“Цушимагийн сүнс” тоглоомд монголчуудыг дүрсэлсэн нь Xятадын дургүйг хүргэжээ

Хуучирсан мэдээ: 2020.07.22-нд нийтлэгдсэн

“Цушимагийн сүнс” тоглоомд монголчуудыг дүрсэлсэн нь Xятадын дургүйг хүргэжээ

“Цушимагийн сүнс” тоглоомд монголчуудыг дүрсэлсэн нь Xятадын дургүйг хүргэжээ

Сүүлийн үед олон орны тоглогчдын хорхойг хүргэж буй “Цушимагийн сүнс” тоглоом дээр монголчуудыг “муу залуус” болгон маш тод дүрсэлдэг билээ.

13-р зууны үеийн газар орны, засаг захиргааны байдлыг гуйвуулалгүй ийнхүү дүрсэлсэн нь буруу зүйл биш боловч БНХАУ-ын үндсэрхэг үзэлтнүүд үүнд бухимдалтай хандаж буй гэнэ.

Тоглоомын үйл явдлыг товчхон тайлбарлавал монголчууд Японыг анх дайлаар мордож байх үест япон баатрууд эх нутгаа, тэр дундаа Цушима арлыг монголчуудаас хамгаалан тэмцэж байгаа тухай гардаг.

Тоглоомын гол дүр нь Жин Сакай хэмээх ганцаараа ажилладаг самурай байх бөгөөд тэрбээр монголчуудын байрлаж буй газруудаар яг л сүнс шиг чимээгүй яван монгол цэргүүдийг нэг нэгээр нь хөнөөнө.

Тухайн үед монголчууд хэдийн Хятадын эх газрыг бүрэн эзэлсэн байсан билээ. Харин өдгөө Хятадын үндсэрхэг үзэлтнүүд тухайн үед Хань гүрнийг дарж, газар нутаг дээр нь аж төрж байсан хүмүүсийг монголчууд биш хятадууд хэмээн үзэх учиртай хэмээн маргаж буй аж. Харин япончуудын хувьд эсрэг байр суурьтай байгаа гэнэ.

Жишээлбэл, БНХАУ-ын Жихү гэх сайт дээр нэгэн хэрэглэгч “Монголчууд гэдэг чинь яг Хань гүрэн шиг Хятадын газар нутаг дээр амьдарч байсан Хятад угсааны нүүдэлчин хүмүүс” хэмээсэн бол өөр нэг хэрэглэгч “Зарим гадныхан энэ тоглоомыг тоглоход гоё санагдаж магадгүй ч хятадуудад хэзээ ч хөгжилтэй санагдахгүй” хэмээн бичжээ.

Эх сурвалж: SCMP.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
55
ХахаХаха
8
БурууБуруу
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж