Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийг өргөн барив | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийг өргөн барив

Хуучирсан мэдээ: 2016.01.15-нд нийтлэгдсэн

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын шадар сайд Ц.Оюунбаатар Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийг өнөөдөр /2016.01.15/ өргөн барилаа.

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эрүүл мэнд, спортын яам хамтран 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр “Эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага зэрэг олон талуудын төлөөллийг оролцуулан зохион байгуулж, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийн талаар санал солилцож, уг хуулийн төсөл болон түүнийг даган нэмэлт, өөрчлөлт орох хуулийн төслүүдэд зарим шаардлагатай өөрчлөлтийг тусган өргөн мэдүүлж байгааг хууль санаачлагч Улсын Их Хурлын даргад танилцуулсан.

Эрүүл мэндийн тухай хуульд бүрэн тусгагдаагүй эсвэл зохицуулалт шаардлагатай байгаа үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдал, уялдаа холбоог хангах үйл ажиллагааны зохицуулалт, тусламж, үйлчилгээний төрөл, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын төрөл, зохион байгуулалт, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын тусгай зөвшөөрлийг хүн амын эрүүл мэндийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний төрөл, санхүүжүүлэх хэлбэр, төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн бие даасан байдлыг хангах удирдлагын тогтолцоо, эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, төгсөлтийн дараах сургалт, мэргэшлийн зэрэг олгохтой холбоотой үйл ажиллагааг боловсронгуй болгох зохицуулалтын асуудлыг энэхүү хуулийн төсөлд тодорхой тусгажээ.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!