bna saidaa tetgever nemegdsenees chin iluu

Avatar

Эмээ 2020-07-22 66.181.191.115

Амадуудын тэтгэвэр нэмлээ гэсэн шалихгүйsf байна тан нар 350000 төгрөгөөр амьдраад үздээ чамайг сайд болоход ээдээ энэ охин сайд болох гэждээ зовлон мэдэхгүй юмны үнэ нэмээд амьдралд хэцүү хоосон хонож байна ард түмэн чинь та нар яахав төр засгаараа тэжээлгээдл байгаа юм чинь яаж ойлгохуудээ

Avatar

Эмээ 2020-07-22 66.181.191.115

Одоо битгий худлаа яриад бай ахмадуудыг хуурч ханадаггүй юм бэ 350000 төгрөгөөр өөрсдөө амьдраад үз амьдралд хүрдэггүй шүү дээ юмны үнэ нэмэгдээд байна та хэд яаж зовлон ойлгох уудээ шинэ хөдөлмөр хамгааллын сайд чи ч зовлон ойолгохгүй охин байнадаа харваас

Avatar

Зочин 2020-07-22 203.91.115.45

Их хурлын гишүүд 350 мянган төгрөгөөр сар амьдараад үз л дээ Тэгвэл бүрэн тэтгэвриын доод хэмжээг ядаж 600 мянга болгоно доо

Avatar

Эмээ 2020-07-22 59.153.113.185

Ахмадын амралт сувилал гэж хотын ойролцоо байна уу үнэ хэд байдаг вэ

Avatar

Зочин 2020-07-22 59.153.114.179

ХУДЛАА ЯРИАД Л

Avatar

зочин 2020-07-22 202.21.109.44

өнгөрснөө яриад байнаа

Avatar

Зочин 2020-07-22 64.119.25.90

Сайд болонгуутаа тэтгэвэр 30 гаруй хувиар нэмээд сайн байна шүү

Avatar

Зочин 2020-07-22 66.181.186.58

2016 онтой харьцуулахад гээд байхад юун сайд болонгуутаа нэмлээ гэж юу бичээд байгаа юм бэ дээ хөө. Гарчигнаас жоохон хэтэрч байж коммент бичиж баймаар юм даа. Тэр нэмчихсэн гээд байгаа тэтгэвэр нь тэгээд одоо хүний наад захын хэрэглээнд хүрээд байгаа гэж бодоцгоож байгаа юм байхдаа. Хөгшидөө хагас өлсгөлөн амьдруулж байж ичихгүй юмаа энэ улсууд нээрээ.

Avatar

Зочин 2020-07-22 37.76.61.142

Миeэгийн улаан дарцаг хүүхэн сайд болчихсон. Дэд сайд нь боловсрол сайтай хүн, казакууд тэгээд төрийн хайр даахгүй урваад байгаа шүү казакстан руу

Avatar

Bks 2020-07-22 103.212.119.110

Garchignaasaa ehleed buruu yavlaa daa. TV9-iin dooguur bas iim bichig garch ahmaduudyg goridooh shig bolloo. Ahmaduud bayarlaad goridood ehelsen shuu. Said, ded said bol zuv tomilgoo bolson. Gehdee too, huvi chini hudlaa bna, zalruulga hiine uu. Zuv gevel tailbar hiine uu.

Avatar

Батаа 2020-07-22 182.160.32.28

Нэг их заваан царайтай балай авгай.

Avatar

Ахмад иргэр 2020-07-22 103.212.118.32

33%-iar nemegdsen tetgever chin haana baina aa . BI tetgever ee bodoj uzlee 2020 ond 3.4 huvi buyu 25000 tug nemegdjee . Tur ni ahmaduudaa yagaad ingej ul huntetgej hudlaa too barimt gargaj baidag ym be?Bid chin bas tetgevree bodchihtoigoo baina shuu.

Avatar

зочин 2020-07-22 66.181.187.214

ёо ёо м**м хавдчихлаа. ХНХяамны тэнэгүүд худлаа мэдээлэл бичжээ.

Avatar

Зочин 2020-07-22 202.9.40.188

Ахмадын тэтгэвэрийг нэмчихэд та нараас юу хорогдох гээд байгаан?төрийн албан хаагчаа нэг удаа болилдоо.зөвхөн хэдэн Өвөө,эмээ нарынхаа тэтгэвэрилг нэмчээч.

Avatar

Зочин 2020-07-22 202.126.90.157

20 togrog l nemsen bizdee

Avatar

Зочин 2020-07-22 203.91.115.41

Сайхан шааж байна аа

Avatar

Зочин 2020-07-22 103.26.194.225

30-аас дээш хувиар нэмэгдсэн тэтгэвэр хэн аваад байнаа. Ийм хувиар битгий хэл, инфляцийн түвшинтэй тэнцэх хэмжээгээр ч нэмэгдээгүй байгаа шүү

Avatar

Зочин 2020-07-22 192.82.70.27

Эх сурвалж нь: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гэнээ. Ядаж, дэд сайдынхаа нэрийг зөв бичиж байгаа ч.

Avatar

unshigch 2020-07-22 66.181.161.76

yer n tegeed garchgiig n unshaad ymar ih bayralwaa tegtel tailan baisan yum baina uram hugaraw ta nar tailangaa tawilaa gej garchiglasan bol ingehguil bailaa daajignaad baigaa yum shig iim garchig bitgii tawij baigaarai news.mn

Avatar

Зочин 2020-07-22 43.242.243.218

tetgever nemegdeegui shuu bitgii hudlaa yari yumni une nemegsentei chini haritsuulbal tegever buursan bid teneg bish shuu

Avatar

zochin 2020-07-22 202.179.24.96

baga tetgever avdag yaachij er churdeggui

Avatar

зочин 2020-07-22 59.153.112.167

ТӨРИЙН АЛБАНЫ ЧИРЭГДЭЛ БАЙСААР БАЙНАА. ЭМЭЭГИЙНХЭЭ ТЭТГЭВРИЙГ ИТГЭМЖЛЭЛЭЭР
АВАХААР ТӨРИЙН БАНКИНД ОЧСОН ЧИНЬ ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛААС ДАВХАР БИЧИГ АВЧИР ГЭЛЭЭ.
ЧИНГЭДТЭЙ ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС ДЭЭР ОЧТОЛ ИТГЭМЖЛЭЛЭЭ КАНОНДУУЛААД ИР ГЭНЭ.
1 ХУУДАС ИТГЭМЖЛЭЛИЙГ 500 ТӨГРӨГӨӨР КАНОНДУУЛААД ОЧТОЛ БИЧИГ ХИЙЖ ӨГЧ БАЙНА. ТЭР БИЧГИЙГ
ИТГЭМЖЛЭЛИЙН ХАМТ ҮЗҮҮЛЖ БАЙЖ ТЭТГЭВЭР ӨГДӨГ БОЛЖ. ГЭТЭЛ ТЭР БИЧГИЙГ 6 САР ТУТАМ ШИНЭЭР АВЧ БАЙХ ЁСТОЙ
ГЭЖ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛ САНУУЛСАН.

Avatar

Дэлгэр 2020-07-22 202.126.90.53

Эмээгийнхээ тэтгэврийг цахим картаар АТМ -ээс аваач, хөгжлөөс хоцроод байна шүү залуусаа.

Avatar

Зочин 2020-07-22 66.181.160.19

Энд гарч байгаа тоон үзүүлэлтүүдээр бол бидний амьрал 33 хувиар дээшлэх байлаа .Харин бодит амьдрал дээр 40хувиар доошлоод байна.Ийм хүний толгой эргүүлсэн тоогоор тоглож ажил хийсэн дүр үзүүлдгээ болиорой.

Avatar

Иргэн 2020-07-22 203.91.118.254

2014 оноос хойш цалин нийтдээ 24 хувиар л өссөн. Яаж бодохоор 58,1 хувь гаргаад байгааг ойлгохгүй байна.

Avatar

Зочин 2020-07-22 149.0.52.27

бурхан минь ьэтгэвэр нэмэгдлээ л гэх юм минийх л хасагдаад бн лээ би туркд гацчихаад итгэмжллээр хүн явуулхаар хаан банк хариу агдөггүй юм билээ хөөрхий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж