Ираны удирдагч Аятолла Али Хаменеи нэгдүгээр сард АНУ дроноор бөмбөгдөж командлагч Касем Сулейманиг хөнөөснийхөө шанг хүртэнэ хэмээн сүрдүүлжээ.
Тэрбээр Иракийн Ерөнхий сайд Мустафа Аль Кадимитай өчигдөр/2020.07.21/ Тегеранд уулзаж, Багдадад болсон Сулейманы аллагыг мартаагүй байгаагаа илэрхийлэн “Тэд манай командлагчийг танайд зочилж явахад нь хөнөөсөн. Энэ бол гэмт хэрэг. АНУ үргэлж манай хүчийг дорой байлгахыг хүсдэг. Харин Иран улс үүнийг хэзээ ч мартахгүй. Тэр ч байтугай АНУ-аас ойрын хугацаанд өшөөгөө авах болно” хэмээн ярьжээ.
Уулзалтын үеэр Хаменеи мөн Иран, Иракын харилцааг бүх түвшинд сайжруулах хэрэгтэйг онцолсон байна.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ