“Дэлхийн хаадын хаан” нэртэй ном хэвлэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.14-нд нийтлэгдсэн

“Дэлхийн хаадын хаан” нэртэй ном хэвлэгдэнэ

“Бяцхан тархи” “Супер тархи” электрон толь “1000 жилийн суут их хаан Чингис” мультимедиа зэрэг Монголын анхны цахим номыг бүтээсэн Л.Дуурсах “Дэлхийн хаадын хаан” нэртэй шинэ бүтээл гаргахаар ажиллаж байна.“1000 жилийн суут их хаан Чингис” мультимедиа номыг Их Монгол Улсын 800 жилийн ойд зориулж “Монгол нууц товчоо”-г  дэлгэрэнгүйгээр, үйл явдлыг уран сайхны дүрслэл бүхий видео  бичлэгтэй, уянгалаг сайхан аялгуутай, газар зүйн тодорхой тэмдэглэгээтэй уншигчдад хүргэсэн билээ. Газарзүйн ухааны доктор, профессор Д. Базаргүртэй хамтран . Англи, Хятад, Орос, Герман, Франц, Япон, Солонгос, Итали  найман улсын хэлээр  “Дэлхийн хаадын хаан” нэртэй бүтээлээ гаргах аж. Цаасан номноос гадна электрон хэлбэрт оруулсан ном нь дагалдах бөгөөд энэхүү ном ирэх наймдугаар сард бэлэн болох юм байна.

Ц.Хишиг

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж