"Ард Актив" компанийн 2020 оны II улирлын тайлан

Хуучирсан мэдээ: 2020.07.22-нд нийтлэгдсэн

"Ард Актив" компанийн 2020 оны II улирлын тайлан

"Ард Актив" компанийн 2020 оны II улирлын тайлан

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Хоршооны нийт гишүүдийнхээ амар амгаланг эрэн мэндчилье!

"Ард Актив" хадгаламж зээлийн хоршоо (ХЗХ) нь 2004 онд үүсгэн байгуулагдаж, 17 дахь жилдээ хоршооны гишүүддээ хадгаламж болон зээлийн үйлчилгээ хүргэн ажиллаж байна. 2013 оноос "Ард Санхүүгийн Нэгдэл" болон түүний охин компаниудаас хөрөнгө оруулалт авч идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд бид нийт 850 орчим идэвхтэй хоршооны гишүүнтэй, нийт хөрөнгөө 5 тэрбум төгрөгт хүргэж, хадгаламж зээлийн хоршооны салбартаа тэргүүлэх 10 хоршооны нэг болоод байна.

Манай хоршоо 2018 онд үйл ажиллагаандаа Ард Апп нэвтрүүлснээр анхны цахим хадгаламж зээлийн хоршоо болж гишүүддээ гар утасны аппликэйшнаа ашиглан хадгаламжийн дансаа хянах, хуулга авах, зээлийн эргэн төлөлтөө хийх боломж бүрдүүлэн ажиллаж байна.

2020 оны II улирлын байдлаар, манай хоршооны нийт хөрөнгө өнгөрсөн жилийн эцсээс 21 хувиар нэмэгдэж, 5 тэрбум төгрөг, зээлийн багц 15 хувиар нэмэгдэж, 3.7 тэрбум төгрөг, хадгаламж 25 хувиар нэмэгдэж, 3.8 тэрбум төгрөгт хүрч, тус тус өссөн үзүүлэлттэй гарсан байна. Мөн нийт зээлийн багцын 98.9 хувийг хэвийн зээл, 1.1 хувийг чанаргүй зээлийн багц эзэлж байгаа нь салбарын дундаж чанаргүй зээлийн багцын үзүүлэлттэй харьцуулахад 3.5 дахин бага байна. Хоршооны хувьд чанартай зээлдэгчдэд бага хүүтэй зээл олгон эрсдэлийн түвшинг хамгийн бага дээр барьж ажиллахыг бодлогоо болгож байна.

Цаашид манай хоршооны зүгээс гишүүддээ хүрч буй үйлчилгээгээ өргөжүүлж, иргэдийн хадгаламж зээлийн хоршоонд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа нээлттэй, цахим байдлаар хүргэхийг зорин ажиллаж байна. Хоршоонд гишүүнээр элсээгүй иргэд гишүүнээр элсэх хүсэлтээ гарган, гишүүн болсноор хоршооны үйл ажиллагаанд оролцох боломжтой.

Он цагийн туршид бидэнтэй хамт байж, хүчээ нэгтгэн урагшилсаар буй хоршооны нийт гишүүддээ эрүүл энх, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн,

"Ард Актив" компанийн Гүйцэтгэх захирал

Ганхуягийн Билгүүн

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж