Орон нутагт зудын байдал хүндэрч байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Орон нутагт зудын байдал хүндэрч байна

Хуучирсан мэдээ: 2016.01.15-нд нийтлэгдсэн

Орон нутагт зудын байдал хүндэрч байна

ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Шадар сайд Ц.Оюунбаатар болон холбогдох албаныхан аймгуудын удирдлагуудтай цахим хурал хийлээ. Тус хурал Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд 11.00 цагт болсон юм.

Өвөлжилт хүндэрч нийт нутгаар цагаан зудтай байгаа УОК-оос мэдээлсэн. Тиймээс бүс нутгийн төлөөлөл болгож Завхан, Увс, Дундговь, Сүхбаатар аймгийн төлөөлөгчдөөс өвөлжилтийн нөхцөл байдлыг тодруулсан юм.

Завхан аймгийн хувьд 24 сумтай. Эдгээрээс 12 суманд зудтай, 10 суманд зудархуу байна. Хүйтний эрч чангарч -48 хэмд хүрсэн учир Их Уул, Тосонцэнгэл сумдаас Архангай аймгийн Чулуут суманд отор нүүдэл хийж байгаа аж. Аймгийн өвсний нөөц дууссан тул улсын нөөцөөс ирсэн өвсийг сумдад хүргэх ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдсан гэлээ. Одоогоор малчдад хамгийн хэрэгцээтэй байгаа зүйл нь мөнгө гэдгийг тус аймгийн төлөөлөгч хэлсэн юм.

Харин Увс аймгийн тухайд нийт нутгаар цасан бүрхүүлтэй. Цасны зузаан 30-45 см болсон байна. Улсын нөөцөөс ирүүлсэн өвсийг нэгдүгээр сарын 20-ноос тараана гэлээ. Тус аймгийн 159 малчин өрх Ховд, Завхан аймгийн зарим суманд отор нүүдэл хийж байгаа аж.

Дундговь аймгийн тухайд ойрын дөрвөн жилд тохиогоогүй хахир өвөл тохиож байгааг мэдээллийн эхэнд онцолсон. Цас их орсны улмаас зам даваа хаагдаж, түргэний тэрэг эвдрэх хүндрэл бэрхшээл тохиолдож байна гэлээ. Увс аймгийн малчид өвс зээлээр авах санал гаргасан байна. Тиймээс Засгийн газраас хямд өвс олгох боломж байгаа эсэхийг тодруулж байлаа. Ямартай ч үнэгүй тараах ёстой 100 тонн өвсийг удахгүй хүргэж эхэлнэ гэлээ.

Сүхбаатар аймгийн тухайд 11 суманд зудтай хоёр суманд зудын байдалтай байна. Цасны зузаан 10-45 см болсон. Нийт нутгийн 90 хувьд цасан бүрхүүл тогтож, зам даваа хаагдсан байна. Одоогоор малын хорогдол гараагүй, 52 өрх отор нүүдэл хийж байгаа юм байна. Түүнчлэн малын цэцэг өвчин гарч 156 малыг устгалд оруулжээ. Харин ойр хавийн өвчилж болзошгүй малыг эмчилсэн гэж мэдэгдлээ.

Т.ДАВААНЯМ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-01-15 103.229.122.53

Байгаль дэлхий шалгадаг л байхгүй юу, тавлалт биш шүү, хуучны хөгшчүүл залуустаа ингэж сургаж хэлдэг байсан. Наадам найр ихсээд намрын ажил орхигдоод байна. Дарга нар нь уруу татаад, дээрээс нь нутгийн зөвлөл гэж бөөн шоучин гарууд байна. Хэрэгтэй үед нам ширгэчихнэ, хэрэггүй үед хашгиралдаад хошгиролдоод, хамаг амьтны ажил алдуулж шоудаад байна. Нутгийн зөвлөл нутгаасаа сорно уу гэхээс нутагтаа шингээнэ гэж гонж. Хогийн гарууд

Зочин 2016-01-15 103.57.93.78

PYAZDUUNKNII MALCHID. DANDAA TUSLAMJ UNEGUI YAMAND NUGASGUI. HOTIIN HUMUUST HEZEE CH UNEGUI MAH SUU UGUHGUI GOLOO TSOHISON....... HELEH MUU UG ALGAAAAA

иргэн 2016-01-15 202.179.11.98

зуд хүндэрч байна албан газрууд хүмүүсээ хөдөө явуулж малчдад туслуулж байсан үе саяхан ийм сайхан хөдөлгөөн өрнүүлж мал малчин хоероо дэмжицгээе

Зун гөч байсан зөвлөгөө. СУРГАМЖ болог. 2016-01-15 103.26.195.10

Зун нь гантай, өвөл нь бэлчээр, тэжээлийн хомсдолд орох үед өгөх зөвлөгөө.1/Малчдад өгөх зөвлөгөө: Энэ өвөл хатуу болно гэж тооц.Эр сувай малаасаа одооноос эхлэн хэр тааруу үнээр борлуулахыг бод. Язартал таргалуулаад намар идэшний үеэр үнэ хүргэж зарна даа гэсний хэрэггүй.Хөгшин хөвөө, хэнз давжаа мал одоо таргалаагүй учир жаахан өөх цацуулаад намар борлуулахыг бод. Ийм мал онд орохгүй шүү.Амьны гарз л болно.Үлдсэн малаа яаж онд оруулахыг одооноос бод.Хаашаа, ямар малаа оторлох боломж байнав гэдгийг одооноос судалж байхад илүүдэхгүй.Хадлан, гар тэжээл, багсармал тэжээл аминд орно.Энэ жил гар хадуур их хэрэг болно.Ойн цоорхойг хад. Бургасны зай завсрыг хад. Өвөлжөө бууцны халгай, шарилжийг битгий гол. Энэ жил тэжээл голж шилдэг жил биш.Өвс цайтал хадахаас өөр арга үгүй. 2/Тариаланчдад өгөх зөвлөгөө:Энэ жил эрт тарьсан зарим талбайн тариа товчон толгойтой байж мэдэхээр боллоо. Эрт болно. Ургац бага.Намхан.Тэгэхдээ голж болохгүй.Комбайнаа шууд хураахад эртхэн бэлтгэх хэрэгтэй.Орой тарьсан талбайн тариа болц нь гүйцэхээргүй боллоо шүү.Сайндаа л цавуулаг багатай тариа авна гэсэн үг. Зарим талбайн тариа огт цутгахгүй байж ч мэдэхээр боллоо.Ногоон масс хадна гэсэн үг. Гэхдээ голж болохгүй.Цаана чинь малын тэжээлийн хэрэгцээ их гарна.Ногоон сүрлээ хэрч. Багсармал тэжээл хий.Саяхан ХХААЯ-ны нэг албаны дарга “Ургацын бололт нэг сараар хоцорч байна. Зарим компани ургац авах байх” гэсэн утгатай зүйл ярьж байна лээ. Хяруу цохичихно шүү дээ. Найдвар бараг байхгүй.Намрын хяруу аяндаа ямар чанартай ургац авахыг талбай бүрээр шийдээд өгдөг юм.Тэгэхдээ хээрийн бүст ийм горьдлого бий.Ер нь маневар сайн хийх шаардлага гарах байх.Жишээ нь, ногоон сүрлийг пресслэж малын тэжээлд хэрэглэхээр бэлтгэх, хэрэгцээтэй газар нь борлуулах г.м. 3/Төрийн төв, орон нутгийн байгууллагын дарга, мэргэжилтэн нарт өгөх зөвлөгөө: Энэ өвөл маш хүнд болно гэж одооноос тооцох хэрэгтэй. Наадам, ойн баяруудад анхаараад өвөлжилтийн бэлтгэлээ орхигдуулж, цаг алдаж болохгүй гэдгийг би наадмаас өмнө энэ сайтаар анхааруулж байсан.Хэрвээ хадлан нь ургасан бол хилийн зурвас, дархан цаазтай, тусгай хамгаалалтай газарт хадлан хадуулах, отор нүүдлээр малчдыг өвөлжүүлэх гэх мэт эрх зүйн орчинг бүрдүүлэх, хэлцэл, зөвшилцөл шаардсан арга хэмжээ авах хэрэг гарч мэдэхээр байна.Гар хадуур, морин хадуур, тармуур их хэрэг болж мэдэхээр байна.Малын тэжээл бэлтгэх машинууд хэр зэрэг байнав гэдгийг судлах. Гаднаас оруулж ирэх боломж юу байнав.Гадагшаа мах борлуулахад онцгой анхаарах.Нөөцийн мах бэлтгэхэд анхаарах.Говь, хангай, хээр талын бүст амьдардаг хашир малчидтай уулзах. Тэдний үг үнэтэй шүү. Тэд одоо энэ өвлийг яаж давах талаар нэгийг бодож, хоёрыг сэтгэж байгаа.ХХААЯ, аймгийн ХХААГ, ЗГ-ын ХЭГ, түүний орон нутгийн хэлтсийнхэн судалгаа, мэдээлэлтэй байж, бүх ажлыг зангидаж, энэ жилийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах ажлыг гартаа авах хэрэгтэй.Тариаланчдад учрах эрсдэлийг одооноос тооцож, хохирлыг аль болох бага байлгах ямар боломж байгааг хайх.Гол эрсдэл бол янз бүрийн эх үүсвэрээс тэдний авсан зээлийн төлөлтийн асуудал. Хоёрт, сэтгэл санааны дэмжлэг их чухал.Жинхэнэ ясны тариаланч хүн бол ургац авахаараа их баярладаг, ургац алдахаараа их гутардаг онцлогтой.Өөрөө л нэг их буруу хэрэг хийчихсэн юм шиг бодоод байдаг юм.Одоо төвийн бүст ихэнх малчид хадландаа гарч чадахгүй байна. Сая орсон хэд хоногийн борооны дараа бага ч гэсэн хадлан нэмэгдэх болов уу гэсэн горьдлого тээж хүлээж байна. Энэ зөв.Малчид хүүхдүүдээ байхад хадлангийн ажлаа нугалдаг байсан бол энэ жил тэр боломжгүй боллоо.Болдогсон бол энэ жил бүх шатны сургуулийн хичээлийг 9 дүгээр сарын 10-нд эхлүүлэх юмсан. Боловсролыг дорд үзсэн хэрэгт унах байхдаа. 4/Бүх шатны төрийн байгууллагуудад стандарт бус сэтгэлгээ, алсыг харсан төрийн бодлого хэрэгтэй боллоо. Шаардлагатай бол хууль, дүрэм, журам, шийдвэрээ түр хугацаанд өөрчил. Малчин, тариаланч хоёрт хоёуланд нь эрсдэл зэрэг тохиолдож байгаа энэ жилийн онцлогийг харгалзаж гамшгийн хэмжээнд авч үз.Малчин, тариаланчийн хөдөлмөрийг зүгээр нэг энгийн бизнес гэж битгий бод. Хөдөөгийн асуудлыг шийдэж байнаа гэдэг чинь цаанаа хотын утаа, замын түгжрэл, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний доголдол, хот орчмын байгаль орчны доройтлын шалтгааныг арилгаж байна аа гэж өргөн хүрээнд ойлгож ханд. Хэвшмэл хандлагаа өөрчил гэсэн үг л дээ. Судалгаа, мэдээлэл их чухал байна даа. Шатраар бол “байгаль цаг уур” гэдэг их мастер цагаанаар нүүлээ. Одоо “тариаланч-малчин” гэсэн шатарчин хараар нүүх болж байна.Хождоггүй юм аа гэхэд, энэ өргийг тэнцээгээр дуусгах юмсан.5/Даанч дээр, доргүй найр наадмаас өөр юм бодохоо байгаад удаж байна даа, бид.Найр наадам сайн хийвэл улс орон маань хөгжиж, ард түмний маань амьдрал дээшилдэг бол яахав гэхсэн. Даанч тэгдэггүй хорвоо гэдгийг ойлговол сайнсан.Аливаа юм хэм хэмжээнээсээ хэтэрхээр утгаа алддаг жамтай.Намар болонгуут л нэг их ажил хэрэгч дүр үзүүлсэн, зовлон тоочсон, бие биендээ буруу өгсөн хүмүүс гарч ирнэ дээ, харж л байгаарай. 6/Хотынхон бид зун болохоор хөдөөнийхөнд их тээр болдог шүү.Энэ зун хот суурин газраас хөдөө ах дүү, танил талынхандаа амралтаараа очсон хүн бүр ажилд нь тусал.Хадлан хадахад нь тусал. Хашаа саравчаа засахад нь тусал.Үд болтод унтаад, цайлж дайлуулаад байдаг ямбатай амралт энэ жил хөдөөд зохихгүй боллоо гэдгийг ойлго. ХУД-ийн иргэн Ш.Раднаа

Зочин 2016-01-15 202.179.10.70

AN d ene yamar hamaa bainaa

Зочин 2016-01-15 122.201.21.37

yasan malchin uheed bnauu yavj malaa hariulaa ch yav yav.

зочин 2016-01-15 202.131.230.130

хурдан дулаараасай...малчид хэцүү байнаа...