Коронавирусийн вакцины төлөөх өрсөлдөөн ширүүсч байна | News.MN

Коронавирусийн вакцины төлөөх өрсөлдөөн ширүүсч байна

COVID-19

Коронавирусийн вакцины төлөөх өрсөлдөөн ширүүсч байна

Коронавирусийн вакцины төлөөх өрсөлдөөн ширүүсч байна

Шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн Covid-19 өвчин цар тахал болон өргөжиж, долоон сарын дотор дэлхий даяар 14 сая хүн уг өвчнөөр өвдөж, 600 мянган хүн амиа алдаад байна. Өдрөөс өдөрт эрчээ авч буй цар тахлыг дарах эм бэлдмэл, урьдчилан сэргийлэх вакцин гаргаж чадсан нэг нь хүн төрөлхтнийг аврагч “супер баатар” болж түүхэнд бичигдэх юм. Үүгээр ч зогсохгүй вакцин бол асар их ашиг, нэр хүнд, дэлхийд эзлэх байр суурь, манлайллын баталгаа болно. Иймд улс орнууд вакцин гаргаж авахын төлөөх өрсөлдөөн ширүүссээр байгаа ба вакцин боловсруулах судалгааны ажилд улс орнууд маш их мөнгө хаяж байна. Түүнчлэн нэг нэгнээсээ вакцины судалгааны мэдээллээ хав даран нууж, нэгнийгээ "хулгайд сэрдэж" эхлээд байна.

 Одоогийн байдлаар дэлхийн улс орнуудад нийтдээ 100 гаруй лаборатори “Covid-19”-ийн эсрэг 150 гаруй нэр төрлийн вакциныг гарган авахаар ажиллаж байгаагаас ихэнх нь анхны шатандаа яваа бөгөөд туршилтаа амьтад дээр хийж байгаа бол Хятад, Их Британи, ОХУ, АНУ-ын лабораториуд гурав дахь шат руугаа орж, хүн дээрх туршилтаа эхлүүлж, зарим нь тодорхой амжилттай урагшилж байна.

Коронавирусийн вакцин боловсруулж буй улс орнуудын байршил

Коронавирусийн эсрэг вакциныг хүн дээр турших туршилтыг Их Британи улс анх эхлүүлсэн бол ОХУ саяхан тус улсын боловсруулж буй вакцин хүн дээр туршихад туршилт амжилттай болсныг зарлаж, наймдугаар сард олноор үйлдвэрлэх тухай зарласан. Өөрөөр хэлбэл, тус улс дэлхийн улс орнуудаас хамгийн түрүүнд коронавирусийн эсрэг вакциныг гарган авсан улс болоход ойртсоноо ийнхүү мэдэгдсэн юм. Гэтэл үүний дараахан Их Британи улс ОХУ-ыг тус улсын вакцины судалгаа шинжилгээний ажлыг хакеруудаар хулгайлуулахаар оролдсон тухай мэдэгдсэн.

Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб энэ талаар “Их Британи болон бидний холбоотнууд дэлхий нийтийн эрүүл мэндийг хамгаалах вакцин бүтээхээр хөдөлмөрлөж байхад зарим улс орнууд зөвхөн өөрсдийн ашиг сонирхлыг нэгт тавьж явуургүй үйлдэл хийх боллоо. Иймд бид энэ байдалтай цаашид хатуу тэмцсээр байх болно” хэмээн хэлсэн байна. Харин ОХУ үүнийг эрс няцаан огт ийм зүйл болоогүй хэмээгээд Их Британийн талыг нотолгоогоо дэлгэхийг шаардсан.

Коронавирусийн эсрэг вакцин боловсруулах ажил нь ахицтай яваа дараагийн улс нь АНУ, Хятад улс юм. Сүүлийн жилүүдэд угаас таарамж муутай байгаа энэ хоёр улсын харилцаа цар тахлын үед улам л хөндийрсөөр байна. АНУ-ын зүгээс Хятадыг дэлхий нийтэд цар тахал дэгдээсэн хэмээн буруутгаж байгаа юм. АНУ болон Хятад улсууд аль аль нь коронавирусийн эсрэг вакцины туршилтыг хүн дээр эхлүүлээд байгаа билээ. Тэгвэл өчигдөр /2020.07.21/ АНУ-ын Хууль зүйн яамнаас мэдэгдэл гаргаж, Хятадын хакерын хоёр бүлэглэл “COVID-19”-ийн эсрэг вакцины судалгааг хулгайлсан хэмээн буруутгажээ. Тус байгууллагын мэдээлснээр дээрх хоёр хакерын бүлэглэл нь өмнө нь барууны орнуудын технологийн компаниудын мэдээлэлд халдаж байсантай ижил арга барилтай ажиллаж байгаа аж. Зарим судлаачдын үзэж буйгаар олон улсын эрдэмтэд хэдий нэгдэж нийлээд, хамтдаа вакцин бүтээхийг эрмэлзэж байгаа ч дэлхийн том гүрнүүдийн удирдагчдын сөргөлдөөн байдлыг улам хүндрүүлж байна гэжээ.

Хэрэв АНУ вакциныг түрүүлж гаргавал тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх сонгуульд ялах нь тодорхой болж, ингэснээр тэрбээр удаан хугацаанд тэмцэлдсэн Хятадыг бүр мөсөн дарахыг оролдоно гэж шинжээчид үзэж байна. Коронавирусийг Хятад вирус хэмээн нэрлэж, хятадуудыг дэлхий даяар тахал тараасан хэмээн буруутгаж буй Трамп ялчихвал дэлхийн бусад улс орнуудыг Хятадын эсрэг бүр ч илүү турхирч, хүйтэн дайны ирмэг дээр ирээд буй гэх хоёр орны харилцаа бүр ч хурцдах нөхцөл бүрдэнэ.

Эх сурвалж: 7news.com.au

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-07-22 115.84.94.123

Hyataduud amerikuudiig hakerdakh geed oroldood chadakhgui baigaa bololtoi.Angli ,Taivan harin boditoi ur dun uzuuleed ehelchikhlee.

Avatar

Warn 2020-07-22 202.126.89.40

Cүүлийн үёд Монголчуудын анхаарал хөл хорио цээр аймаар суларч байнаа….хаа сайгүй маскгүй хүмүүс сэлгүүцэж бөөн бөөнөөрөө аялж зугаалсан улс л байхым……намар 9 сард хичээл битий ороосой…..

Avatar

zochin 2020-07-22 49.167.16.22

USA, Британи 2 дандаа нотолгоогүй гүтгэлэг явуулах юм. Манай хуулийнхан шиг эхлээд гөрдөөд дараа нь юм олдож магадгүй гэж хайх
юм даа.

Avatar

Зочин 2020-07-22 66.181.161.51

Нөгөө гандангийнхан үрлээ зарж ашиг хиймээр юм даа. Худлаа биш л юм бол зоригтой зарлах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-07-22 192.82.73.129

Mongolchuud turuulj gargaad avbal mongol nuluutei boloh uu

Avatar

Есүй 2020-07-22 202.9.46.4

Өрсөлдөөн…гэдэг ч ер нь үнэн байх шүү. Хэн түрүүлж вакцин гаргасан нь баяжина.

Avatar

Оросууд ялна 2020-07-22 192.82.78.151

Вакцинаа хийгээд туршаад дууссан

Avatar

Зочин 2020-07-22 59.153.112.167

USA хавийн улс орныг хардсаар байгаад бүр хий юм хардаг болсийн биш бизээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж