Дараах дүрмийг баримталбал Covid-19-ыг вакцингүйгээр зогсооно | News.MN

Дараах дүрмийг баримталбал Covid-19-ыг вакцингүйгээр зогсооно

COVID-19

Дараах дүрмийг баримталбал Covid-19-ыг вакцингүйгээр зогсооно

Дараах дүрмийг баримталбал Covid-19-ыг вакцингүйгээр зогсооно

Нидерландын Утрехтын их сургуулийн мэргэжилтнүүдийн боловсруулсан нэгэн сонирхолтой судалгааны тайлан анагаах ухааны “PloS Medicine” сэтгүүлд нийтлэгджээ.

Уг тайланд дурдсанаар хүн төрөлхтөн гараа тогтмол угаах, амны хаалт заавал зүүх, олон нийтийн газраас явахдаа хоорондоо зай барих гэсэн энгийн гурван алхамыг хэвшил болгон баримталбал цар тахал болон дэгдээд буй коронавирусийн халдварыг вакцингүйгээр зогсоох боломжтой гэжээ.

Эдгээр энгийн дүрмүүдийг нийт хүн амын 90 хувь нь баримталж байж цар тахлаас ангижрах боломжтойг онцолжээ.

Мөн хэдий тухайн улсын Засгийн газар хорио цээрийн дэглэм тогтоосон ч иргэд нь хувийн арга хэмжээг ягштал баримтлахгүй бол өвчлөлийн оргил үеийг хойшлуулах ч халдварын тоог бууруулж чадахгүй гэж судалгааг хийсэн эрдэмтэд дүгнэжээ.

Судалгаанаас дүгнэхэд тухайн улс гурван сар хорио цээрийн дэглэм тогтоолоо гэж бодоход өвчний оргил үеийг долоо сараар хойшлуулах боломжтой аж. Иймд аль аль тал нь хамт хичээд, уялдаа холбоотой ажиллаж байж цар тахлыг зогсоох боломжтой юм.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-22 103.10.22.76

Маскаа гаднаас орж ирээд хогийн саванд хийлээ гэхээд дараа нь хогийн саваа нээхэд маскнаас нян дээш хөрч халдюар тараах уу

Avatar

Зочин 2020-07-22 66.181.186.100

Maskaa ch zuuhgui manaihan bur araindenduu zadgairsan bna lee. Daraa ni uilaad gaslaad oroitson bh vii

Avatar

Зочин 2020-07-22 106.102.11.222

Монголчууд дунд тэнэгүүд дэндүү олон л доо. Тийм ч болохоороо хамгийн адгийн ядуу гуйлгачин орнуудын нэг болоод арчаагүй чацга царайлаад байж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж