Covid-19: Гэртээ байгаа хүмүүс халдвар авах өндөр эрсдэлтэй

Хуучирсан мэдээ: 2020.07.22-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19: Гэртээ байгаа хүмүүс халдвар авах өндөр эрсдэлтэй

Covid-19: Гэртээ байгаа хүмүүс халдвар авах өндөр эрсдэлтэй
Cheerful kids lying on the carpet at their house and using a touchpad with their parents and grandparents in the background.[url=http://www.istockphoto.com/search/lightbox/9786682][img]http://dl.dropbox.com/u/40117171/children5.jpg[/img][/url][url=http://www.istockphoto.com/search/lightbox/9786778][img]http://dl.dropbox.com/u/40117171/family.jpg[/img][/url]

БНСУ-ын халдварт өвчин судлаачдын олж мэдсэнээр хүмүүс гадуур явж байхдаа гадны хүнээс биш гэртээ байхдаа гэр бүлийнхээ гишүүдээс халдвар авах эрсдэл илүү өндөр байдаг аж.

Судалгааны үр дүнг долдугаар сарын 16-нд АНУ-ын халдварт өвчин судалгаа, сэргийллийн төвд мэдээлсэн бөгөөд судалгаанд халдвар авсан нь батлагдсан 5706 өвчтөн, тэдний 59 мянга гаруй хавьтагчийг хамруулсан гэнэ.

Ийнхүү судалж үзэхэд 100 хүн тутмын ердөө хоёр нь л гэрээсээ гадуур халдвар авсан, 10 хүн тутмын нэг нь өөрийн гэр бүлийн хүнээс халдвар авсан байжээ.

Насны ангиллаар нарийвчлан үзвэл халдвар тараагч нь өсвөр насны, эсвэл 60, 70 орчим насны хүн байгаа тохиолдолд гэр бүлийнхэн нь хамгийн ихээр халдварласан байна. Үүнийг БНСУ-ын халдварт өвчин судалгаа, сэргийллийн төвийн захирал Жон Юн Кён “Эдгээр насны хүмүүс бусад хүмүүсээс илүү гэр бүлийнхэнтэйгээ ойр харилцдаг, тусламж шаарддаг нь дээрх үр дагаварт хүргэх гол шалтгаан болж байна” хэмээн тайлбарлажээ.

Мөн судалгааны явцад ес болон түүнээс доош насны хүүхдүүд бусад хүмүүсийг бодвол халдвар авах, цааш тараах магадлал хамгийн бага бөгөөд халдвар авсан ч биеийн онцлогоос шалтгаалан илрүүлэхэд төвөгтэй байгааг олж мэджээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж