Тусгай үүргийн нислэгээр ирсэн зорчигчид лоозонтой буув

Хуучирсан мэдээ: 2020.07.22-нд нийтлэгдсэн

Тусгай үүргийн нислэгээр ирсэн зорчигчид лоозонтой буув

Тусгай үүргийн нислэгээр ирсэн зорчигчид лоозонтой буув

Токио-Улаанбаатар чиглэлийн  тусгай үүргийн онгоцоор өчигдөр /2020.07.21/ үдэш ирсэн зорчигчид лоозон барин буулаа.

Тэд “Монголчууд минь монголчууддаа зөвхөн хилээ нээгээч”, “Монгол хүн Монголын баялаг” гэсэн бичиг барин буусан юм.

Энэ талаараа тэд “Бид өнөөдөр Токио-Улаанбаатар нислэгт багтан Сайхан Монгол орондоо сайн явж ирлээ. Ямартай ч та бүхэндээ үнэхээр их баярлалаа.

Бид хэдий эх орондоо ирж чадсан ч ард минь дэлхийн өнцөг булан бүрт гацан үлдэж, чартер нислэг хүлээн гэр бүл, үр хүүхэд, ээж аав эх орноо санагалзан суугаа Монголчууддаа Эх орон, элэг нэгт Монголчууд минь нэгдмэл байж өөрийн иргэдээ яаралтай бүгдийг нь татан аваасай гэж чинь сэтгэлээсээ хүсч СЭТГЭЛИЙН ҮГЭЭ Эх орныхоо тэнгэрт өргөлөө” хэмээн цахим хаягаараа мэдэгдсэн юм.

Тус нислэгээр нийт 260 иргэн ирсэн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
ЗөвЗөв
16
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж