Ираны удирдагч АНУ-аас Сулейманигийн өшөөг заавал авахаа амлажээ | News.MN

Ираны удирдагч АНУ-аас Сулейманигийн өшөөг заавал авахаа амлажээ

Ираны удирдагч АНУ-аас Сулейманигийн өшөөг заавал авахаа амлажээ

Ираны удирдагч АНУ-аас Сулейманигийн өшөөг заавал авахаа амлажээ

Ираны удирдагч Аятолла Али Хаменеи нэгдүгээр сард АНУ дроноор бөмбөгдөж командлагч Касем Сулейманиг хөнөөснийхөө шанг хүртэнэ хэмээн сүрдүүлжээ.

Тэрбээр Иракийн Ерөнхий сайд Мустафа Аль Кадимитай өчигдөр/2020.07.21/ Тегеранд уулзаж, Багдадад болсон Сулейманы аллагыг мартаагүй байгаагаа илэрхийлэн “Тэд манай командлагчийг танайд зочилж явахад нь хөнөөсөн. Энэ бол гэмт хэрэг. АНУ үргэлж манай хүчийг дорой байлгахыг хүсдэг. Харин Иран улс үүнийг хэзээ ч мартахгүй. Тэр ч байтугай АНУ-аас ойрын хугацаанд өшөөгөө авах болно” хэмээн ярьжээ.

Уулзалтын үеэр Хаменеи мөн Иран, Иракын харилцааг бүх түвшинд сайжруулах хэрэгтэйг онцолсон байна.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж