УОК-ын дарга Я.Содбаатар гадаадад байгаа иргэдийн асуудлаар санал солилцлоо | News.MN

УОК-ын дарга Я.Содбаатар гадаадад байгаа иргэдийн асуудлаар санал солилцлоо

УОК-ын дарга Я.Содбаатар гадаадад байгаа иргэдийн асуудлаар санал солилцлоо

УОК-ын дарга Я.Содбаатар гадаадад байгаа иргэдийн асуудлаар санал солилцлоо

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатар болон УОК-ын гишүүдийн төлөөлөл өнөөдөр /2020.07.22/ Иргэдийн онцгой комисс санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Иргэдийн онцгой комисст гадаад улс орнуудад гацсан Монгол Улсын иргэдээс гурван мянга орчим өргөдөл, санал хүсэлт ирсэн тухай Шадар сайдад танилцуулcан юм.

Улсын Онцгой комиссын дарга иргэдийн татан авалттай холбоотой мэдээлэл хүртээмжтэй, ил тод байх ёстой талаарх байр суурийг өнгөрөгч баасан гарагт хэвлэлийн хурлаар дамжуулан илэрхийлсэн. Тэр дундаа иргэний өгсөн өргөдөл ямар шатанд байгаа, тухайн иргэн хэзээний нислэгт багтах боломжтой зэрэг мэдээллээр хангахыг чиглэл болгосон.

Энэ дагуу БНСУ-д суугаа дипломат төлөөлөгчийн газраас эхлэн гадаад улс орнууд дахь Элчин сайдын яамд өөрийн шугамаар дээрх чиглэлийн мэдээллийг байршуулан ажиллаж эхлээд байна.

Хоёр тал харилцан санал солилцон, цаашид Улсын Онцгой комиссын гаргасан албан ёсны мэдээлэл дээр үндэслэн ард иргэдэд мэдээллийг хүртээмжтэй хүргэхэд хамтран ажиллахаар боллоо.

Иргэдийн онцгой комиссын төлөөлөл Улсын Онцгой комиссын дарга, гишүүдийг цаг гарган хүлээн авсанд талархалаа илэрхийлсэн юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бүү үзэгд 2020-07-22 202.126.90.55

Манай Засаг төр тэр дундаа Эрүүл мэндийн яам нь өөрийн бодит бололцоо хир хэмжээндээ тааруулж гаднаас 9 шидийн амьтад зөөвөрлөөсэй билээ дээ…..ингэж байгаад дотооддоо өвчин тархаах вий дэээ….Лам 3 эрдэнэ минь…..

Avatar

Зочин 2020-07-22 66.181.179.65

Irgediin komiss mandtugai

Avatar

Enh 2020-07-22 202.126.88.198

Bayrlalaa. Ene asuudal dr anhaaral tavij ajillaj bgaad

Avatar

Баяраа 2020-07-22 64.119.27.185

Иргэдээ татан авах тал дээр онцгойлон анхаарч түргэн шуурхай шийдвэр гарган ажиллаж байгаа Шадар сайд болон УОК-тоо ажлын өндөр амжилт хүсье.

Avatar

nyluun ym be 2020-07-22 78.130.188.176

Oligtoi, dorvitoi ajillaj bsan ni 3,4 sar l bsan. Odoo bol humuus 4 esvl 5 sayr harij bna ene ariun ywdal uu?

Avatar

Зочин 2020-07-22 103.57.92.46

өвчингөөр ашиг хийхээ болино уу уок оо ямар хүмүүс нь зарлагдаагүй нислэгээр ирээд 10 аад хоноод тусгаарлалтаас гарч байгааг талбар хийнэ үү хурцийн хүүхдүүд бас бус хүмүүс тусдаа машинд суугаад явсаныг бас

Avatar

зочин 2020-07-22 66.181.161.59

Гадаадаас эх орнндоо ирэх иргэдээс монголын засаг нь ашиг хонжоо хайж байна.Онгоцны зардлыг 2дахин нэмсэн. солонгост өндөр үнэтэй шинжилгээ хийлгэсэн иргэдийг эх орнондоо ирэхэд дахиад 21 хоног хорьж байна.

Avatar

Монгол хүн 2020-07-22 202.131.247.58

BAYARLALAA IRGEDIIN KOMISSTOO!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж