Африкт шинээр далай үүсч байгааг геологичид баталжээ

Хуучирсан мэдээ: 2020.07.22-нд нийтлэгдсэн

Африкт шинээр далай үүсч байгааг геологичид баталжээ

Африкт шинээр далай үүсч байгааг геологичид баталжээ

Африкын газар нутаг доорх тектоникийн хавтангууд хөдөлгөөнд орж, ирээдүйд Африк тивийг хоёр хуваах гэж байгааг геологичид баталж байна.

Этиопийн Афар муж, Араб, Сомалийн доорх тектоник хавтангууд аажмаар нэг нэгээсээ холдож байгаа бөгөөд үр дүнд нь гүн хавцлууд үүсч, шинэ далай үүсэх нөхцөл бүрэлдүүлж байгаа гэнэ.

“Бид өдгөө Африк тивд далайн царцдас үүсч эхэлж буйг харах боломжтой. Далайн царцдас нь бүтэц, нягтралын хувьд тектоникийн царцдасаас эрс ялгаатай учир ялгаж танихад хялбар” хэмээн Лидс их сургуулийн доктор Кристофер Мур ярьжээ.

Эрдэмтдийн үзэж буйгаар дээрх тектоник хавтангууд нэлээд дээр үеэс хөдөлж эхэлсэн бөгөөд өнөөдрийн технологийн хөгжлийн тусламжтайгаар энэ бүхнийг нарийн тогтоох боломжтой болсон гэнэ. Ийнхүү шинээр далай үүсэх нь эрдэмтдэд тектоник хавтангийн хөдөлгөөний талаар олон зүйлийг шинээр зааж өгөх учиртай юм. Дэлхийн тектоник хавтан үргэлж хөдөлгөөнтэй байдаг ч үүнд юу нөлөөлдөг, яагаад гэх зэрэг нарийн ширийнийг эрдэмтэд сайн мэдэхгүй хэвээр байгаа билээ.

Эх сурвалж: NBCNEWS.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж