Д.Нямхүү: 461 хүнд шинжилгээ хийхэд Covid-19 илрээгүй | News.MN

Д.Нямхүү: 461 хүнд шинжилгээ хийхэд Covid-19 илрээгүй

COVID-19

Д.Нямхүү: 461 хүнд шинжилгээ хийхэд Covid-19 илрээгүй

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Tuesday, July 21, 2020

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/ шинэ коронавирусийн тархалттай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

Covid-19-т халдвар дэлхийн 216 улс оронд бүртгэгдэж, 14 сая 899 мянган хүн халдвар авч, 617 мянга гаруй хүн нас бараад байна. Өнөөдрийн байдлаар 8.9 сая хүн эдгэрч, 5.3 сая хүн эмчлэгдэж байна. Сүүлийн 24 цагт 213 мянган шинээр хүн халдвар авч, 4000 гаруй хүн нас барлаа. Эрдэмтэд хүн амынхаа 90 хувийг амны хаалт зүүх, гар угаах дадалд хэвшүүлж чадвал халдвараас хамгаалж чадна гэж үзэж байгаа. Мөн эмнэл зүйн шинж тэмдэг сул, хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүст дархлаа тогтох байдал сул байна гэж үзжээ. ОХУ-д сүүлийн 24 цагт 5842 хүн шинээр халдвар авсан байна. Манайхтай хил залгаа Тува, Чита, Буриадад халдвар 28-45 тохиолдлоор нэмэгдсэн байна. Монгол Улсад сүүлийн 24 цагт Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 261 хүн ирж, нийт 333 гаруй хүн ажиглалтад орж, 80 хүн ажиглалтаас гарсан. Одоогоор 3000 гаруй хүн ажиглалтад байна. Сүүлийн 24 цагт 119 тусгай утсанд 180, шуурхай аппликейшнд дөрвөн хүн холбогдож Covid-19-т халдварын талаар зөвлөгөө, мэдээлэл авлаа.

ЭМЯ-ны Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа:

Японд өчигдөр 643 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй эмийг эмчилгээнд нэмж оруулсан байна. Австралид 388 шинэ тохиолдол бүртгэгдсэн. БНСУ-д өчигдөр 63 шинэ тохиолдол нэг нас баралт бүртгэгдлээ. Сүүлийн өдрүүдэд өндөр настны халамж үйлчилгээний газарт шинээр халдвар гарч байна. Нөгөө талаар сүмийн цуглаанаас үүдэлтэй халдвар дарагдсан гэж үзэж байгаа. Мөн номын сан, музей, сүмийн үйлчилгээг нээх санаачлага гаргаад байна. БНХАУ-д 14 шинэ тохиодол бүртгэгдлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр /2020.7.21/ 461 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр бүгдэд вирус илрээгүй. Үүнд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн хоёр нислэгэээр ирсэн 383 хүний давтан шинжилгээ, АНУ-аас ирсэн 25 хүний гурав дахь шинжилгээ, идэвхтэй тандалтын 15 хүний шинжилгээ багтаж байгаа. Батлагдсан тохиолдол 287 болсноос 213 нь эдгэсэн. Одоогоор ХӨСҮТ-д 74 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа хүмүүсийн 60 нь хөнгөн, 14 нь хүндэвтэр байна. ХӨСҮТ-д 106 хүн эмчилгээ, хяналтад байна. Сөүлээс ирсэн 261 хүн, Австралиас ирсэн 48 хүнд шинжилгээ хийж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-22 124.158.107.35

ямар 461 хүн яриад байна ? гаднаас ирсэн хүнүү эсвэл дотоодын тандалтаар уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж