Covid-19: Гэртээ байгаа хүмүүс халдвар авах өндөр эрсдэлтэй | News.MN

Covid-19: Гэртээ байгаа хүмүүс халдвар авах өндөр эрсдэлтэй

COVID-19

Covid-19: Гэртээ байгаа хүмүүс халдвар авах өндөр эрсдэлтэй

Covid-19: Гэртээ байгаа хүмүүс халдвар авах өндөр эрсдэлтэй
Cheerful kids lying on the carpet at their house and using a touchpad with their parents and grandparents in the background.[url=http://www.istockphoto.com/search/lightbox/9786682][img]http://dl.dropbox.com/u/40117171/children5.jpg[/img][/url][url=http://www.istockphoto.com/search/lightbox/9786778][img]http://dl.dropbox.com/u/40117171/family.jpg[/img][/url]

БНСУ-ын халдварт өвчин судлаачдын олж мэдсэнээр хүмүүс гадуур явж байхдаа гадны хүнээс биш гэртээ байхдаа гэр бүлийнхээ гишүүдээс халдвар авах эрсдэл илүү өндөр байдаг аж.

Судалгааны үр дүнг долдугаар сарын 16-нд АНУ-ын халдварт өвчин судалгаа, сэргийллийн төвд мэдээлсэн бөгөөд судалгаанд халдвар авсан нь батлагдсан 5706 өвчтөн, тэдний 59 мянга гаруй хавьтагчийг хамруулсан гэнэ.

Ийнхүү судалж үзэхэд 100 хүн тутмын ердөө хоёр нь л гэрээсээ гадуур халдвар авсан, 10 хүн тутмын нэг нь өөрийн гэр бүлийн хүнээс халдвар авсан байжээ.

Насны ангиллаар нарийвчлан үзвэл халдвар тараагч нь өсвөр насны, эсвэл 60, 70 орчим насны хүн байгаа тохиолдолд гэр бүлийнхэн нь хамгийн ихээр халдварласан байна. Үүнийг БНСУ-ын халдварт өвчин судалгаа, сэргийллийн төвийн захирал Жон Юн Кён “Эдгээр насны хүмүүс бусад хүмүүсээс илүү гэр бүлийнхэнтэйгээ ойр харилцдаг, тусламж шаарддаг нь дээрх үр дагаварт хүргэх гол шалтгаан болж байна” хэмээн тайлбарлажээ.

Мөн судалгааны явцад ес болон түүнээс доош насны хүүхдүүд бусад хүмүүсийг бодвол халдвар авах, цааш тараах магадлал хамгийн бага бөгөөд халдвар авсан ч биеийн онцлогоос шалтгаалан илрүүлэхэд төвөгтэй байгааг олж мэджээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-22 66.181.184.193

Мэдээж биз дээ нэг нь гаднаас халдвар авч орж ирэхэд гэрт бгаа хамт амьдардаг эхнэр хүүхэд эцэг эх ах дүү нартаа халдаагаад олон л болно биз дээ.

Avatar

Зочин 2020-07-22 192.82.70.27

Америк, Европын орнуудад хамаатай судалгаа. Учир нь, тэд өвчнийг аль хэдийнээ алдсан. Харин манайд бол шал өөр шүүдээ.

Avatar

зочин 2020-07-22 66.181.186.218

хамгийн түрүүнд гэр бүл гэрт байгаа хүмүүс халдвар авна л даа тэгээд л гадуур яваа ажиллаж байгаа хүмүүс анхаарал сэрэмж хамгаалалт сайн байлга гээд мянга түм сануулж хэлээд л бгаа

Avatar

Зочин 2020-07-22 66.181.189.128

ЗА ИНГЭЭД ГАРЧ Ч БОЛОХГҮЙ ОРЖ Ч БОЛОХГҮЙ ОРЦОНДОО АМЬДРААД БАЙЖ ДЭЭ. ЭДГЭСЭН ХҮН ДАХИНА ГЭХЭЭР ГАЙХААД БАЙХЫН БҮРЭН ЭДГЭЭЖ ЧАДАЖ БАЙНА УУ

Avatar

Зочин 2020-07-22 202.9.46.144

ha ha

Avatar

Зочин 2020-07-22 202.21.118.6

үнэхээр хэлэх үг алгаа, яамаар юм бэ ккк

Avatar

Зочин 2020-07-22 202.9.46.144

Yag unen sudalgaa .. .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж