Хонгконгийн тухай нууц код агуулж байсан тоглоомыг БНХАУ хориглов

Хуучирсан мэдээ: 2020.07.22-нд нийтлэгдсэн

Хонгконгийн тухай нууц код агуулж байсан тоглоомыг БНХАУ хориглов

Хонгконгийн тухай нууц код агуулж байсан тоглоомыг БНХАУ хориглов

Азид алдартай болоод байсан нэгэн гар утасны тоглоомд Хонгконгийн ардчиллыг дэмжсэн утгатай морз код агуулагдаж байгааг хүмүүс анзаарсанд БНХАУ тус тоглоомыг тоглохыг хоригложээ. Тухайлбал, Тайваний Раяарк гэймз компанийн бүтээсэн CYTUS II хөгжмийн тоглоомыг БНХАУ дотооддоо хориглосон байна.

Тус тоглоомд байдаг нэгэн аялгууг Хонгконгийн хөгжмийн зохиолч Айс буюу Уйлсон Лэм зохиосон аж. Тэрбээр тэрхүү бүтээлээ өөрийн Soundcloud хаяг дээрээ гуравдугаар сард нийтэлсэн аж. Дууны нэрийг Telegraph 1344 7609 2575  гэх агаад дундуур нь “Хонгконгийг чөлөөл, хувьсгал хийцгээе” хэмээх утгатай үгсийг морз кодоор оруулсан байсныг хүмүүс анзаарчээ.

Хэдийгээр БНХАУ-д Soundcloud, Youtube гэх мэт платформууд хориотой байдаг ч энэ тухай яриа гарснаас хойш хятадуудын өргөн хэрэглэдэг Weibo зэрэг платформ дээр уг аялгуу гол ярианы сэдэв болсон байна.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж