УОК-ын дарга Я.Содбаатар гадаадад байгаа иргэдийн асуудлаар санал солилцлоо

Хуучирсан мэдээ: 2020.07.22-нд нийтлэгдсэн

УОК-ын дарга Я.Содбаатар гадаадад байгаа иргэдийн асуудлаар санал солилцлоо

УОК-ын дарга Я.Содбаатар гадаадад байгаа иргэдийн асуудлаар санал солилцлоо

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатар болон УОК-ын гишүүдийн төлөөлөл өнөөдөр /2020.07.22/ Иргэдийн онцгой комисс санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Иргэдийн онцгой комисст гадаад улс орнуудад гацсан Монгол Улсын иргэдээс гурван мянга орчим өргөдөл, санал хүсэлт ирсэн тухай Шадар сайдад танилцуулcан юм.

Улсын Онцгой комиссын дарга иргэдийн татан авалттай холбоотой мэдээлэл хүртээмжтэй, ил тод байх ёстой талаарх байр суурийг өнгөрөгч баасан гарагт хэвлэлийн хурлаар дамжуулан илэрхийлсэн. Тэр дундаа иргэний өгсөн өргөдөл ямар шатанд байгаа, тухайн иргэн хэзээний нислэгт багтах боломжтой зэрэг мэдээллээр хангахыг чиглэл болгосон.

Энэ дагуу БНСУ-д суугаа дипломат төлөөлөгчийн газраас эхлэн гадаад улс орнууд дахь Элчин сайдын яамд өөрийн шугамаар дээрх чиглэлийн мэдээллийг байршуулан ажиллаж эхлээд байна.

Хоёр тал харилцан санал солилцон, цаашид Улсын Онцгой комиссын гаргасан албан ёсны мэдээлэл дээр үндэслэн ард иргэдэд мэдээллийг хүртээмжтэй хүргэхэд хамтран ажиллахаар боллоо.

Иргэдийн онцгой комиссын төлөөлөл Улсын Онцгой комиссын дарга, гишүүдийг цаг гарган хүлээн авсанд талархалаа илэрхийлсэн юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж