Элон Маск дэлхийн хамгийн баян хүн болоход ойрхон байна

Хуучирсан мэдээ: 2020.07.22-нд нийтлэгдсэн

Элон Маск дэлхийн хамгийн баян хүн болоход ойрхон байна

Элон Маск дэлхийн хамгийн баян хүн болоход ойрхон байна

“SpaceX”, “Tesla” компаниудын үүсгэн байгуулагч Элон Маскийн хөрөнгө Даваа гаригт (2020.7.20) 74 тэрбум ам.долларт хүрчээ. “Tesla” компанийн хувьцаа огцом өссөний ачаар Элон Маск дэлхийн хөрөнгөтнүүдийн жагсаалтад тавдугаарт бичигдэх болов. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард 25 тэрбум ам.долларын хөрөнгөөр баячуудын жагсаалтын 31-рт бичигдэж байв.

“Tesla” компанийн хувьцаа 2020 он гарснаас хойш 300 хувиар өсч, зургадугаар сарын эцэс гэхэд нэгж хувьцаа 1643 ам.долларт хүрчээ. Ийнхүү тус компанийн үнэлэмж нь “General Motors”, “Ford”, “BMW”, “Ferrari” компаниудыг давж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй автомашин үйлдвэрлэгч болжээ. “Forbes” сэтгүүлээс түүний хөрөнгийн талаар асуухад Элон Маск “Би ер нь тоодоггүй. Эдгээр тоонууд өсч, унаж л байдаг. Харин хүмүүсийн дуртай сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэх л гол анхаарлаа хандуулах зүйл” хэмээжээ.

 

Үүний зэрэгцээ дэлхийн хамгийн баян эрхэм, “Amazon” компанийн үүсгэн байгуулагч Жефф Безосын хөрөнгө өнгөрсөн Даваа гаригт нэг өдрийн дотор 13 тэрбум ам.доллараар нэмэгджээ. Улмаар түүний хөрөнгийн хэмжээ 189.3 тэрбум ам.долларт хүрэв. “Amazon” компанийн хувьцаа коронавирусийн эсрэг хөл хорионоос шалтгаалан энэ он гарсанаас хойш 73 хувиар өсчээ.

 

Түүний араас “LVMH Moët Hennessy – Louis Vuitton SE” компанийн захирал Бернар Арно, гуравдугаарт “Microsoft” компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтс, дөрөвдүгээрт “Facebook”  компанийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг нар бичигджээ.

Эх сурвалж: Dailymail.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж