Авлигачдыг барьдаг ч шүүх илдэг

Хуучирсан мэдээ: 2020.07.22-нд нийтлэгдсэн

Авлигачдыг барьдаг ч шүүх илдэг

Авлигачдыг барьдаг ч шүүх илдэг

Авлигатай тэмцэх газар/АТГ/-ын мөрдөгчид гутлынхаа улыг эргэтэл явж, авлигачдыг барьдаг ч шүүгчид толгойг нь илээд явуулдаг тухай яриа оргүй биш болохыг Хятад иргэнээс 24 сая төгрөгийн хахууль авчихаад торгуулсан Э.Оргил-Эрдэнэ сонгодог жишээ нь болов.

Тэрбээр Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байхдаа Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замыг барих гүйцэтгэгчээр шалгарсан Хятадын хөрөнгө оруулалттай компаниас 24 сая төгрөгийн хахууль авч байхдаа АТГ-ынханд баригдсан.

Хэргийг өчигдөр /2020.07.21/ Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд Х.Оргил-Эрдэнэд долоон сая төгрөгийн торгууль ногдуулж, нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээр хассан нь шүүмжлэл дагуулж эхэллээ. “24 сая төгрөгийн хахууль авчихаад долоон сая төгрөгөөр торгуулах нь 17 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэсэн үг” хэмээн үзэж байна.

Хоёр жилийн өмнө Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хил хорио цээрийн хэлтсийн дарга асан Н.Баярсайхан бизнес эрхлэгчээс авсан авлигын 10 мянган ам.доллараа оймсондоо нуусан бичлэг цацагдаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс эхлээд олон хүн нүүр хийх газаргүй болж, шоолуулж байв.

Гэвч шүүхээр энэ хэрэг дэнслэгдэхэд хэргийг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр хэргийн эзэд нь торгуулиад л өнгөрсөн.

Шийдвэр зөөлдсөн асуудлыг шүүхийнхэн “УИХ-аас баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн хүрээнд хэрэг хөөн хэлэлцэх хугацааг бууруулсан нь авлигачдад хариуцлага тооцох боломжгүй болгож байна” хэмээн тайлбарласан. Харин одоо ямар тайлбар хийх вэ гэдэг бас л сонин.

Учир юу вэ гэвэл  дээрх дуулианаас үүдэлтэйгээр УИХ дотор хэрэг хөөн хэлэлцэх хугацааг бууруулсан буруутныг хайж эхлэхэд МАН-ын бүлгийн гишүүд болох Х.Нямбаатар, Ш.Раднаасэд нарын дунд “Чи хэрэг хөөн хэлэлцэх хугацааг бууруулсан” гэдэг хэл ам дэгдэж, эцэс сүүлдээ эзэнгүйдэхэд, ичсэн нүүрэндээ Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Ц.Нямдорж Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хүрээнд тэрхүү “цоорхой”-г асуудалгүй болгосон гэж тайлбарласан ч нэмэр болсонгүй юу, эсвэл шүүх нь ажиллаад байна уу. 24 сая төгрөгийн хахууль авсан этгээд торгууль төлөөд сугараад үлдэв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж