НЭМЭЛТ:
Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, "Петровис" компанийг үүсгэн байгуулагч Ч.Давааням нарт холбогдох шүүх хурал нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд эхлээд байна.
Ерөнхий сайд асан С.Баяр нарыг шүүнэ
Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, "Петровис" компанийг үүсгэн байгуулагч Ч.Давааням нарт холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.07.22/ нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болно. Оюутолгой төсөлтэй холбогдуулан тэднийг шүүх юм.
Таван жилийн өмнө УИХ-ын гишүүн асан Г.Уянга “2009 онд Оюутолгойн гэрээг хийсний дараа Ерөнхий сайд асан С.Баяр АНУ-д долоон хаустай болсон. Хаус нь охиных нь бүртгэлд байдаг” гэх мэдээлэл хийж байв.
Харин Ерөнхий сайд асан С.Баяр “Эрүүл ухаантай хүнд нэг газар долоон байшин авах хэрэг байна уу. Ганц биеэ долоо хуваагаад энд тэнд суултай нь биш. Угтаа бол нэгхэн биед нэг газар л байх хэрэгтэй баймаар. Энэ тухай би нэг бус удаа ярьж байсан. Одоо дахин давтан хэлье, надад АНУ-д эсвэл өөр ямар нэг улс гүрэнд эзэмшдэг байшин, хаус нэг ширхэг ч байхгүй. Байшин сав байтугай гадас шаагаад босгосон майхан ч үгүй. Гэхдээ асуудал тэр байшин саванд байгаа юм биш. Тийм томоохон байшингуудыг маш их мөнгөөр, олон сая ам.доллараар авсан байж таарна гэж хардахад байгаа юм. Тиймээс энэ бүх яриа яагаад гардаг, юутай холбоотой нь тодорхой.
Энэ гэрээ эхнээсээ цэвэр бизнесийн гэхээсээ геополитик, гео эдийн засгийн ач холбогдол, үр дагавар ихтэй хийгдсэн. Дотоод гадаадын том жижиг, эсрэг тэсрэг сонирхлууд энд хэрээстэй хэвээр. Оюутолгойн гэрээний нэг эгзэгтэй үе яг одоо таарч байна. Энэ гэрээний дараагийн үе шат далд уурхайн асуудал дээр очоод хоёр тал учраа сайн олохгүй тулчихаад байгаа юм. Одоо цаашдаа хоёр зам л бий. Асуудлыг хэлэлцээрийн аргаар шийдэж болно. Аль эсвэл хэрүүлийн аргаар бүр мөсөн унагаж бас болно. Тэр хэрүүлдээ намайг татан оруулах, элдэв долоон юм наах гэж байнга оролддог. Би тэвчээртэй байхыг хичээн хэдэн жил муу хэлүүлж явлаа. Одоо болсон байлгүй дээ. Одоо яс шалгуулна. Монгол улсын хууль хяналтын зохих байгууллагад албан ёсоор хандахаар шийдээд хүсэлт өргөдлөө цаасан дээр буулгаж байна. Намайг яллаад буруутгаад байдаг Оюутолгойн гэрээгээр далимдуулан авилга авсан эсэхээ шалгуулна. Өөр бас бус юм байдаг гэж үздэг бол тэр бүхийг бүгдийг нь шалгуулна гэсэн бодолтой байна” хэмээн мэдэгдэж байв.
Авлигатай тэмцэх газар /АТГ/ энэ асуудлыг шалгаж, улмаар 2018 онд Ерөнхий сайд асан С.Баярыг саатуулж байсан бол энэ хэрэгт хамааруулж, Петровис компанийг үүсгэн байгуулагч Ч.Даваанямыг мөн баривчлан саатуулж байв.
Улмаар АТГ Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг гардаж ажилласан Сангийн сайд асан С.Баярцогт, Дубайд байгуулсан Оюутолгойн санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбогдуулж Да.Ганболд, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Б.Бадрал нарын хэргийг нэгтгэн, шүүхэд шилжүүлсэн.
Хэргийг нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх долдугаар сарын 6-наас хэлэлцэж эхэлсэн ч Ерөнхий сайд асан С.Баяр, Петровис компанийг үүсгэн байгуулагч Ч.Давааням нарын өмгөөлөгч П.Баасанжав, Б.Мөнхбат нар нь шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр энэхүү шүүх хуралд ирээгүй тул тэдний хэргийг тусгаарлаж, шүүх хурлын товыг зарлахаар болж шийдвэрлээд байсан билээ.
Сануулахад, анхан шатны Эрүүгийн хэргийн шүүхээс Оюутолгой төсөлтэй холбогдуулан Сангийн сайд асан С.Баярцогтод 10, Дубайд хийсэн санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбогдуулж Д.Ганболд, Б.Бямбасайхан нарт 4 жил, Оюутолгойд татварын хөнгөлөлт үзүүлсэн үндэслэлээр Б.Ариунсан, Б.Бадрал нарт 1.6 жилийн хорих ял оноогоод байгаа юм.
зочин 2020-07-22 192.82.64.147
Улсынхаа баялгаар өөрсдөө баяжсан нь үнэхээр буруу. Энэ үйлдэл нь нийгэмд маш буруу жишиг тогтоосон. Хүмүүс дээр дооргүй худлаа ярьж хулгай хийх сонирхолтой болсон Энэ үйлдэл нь улс орноо, ард түмнээ мөлхүүлж өөрсдөө хөрөнгөжиж цадсан тул ард түмэн хохирогч нь юм. Залуу хойч үедээ шударга төртэй , өндөр хөгжилтэй эх орон үлдээмээр байна
Зочин 2020-07-22 202.180.220.77
Орос хятад хоёр барууны хөрөнгө оруулалтыг монголд оруулахгүй гэж үзэж байна. Женко бол тэр бодлогын хэрэгсэл. Канадын Хаан Ресорсыг Путин монголчуудын гараар хөөж явуулсан. Торгуулийг нь (70 сая ам доллар) бид төлнө. ОТ-г хөөж явуулах санаатай байгаа. Торгуулийг нь (1-5 тэрбум доллар) бид төлнө, Путин биш, Женко биш. Жил бүр ордог олон тэрбум төгрөгийн татвар байхгүй болно. олон мянган монгол хүн ажилгүй болно. Хариуцлагыг хэн хүлээх вэ?
Зочин 2020-07-22 202.180.220.77
Авилга авсан нэг ч баримт байхгүй. Нэг ч! авилга авсан л байх ёстой гэсэн шалтгаанаар ухаж байна. Одоо шал өөр юмаар шийтгэнэ дээ. Машинаа буруу газар байрлуулсан, таньдаг хүнээ ажилд оруулсан, архи уучихсан явж байсан, татвараа дутуу төлсөн – өөр юу байж болох вэ?
Зочин 2020-07-22 66.181.160.16
Энэ хүйтэн царайтай Баяр арай өөрийгөө гэмгүй цагаан хүн гэж боддог юм биш биз дээ Бурхан минь
Зочин 2020-07-22 202.180.220.77
Энэ хүн гэмгүй.
Бат 2020-07-22 66.181.184.183
Ард түмнийг хохироосон гээд байгаа поп улс төрчдөөр гэрээг дахин сайруулах боломж хуулиараа ЗГ байгаа. энэ боломж оо ашиглахгүй зөвхөн улс төрийн ашиг хонжоо гаргасаар байгаа . Оюу толгой царцаагаад орхиход дарга нар хохирохгүй, монгол улсын э.з уналтанд орж гадаадын хөрөнгө оруулт зогсож, Оросын царай харж тамын тогооны үлгэр болох биз ээ. Жэнко тэргззтэй шинэ хонгилынхан баяжиж, олон түмэн ядууралаас гарч чадахгүй болов уу.
Уншигч Н.Тунгалаг 2020-07-22 64.119.23.218
Улсынхаа баялгаар өөрсдөө баяжсан нь үнэхээр буруу. Энэ үйлдэл нь нийгэмд маш буруу жишиг тогтоосон. Хүмүүс дээр дооргүй худлаа ярьж хулгай хийх сонирхолтой болсон. Тэрнээс биш албан тушаалаа зохих түвшинд хашиж шийдвэр гаргаж алдаж онож явсныг буруутгах аргагүй.
Зочин 2020-07-22 202.180.220.77
баяжсан бол ямар ч байсан Оюу Толгойн гэрээгээр баяжаагүй. Тэр өмнөх юмыг нь ух. ОТ энд ямар ч хамаагүй.
Бат 2020-07-22 66.181.184.183
Энэ гэрээг анхнаасаа хийх гэж булаацалдаад байсан. Энхбаяр би хийх байсан гээд нэлээн үзсэн. Женко хийсэн бол ямар гэрээ хийх байсан бол. Хардалга сэрдэлгийн бай болсонч монголд гадаадын хөрөнгө оруулалтыг татсан. Очирбат гуан хэлдгээр гүний уурхай ашиглаж сурах сургууль болсон: монголын эдийн засаг 3 дахин өсгөж чадсан. Монголын эдийн засагийг тэлж чадсан гэх дам ашиг тус их билээ. Энэ гэрээнл хамгийн их дургүй орон бол манай хойд хөрш шүү дээ. Монголчууд нүүрс, алт, зэсээ зарж байна.
Бусдын бололцоог үгүй хийсэн 2020-07-22 103.229.121.148
Ард түмнийхээ бололцоог үгүй хийсэн хүмүүс шүү дээ. Гэхдээ санаатайгаар ард түмнээ хорлосон гэж бодохгүй байна. Харин хувьдаа асар их юм унагасан нь үнэн. Түүнийг нь сайтар шалгаад ял өгөх хэрэгтэй байх.
Ард түмнийхээ бололцоог ... 2020-07-22 103.229.121.148
Ард түмнийхээ бололцоог үгүй хийсэн хүмүүс шүү дээ. Харин санаатай хийсэн гэж бодохгүй байна. Гэхдээ хувьдаа асар их хожоо унагасан түүнийг сайтар шалгаад ял өгөх хэрэгтэй.
D 2020-07-22 210.137.44.100
Монголын ард түмэн тэнэг биш худлаа ярихаа болих
С 2020-07-22 210.137.44.100
Биеэ өмөөрөх биш би Монголын ард түмний хөрөнгөөр тоглочихлоо, одоо яаж залруулах вэ гэж ядаж бодох хэрэгтэй бишүү. Өнөөдрийн Оюутолгойн байгаа байдлаар та нарыг юу хийсэн бэ гэдгийг Монголын ард түмэн мэднэ, тэд тэнэг биш.
зочин 2020-07-22 120.17.3.43
Тэр бензиний компани ч олон улс төрчтэй холбогдох байх шүү. Эр, эм, залуу хөгшин бүгд л тэндээс авахаа авч өгөхөө өгдөг бх. Зарим төлөөлөгч нь өндөр боловсролтой эмэгтэйн дүрд гаргуун тоглоод л явж бгаа.
Zochin 2020-07-22 202.179.24.96
Goe goe olon haustei mundag umaa
Зочин 2020-07-22 64.119.21.108
Шүүхийхээн энэ хурал давхцдаг сужруулдаг байдлаа засаачээ хэрэг хийсэн хийгээгүй хүмүүсийн сэтгэл зүйд дарамттай энэ байдлаа засмаар л байна шүү
Зочин 2020-07-22 202.21.109.74
S BAYAR GLG ODOO BOLSOON OOROOSOO 30 DUU TUSLAHAA AVAGAIGAA BOLGSON ULSIIN MONGO HULGAILSAN 7-1 HEREG USLIIN HORONGO SHAMSHIGDUULSAN TEGEED USA OCHOOD HEZEE IREKU UM TOM2 BAAGAAD BAISAN GLG ODOO SAIN YAL OGOOOROI PLZZZ
Женко хүүкийг а**х юмсан. 2020-07-22 202.126.90.82
Зоостой бол хэн ч Риогийн хувьцааг авна даа
Женко шиг 100 төгрөгний хувьцаа гаргаж иргэдээ хульхидахгүй.Морьтой хөшөө нь ашиг олж байгаа.Ноогдол өгөхгүй..Нэг монгол дэлхийгээс ашиг олоход үхлээ л дээ.эргүү малууд.Баярцогт угаасаа Товхонхан гээд газар тариалөнгийн компанитай.Сэлэнгийнхэн эртнээс мэднэ.
Зочин 2020-07-22 66.181.185.174
Шуух шуурхай ажилламаар бна, хойшилсон, буцсан, уймарсан ядаргаатай залхамаар удаан юм. Хурдтай ураглахад шударга ес тогтоох, хариуцлага хамгаас чухал!
Зочин 2020-07-22 192.82.68.200
Намбарын Энхбаяр , Санжаагийн Өлзийбаяр буюу энэ хоёр Баяр хэмээх 40 мянгатын 2 Бандийн суудал дэндүү өндөрсөн учир Та хоёрт хүндэдсэн хэрэг Юугаа хийж Та 2 муугаа мэдэхгүй Монгол Төрийн өндөр оргил руу зүтгэж "галзуурсан" юм Үнэндээ бол Та 2 10 хүнтэй аж ахуйн нэгжийг ч удирдаж үзээгүй улс шүү дээ ! Та 2-оос авах юм бол Орос хэлийг гаргуун сурсан бүр Орос хүнээс ч илүү Та хоёрт хүнийг хайрлах хүнлэг сэтгэл ч байхгүй , Монголчуудын бор дүрхэн амьдралыг ч мэдэхгүй улс
Зочин 2020-07-22 202.126.90.82
Энхбаяр зомбигийн хажууд Баяр хийсэн ажилтай.Хойч үе мэдэх болно.
Зочин 2020-07-22 66.181.160.16
Энхбаяртай харьцуулна гэдэг инээдэм. Энхбаяр бол улс орноо, ард түмнээ гэсэн сэтгэлтэй жинхэнэ улс төрч. Баяр бол зүгээр л хар амиа хоохойлсон соёлтой дүр эсгэсэн гуйлгачин
Зочин 2020-07-22 66.181.184.75
ШҮҮНЭ ШҮҮНЭ ГЭЭД Л САР БОЛЛООО ХУРДАН ШҮҮГЭЭЭЧ
Зочин 2020-07-22 202.126.90.15
2-3 vyeeree umchgvi baisan mongolchuudaas busad hvn vnemshih argagvi hardalt l daa!
Bidnii zah zeeliin talaarh oilgolt, setgelgee dendvv hotsrogdood bna daa !!!
Зочин 2020-07-22 182.160.0.144
Жанкуу монголын сэхээтнүүдийг жижигрүүлж байх юм, хөөрхий. Өөр дээр нь нэг өдөр том чулуу тас хийж буух вий.
Зочин 2020-07-22 202.131.225.197
s.bayriin haysuud bol barimtaar batlagdsan ch dee.ohiduud ner deer baisan ch svvldee ooroo barag ohidoo mundag vl hodolohiin naimaa hiideg uhaanii yum yriad bn sh dee..