Галуст Гюльбенкяны нэрэмжит хүн төрөлхтний төлөөх шагналыг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч Грета Тунбергэд олгожээ. Тус шагналыг дагалдан нэг сая евро ирдэг байна. Гэвч Англи-Америк гаралтай Галуст Гюльбенкян нь газрын тосны магнат байсан юм. Шагналыг тодруулах шүүгчдийн бүрэлдэхүүний дарга Йорг Сампайо хэлэхдээ “Грета залуу үеийг уур амьсгалын өөрчлөлтийн төлөө нэгтгэж чадсан орчин цагийн олны танил хүмүүсийн нэг” хэмээн мэдэгджээ.
Харин Шведийн дунд сургуулийн сурагч Грета Тунберг сая еврогоо өөртөө үлдээн саятан болохыг бодсонгүй. Тэрбээр шагналыг мөнгөө дэлхийн зүүн хойд хэсгийн орнуудад уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд зориулан хандивлахаа мэдэгджээ. Тухайлбал, Бразилийн Амазон ширэнгэн ойг хамгаалах, Экоцидийг зогсоох сан, коронавирусийн эсрэг тэмцэл зэрэг сангуудад тус бүр 100 мянган евро хандивлах гэнэ.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ