Монгол, Японы гадаад харилцаа, батлан хамгаалах, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн байгууллага хоорондын уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2016.01.15-нд нийтлэгдсэн

Монгол, Японы гадаад харилцаа, батлан хамгаалах, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн байгууллага хоорондын уулзалт боллоо

Монгол, Японы Гадаад харилцаа, аюулгүй байдал, батлан хамгаалахын асуудал эрхэлсэн байгууллага хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт 2016 оны 1 дүгээр сарын 14-нд Токио хотод болов.

Зөвлөлдөх уулзалтыг ГХЯ-ны Бодлого, төлөвлөлт зохицуулалтын газрын захирал Г.Амартүвшин ахалж, Ази, Ойрхи Дорнод, африкийн газрын дэд захирал Г.Бямбасүрэн, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, ҮАБЗ-ийн Ажлын албаны ахлах референт Батаа нар оролцов.

Уулзалтаар хоёр орны Стратегийн түншлэлийг бэхжүүлж аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа Солонгосын хойгийг цөмийн зэвгээс ангид байлгах асуудлаар санал солилцов.

ЭХ СУРВАЛЖ: ГАДААД ХЭРГИЙН ЯАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж