Шүүхээс Х.Оргил-Эрдэнэд торгох шийтгэл ногдуулав

Хуучирсан мэдээ: 2020.07.22-нд нийтлэгдсэн

Шүүхээс Х.Оргил-Эрдэнэд торгох шийтгэл ногдуулав

Шүүхээс Х.Оргил-Эрдэнэд торгох шийтгэл ногдуулав

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр /2020.07.22/ Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга асан Х.Оргил-Эрдэнэд холбогдох хэргийг хэлэлцээд долоон сая төгрөгийн торгууль  ногдуулж, төрийн албанд ажиллах эрхийг таван жилээр хассан байна.

Мөн авлига өгсөн хэрэгт буруутгагдсан БНХАУ-ын иргэн Лиу Хоннианд 14 сая төгрөгийн торгууль ногдуулсан аж.

Х.Оргил-Эрдэнэ нь Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг барьж буй БНХАУ-ын гүйцэтгэгч компаниас 24 сая төгрөгийн хахууль авч байгаад Авлигатай тэмцэх газрынханд баригдсан хэрэг 2019 оны сүүлээр болсон юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж