Грект Оросын хоёр иргэнд 253 жил шоронд хорих ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2020.07.22-нд нийтлэгдсэн

Грект Оросын хоёр иргэнд 253 жил шоронд хорих ял оноожээ

Грект Оросын хоёр иргэнд 253 жил шоронд хорих ял оноожээ

Хууль бус цагаачдыг тээвэрлэсэн Оросын хоёр далайчинд Грекийн шүүхээс тус бүрд нь 253 жил шоронд хорих ял оноожээ. Тэднийг хүний наймаа, хууль бусаар хил нэвтэрсэн гэх мэт хэргүүдэд буруутгасан байна. ОХУ дахь НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн дэд ерөнхийлөгч Иван Мелниковын мэдээлснээр тэдэнд тээвэрлэсэн хүн тус бүрийнх нь тоогоор 7-12 жил шоронд хорих ял оноосон нь нийлээд 253 жил болжээ.

Харин Оросын иргэд өөрсдийг нь буруутгасан хэргийг үгүйсгэжээ. Тэд Туркт сарын 2000 еврогийн цалин болон хоолны мөнгөтэй ажилд орохоор ирсэн аж. Тэдний ажил нь гатлага онгоцоор жуулчдыг аялуулах гэнэ. Хоёр орос залуу сургалтаа дуусгаад далайд гарсан боловч гатлага онгоц нь замдаа эвдэрсэн байна. Энэ хооронд хөвөгч, завь ашигласан хууль бус цагаачид гарч ирэн, тэдний гатлага онгоц руу нь авирч гарсан аж.

Эх сурвалж: Tass

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж