Томми Хилфигер Tommy Hilfiger брэндийнхээ түүхийг бичжээ

Хуучирсан мэдээ: 2016.01.15-нд нийтлэгдсэн

Томми Хилфигер Tommy Hilfiger брэндийнхээ түүхийг бичжээ

-Ирэх аравдугаар сард “америк мөрөөдөгч” мөрөөдлөө хэрхэн биелүүлсэн тухай ном  худалдаанд гарна-

Томми Хилфигер

“Америкийн мөрөөдөл”-ийг хэрэгжүүлсэн хүмүүсийн түүх намтар ямагт сонин байдаг. Томми Хилфигер тэдний нэг юм. Тэрбээр өөрийн Tommy Hilfiger загварын ордноо бүтээн босгоход  үйл явдлаар арвин 40 жилээ зарцуулжээ. Томми өөрөө хуримтлагдсан туршлага, өнгөрүүлсэн замаа эргэн цэгнэх өндөрлөгт хүрлээ гэж ярьжээ. Ирэх аравдугаар сард Random House хэвлэлийн газар дизайнерийн намтар номыг American Dreamer: My Life in Fashion and Business нэртэйгээр хэвлэн гаргахаар болжээ.

Tommy Hilfiger намар-өвөл 2011

Томми Хилфигер 1970-аад онд карьераа эхэлжээ. Тэрбээр номондоо урлагийн элитүүдийн Max’s Kansas City, Studio 54 клубуудийн “галзуу” үдэшлэгүүдийн тухай тод томруунаар гаргажээ. Дурсамж номоо бичихэд хүмүүсийн нэрсийг эргэн санах хамгийн хэцүү байжээ. Амьдралдаа тааралдсан хүмүүсийн  нэрийг хайж багагүй цаг зарцуулснаа хэлсэн байлаа.

Tommy Hilfiger menswear весна-лето 2013

Хилфигерын хувьд хүнтэй танилцах нь нэг ёсны сургалтын арга болдог аж. Түүний таньдаг шилдэг уран бүтээлчид түүнд их зүйлийг сургажээ. Тийм ч учраас дизайнер туршлагаа дуртайяа хуваалцаж байна. Тэрбээр номондоо брэнд нь хэрхэн үүсч хөгжсөнийг он дарааллын дагуу өгүүлжээ. Мөн загварын бизнес эрхлэх олон үнэтэй зөвөлгөөг номондоо оруулжээ.

Tommy Hilfiger намар-өвөл 2014

Намар ном хэвлэлтээс гарсны дараа Хилфигер хот, сууринуудаар аялах юм. Өөрийн намтрын ботио сурталчлах ажиллагааг ийнхүү хийж байгаа нь түүний идэвхтэй стратегич гэдгийг харуулж байна. Дизайнерийн эхнэр Ди Оклеппо нөхрийнхөө номыг бестселлер болно гэдэгт төдийлөн итгэхгүй  байгаа гэнэ. Харин Томми хариуд нь “Тэр чинь миний шүтэн бишрэгч болохоор л ингэж хэлж байна” гэжээ.

Tommy Hilfiger хавар-зун 2016

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж