Засгийн газрын өнөөдрийн /2020.07.22/ хуралдаанаар зарим томилгоог хийжээ. Тодруулбал, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Эрдэнэбатыг томилжээ. Тэрбээр УБИС, ОXУ-ын Екатеринбург хотын хөгжмийн дээд сургуулийг дуурийн дуу дуулаач мэргэжлээр төгссөн. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирал, Боловсролын соёл, шинжлэх ухааны яамны харьяа Соёл урлагийн газрын дарга, Монгол Улсын консерваторийн захирлаар тус, тус ажиллаж байв.
Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баасандоржийг томилсон байна. Тэрбээр МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Калифорнийн олон улсын их сургууль төгссөн, эрх зүйч мэргэжилтэй.
2001 оноос УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Хуулийн хэлтсийн шинжээч, Хууль зүйн байнгын хороонд референт, зөвлөх, ахлах зөвлөх, Хууль зүйн яаманд газрын дарга, 2015 оноос УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх, 2018 оноос өнөөдрийг хүртэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байв.
Мөн хуралдаанаар Цагдаагийн ерөнхий газрын дарга, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын дарга нарыг томиллоо.
Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилогдсон хурандаа Ж.Болд нь хуульч, эрх зүйч мэргэжилтэй.
- 1993-1997 онд Цагдаагийн дээд сургууль
- 2007-2008 онд Удирдлагын академи
- 1996-2001 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагч;
- 2001-2006 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч;
- 2006-2010 онд Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч;
- 2010-2011 онд Мөрдөн байцаах газарт Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч;
- 2011-2012 онд Мөрдөн байцаах албаны Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөн байцаагч;
- 2012-2013 онд Мөрдөн байцаах албаны Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга;
- 2013-2014 онд Мөрдөн байцаах албаны Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн тасгийн дарга;
- 2014 онд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт тасгийн дарга, Хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэрэгтэй тэмцэх хэлтэст Мөрдөн байцаах тасгийн дарга;
- 2015-2017 Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт Мөрдөн байцаах тасгийн дарга;
- 2017 оны гуравдугаар сараас Эрүүгийн Цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга;
- 2017-2019 онд Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын дарга
- 2019-2020 онд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар томилогдсон Б.Цэнгэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөх байв. Эрх зүйч мэргэжилтэй.
- 1985 онд Дархан хотын 3 дугаар 10 жилийн дунд сургууль
- 1990 онд хуучнаар ЗХУ-д Иванаво хотын Улсын Их сургууль
- 2001 онд Удирдлагын академийг Удирдахуйн ухааны магистрт суралцсан.
- 1990-1992 онд Дархан хотын Ардын шүүхэд нарийн бичгийн дарга
- 1992-1996 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд Зохион байгуулагч,
- 1997-1998 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанд Хуулийн зөвлөх 2000 оны 01-06 дугаар сард Шүүхийн ерөнхий зөвлөлд менежер,
- 2001 онд Нефть, онцгой албан татварын гаалийн газарт албаны дарга
- 2001-2002 онд Гаалийн ерөнхий газрын Хяналтын шуурхай албаны дарга,
- 2002-2003 онд Гаалийн ерөнхий газрын Хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх хэлтэст Гаалийн улсын ахлах байцаагч
- 2003-2006 онд Улаанбаатар дахь Гаалийн газарт Орлогч дарга
- 2006-2008 онд Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга
- 2008-2009 онд Зам, тээвэр аялал жуулчлалын яамны харьяа Тээврийн үйлчилгээний төвийн захирал
- 2009-2011 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Авто тээврийн газрын дарга
- 2012 оны 01 дүгээр сараас 2012 оны 09 дүгээр сард Зам, тээвэр барилга хот байгуулалтын дэд сайд
- 2013-2015 онд МАН-ын Удирдах зөвлөл, Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх
- 2015 онд Гаалийн ерөнхий газрын дарга
- 2017-2019 онд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал
- 2019-2020 онд Ерөнхий сайдын зөвлөх
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын даргаар томилогдсон Д.Загджав Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэд сайдаар ажиллаж байв. Эрх зүйч мэргэжилтэй.
- 1980 онд Ховд хотын 10 жилийн 1-р дунд сургууль
- 1985 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургууль
- 1999 онд Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институт
- 2000 онд Төрийн удирдлагын академи
- 2003 онд ОХУ-ын Новосибирск хотын Эдийн засгийн удирдлагын академид суралцсан.
- Удирдахуйн ухааны магистр, улс төрийн ухааны доктор, ОХУ-ын Батлан хамгаалах, аюулгүй байдал, эрх зүйн академийн профессор.
- 1985-1987 онд Дорноговь аймгийн Цагдан сэргийлэх хэлтэс
- 1987-1993 онд Ховд аймгийн АДХГЗ-ын дэргэдэх Хууль зүй, арбитрын хэлтэст ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга
- 1990-1993 онд Ховд аймгийн шүүхэд аймгийн шүүхийн гишүүн
- 1993 онд "Алтай интернэйшнл" ХХК-г байгуулан ерөнхий захирал
- 1998-2000 онд Ардчилсан Социалист Оюутны холбооны Ерөнхийлөгч
- 2000-2008 онд нийслэлийн Хан-Уул дүүргийн засаг дарга
- 2008-2012 онд УИХ-ын гишүүн
- 2016-2020 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ