Коронавирус тооцоолсноос илүү олон хүнд халдварласан байж магадгүй

Хуучирсан мэдээ: 2020.07.22-нд нийтлэгдсэн

COVID-19

Коронавирус тооцоолсноос илүү олон хүнд халдварласан байж магадгүй

Коронавирус тооцоолсноос илүү олон хүнд халдварласан байж магадгүй

Дэлхий даяар коронавируст халдвар авсан хүний тоо өнөөдөр /2020.07.22/ 15 саяыг давлаа. Харин нас барагсдын тоо 619 мянга болжээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 213 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, 4,000 гаруй хүн энджээ.

Коронавируст цар тахал албан ёсны тоо баримтад дурдагдсанаас хэд дахин олон хүнд тархсан байх магадлалтайг бас нэг судалгаа харуулжээ.

Энэтхэгийн нийслэл Дели хотын оршин суугчдыг түүврийн аргаар коронавирусийн эсрэг бие илрүүлэх шинжилгээнд хамруулан судалж үзэхэд тус хотын хүн амын дөрөвний нэг нь коронавирусийн халдвар авсан байсан нь тогтоогджээ.

Тодруулбал, тус улсын эрүүл мэндийн байгууллага санамсаргүй түүврийн аргаар 21,387 хүнээс цусны дээж авч үзэхэд 23,4 хувиас нь коронавирусийн эсрэг бие илэрсэн байна. Энэ нь хотод халдвар авсан нь батлагдсан тохиолдлын тооноос хамаагүй өргөн тархсан болохыг харуулж байгаа юм.

Албан ёсны тоо баримтад дурдсанаар 19,8 сая хүн амтай Дели хотод 123 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн нь хүн амынх нь нэг хувиас бага үзүүлэлт. Харин дээрх тооцооллын дагуу 4,6 сая хүн аль хэдийн коронавирусийн халдвар авсан байна гэсэн үг юм.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж