Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа зарлагдлаа

Хуучирсан мэдээ: 2020.07.22-нд нийтлэгдсэн

Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа зарлагдлаа

Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа зарлагдлаа

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдааг 10 байршилд дахин зарлаж байна. Цахим дуудлага худалдаа 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 09:00 цагт Газрын биржийн цахим систем www.mle.mn албан ёсны вэб хуудсаар  зохион байгуулагдана. Энэ удаагийн дуудлага худалдаанд хөдөө аж ахуй болон аялал жуулчлал, орон сууцны зориулалтаар ашиглах газрууд зонхилж байна. Дуудлага худалдаанд оролцогч:

  • mle.mn вэб хуудаст хандан хэрэглэгчээр бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ Иргэн бол иргэний үнэмлэх, ААН гэрчилгээний хуулбараа хавсаргана.
  • Дуудлага худалдаанд оролцох хүсэлт илгээхдээ дэнчин болон тэмдэгтийн хураамж төлсөн баримтаа хавсаргана.
  • Систем илгээсэн хүсэлтийг хүлээн авч, баталгаажуулах эсвэл татгалзах хариуг бүртгүүлсэн гар утсанд мессеж болон имэйлээр мэдэгдэнэ.
  • Оролцох хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд дуудлага худалдааны үнийн санал авах өдөр системд нэвтэрч өөрийн үнийн саналаа өгөх эрх нээгдэнэ.

Иргэн, хуулийн этгээд хэд хэдэн дуудлага худалдаанд хүсэлт илгээн зэрэг оролцох боломжтой бөгөөд улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг, дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх дэнчингийн мөнгийг Нийслэлийн Төрийн сангийн 100200051049 тоот дансанд тус бүрд нь тушааж оролцоно. Дуудлага худалдааны үнийн саналыг 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 09:00-15:00 минут хүртэл энгийн горимоор авч, 15 цаг 00 минутаас эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжинэ.Энэ хугацаанд үнийн санал ирээгүй тохиолдолд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулна. Хүлээлтийн горимд шилжсэн үед үнийн санал ирүүлбэл ирүүлсэн үнийн санал бүрээс хойш дахин 60 секунд сунгагдах зарчмаар 17 цаг 00 минут 00 секунд хүртэл явагдан, хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулж газрын биржийн цахим системээр дамжуулан мэдэгдэнэ. Дуудлага худалдаанд оролцогч бүртгүүлэх хүсэлтээ 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 08 дугаар сарын 11-ний өдрийн 15:00 цагийн хооронд газрын биржийн цахим систем WWW.MLE.MN-д илгээн баталгаажуулсан байна. Газрын байршлын талаарх болон бусад мэдээллийг WWW.MLE.MN болон WWW.LAND.UB.GOV.MN цахим хуудсанд хандан үзнэ үү.

ДүүрэгХорооГазрын байршилЗориулалтГазрын хэмжээ /га/Дуудлага худалдааны анхны үнэ нийт /төг/Дэнчингийн үнэ /төг/
1Сонгинохайрхан21Рашаант өртөөний зүүн талдХөдөө аж ахуйн үйлдвэрлэл126 330 7522 633 075
2Сонгинохайрхан21Нарийны эх, Хөшигт уулын урдАялал жуулчлал144 560 0004 456 000
3Сонгинохайрхан21Нарийны эх, Хөшигт уулын урдАялал жуулчлал144 560 0004 456 000
4Сонгинохайрхан21Ар Шижирийн амандХөдөө аж ахуйн үйлдвэрлэл0.513 648 0001 364 800
5Сонгинохайрхан21Ар Шижирийн амандХөдөө аж ахуйн үйлдвэрлэл0.513 648 0001 364 800
6Сонгинохайрхан21Батсүмбэрийн зам дагуу, 347-р зөрлөгХудалдаа, үйлчилгээ290 896 0009 089 600
7Хан-Уул21Морингийн гэр хорооллын урдОрон сууц0.95107 059 35010 705 935
8Багануур3Мянганы зам дагуу, Хилчин хэсгийн зүүн талдХудалдаа, үйлчилгээ2132 400 00013 240 000
9Налайх3Төв аймаг орох зам дагууХудалдаа, үйлчилгээ0.523 500 0002 350 000
10Налайх5Гандан уулын урд талдҮйлдвэрлэл0.59 650 000965 000
НИЙТ9.95506 252 10250 625 210

НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА

Холбоо барих утас: 7777-1285, 315712, 89050093, 8595933

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж