БНХАУ-ын Ухань хотоос гаралтай коронавируст халдвар өдгөө дэлхийн 216 улсад “зөөвөрлөгдөөд” байна. Олон сая хүний амийг авч одсоноороо улс орнуудыг хилээ хааж, хөл хорио тогтооход хүргэсэн уг вирус сарьсан багваахайнаас хүнд халдварласан байх өндөр магадлалтай гэж дэлхий нийт үзэж буй. Вирусийн голомт далайн бүтээгдэхүүний захаас үүдэлтэй ба хүмүүс сарьсан багваахай идсэн тухай мэдээлэл дэлхий нийтэд дуулиан тарьсан нь саяхан. Аюулт өвчний дэгдэлт одоо ч намжаагүй энэ цаг үед тарваган тахал аюулын харанга дэлдэх вий хэмээн дэлхий дахин Монгол Улсыг анхааралдаа авч эхлэв. Учир нь коронавирусийн нас баралтын түвшинг дунджаар 2.3% гэж үзэж байгаа бол тарваган тахлынх 4.9% байгаа нь өндөр нас баралттай, аюултай өвчин гэж үздэгтэй холбоотой.
Монголд өнөөдөр тарваган тахлын 1 нас баралт бүртгэгдсэн нь коронавирусээс ч дутахааргүй хөрш зэргэлдээ улс орнуудын анхаарлыг татав. Энэ сарын эхээр Говь-Алтай аймагт 15 настай хүү тарваган тахлаар өөд болсон. Түүнийг агнасан тарвага хүнсэндээ хэрэглэснээс болсон хэмээн үзэж буй. Үүнээс хойш Ховд аймагт 27 настай нэг иргэн мөн тус халдвараар өвчилсөн нь тогтоогдож, тусгаарлагдан эмчлүүлж буй. Тухайн иргэн цөөнгүй тооны хүнтэй ойр хавьтсаныг албаны хүмүүс илрүүлсэн.
Өөрөөр хэлбэл, бас нэгэн тахал дэгдэх эрсдэл үүсчихээд байхад монголчууд л тайван байна. Албаны хүмүүс тарваганы мах агнаж, идэж болохгүйг анхааруулсаар байтал хөдөө орон нутгийг зорьсон иргэд тарвага агнаж идэх нь багадаад эмчилгээний зориулалтаар гэж дур мэдэн түүхий эд эрхтнийг нь хэрэглэсээр байгаа нь цар тахлыг өөрсдөө далласнаас өөрцгүй. Гэтэл амьтны эд эрхтнийг түүхийгээр нь эмчилгээний зориулалтаар идэх нь аливаа өвчнийг анагаадаг гэдэг нь шинжлэх ухаанаар нотлогдоогүй юм.
Нэг хүний тарваганы мах идэх хүсэл дотоодод цар тахлын аюул дагуулах эрсдэлтэйг Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулсаар байгаа. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 17 аймгийн 137 суманд тарваган тахлын голомт нүүрлээд байна. Ялангуяа наймдугаар сар бол тарваган тахлын дэгдэлтийн оргил үе. Тиймээс Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Зоонозын өвчин судлалын төв зэрэг байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажилд ханцуй шамлан ороод байна.
Халдвар авсан даруйд яаралтай эмнэлгийн байгууллагад хандахгүй бол амь насыг нь өршөөлгүй авч оддог болохыг ч 15 настай хүү амь насаараа нотолсон. Эмнэлгийн байгууллагад хандлаа ч нэг өдрийн эмчилгээний зардал 60-100 сая төгрөг. Гэтэл хүмүүс тарвага агнаж идчихээд түүнийгээ нуудаг, оношоо төөрөгдүүлж байгаа нь өнөөх л хэнэггүй зантай холбоотой юм.
Тарваган тахлын аюул зөвхөн энэ жил ч биш коронавируст халдвар дуулиан тарихаас ч өмнө аюул дагуулж байв. Хоёр жилийн өмнө буюу 2018 онд Баян-Өлгий аймагт гэр бүлийн хоёр тарваганы махыг түүхийгээр нь идсэнээс тахлаар халдварлаж, амь насаа алдан бага насны гурван хүүхэд өнчирч хоцорсон харамсалтай жишээ ч бий.
Зоонозын өвчин судлалын төвөөс гаргасан мэдээллээр тарваган тахал нь 1970 онд албан ёсоор бүртгэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл 210 хүн өвчилж 83 нь нас баржээ. Харамсалтай нь энэхүү бодит аюул сургамж болж чадсангүй, өнөө жил ч дахин нэг амь эрсэдлээ. Тарваганы мах идлээ гэхэд зөвхөн өөрөө төдийгүй өрөөл бусдад ч аюултай гэдгийг хүн бүр ухамсарлах нь иргэний үүрэг, нийтийн өмнө хүлээсэн хариуцлага. Судалгаагаар халдвар авсан 10 хүний 3-10 нь амь насаа алдах эрсдэлтэй. Муугаар бодоход нэг хүний хариуцлагагүй үйлдэл нийтийг ч донсолгох аюул бидний өмнө байна.
Б.ЦЭЦЭГ
Зочин 2020-07-22 202.126.90.107
Өмхий новшнууд наад тарваганы мах идэхээ болиоч хятадуудыг харх иддэг гээд байдаг тэрнээс дутахгүй тарвага нэртэй харх идэхээ больж үз
мөрдөгч 2020-07-22 2.136.17.240
КОРОНАГАА АЛДЧААД ХУДЛАА ТАРВАГАН ТАХАЛРУУ ЧИХГЭЭД ЯДААД БАЙХ ШИГ…НЭГ Л СЭЖИГТЭЙ САНАГДААД ЯВЧИХЛАА ☻🕵️♀️
зочин 2020-07-22 202.9.46.61
Маск зүүхгүй байна, тарвага агнаж тахал дэгдээж болзошгүй байна г.м-ийн өнгө аястай үгийг хүмүүс огт тоохгүй байгаа нь илт байна шүү дээ.Үнэхээр хориглох гээд байгаа юм бол таарсан тохирсон арга хэмжээг нь аваач. Адаг сүүлд нь сануулсаар байтал… ухааны юм яриад суух вий.
Цф 2020-07-22 202.126.89.40
Сүүлийн үёд Монголчуудын анхаарал хорио цээр дэглэм арай л суларч бнаааа…хаа сайгүй маскгүй бээлийгүй хүмүүс холхино….бөөн бөөнөөрөө найр наадам аялал хийгээд л …..
Ард иргэд нь арай л ухамсаргүй хэнэггүй юм……
zochin 2020-07-22 58.109.221.157
Gants mongolchuud l 5 hoshuu maltai her ni tarvaga iddeg baih
Зочин 2020-07-22 202.131.245.162
Энэ моголчууд харх идэж өвчин дэгдээгээд ёстой таарсан 2 хөрш байна гэж гадныхан бодож сууна даа.
Зочин 2020-07-22 182.160.32.4
tussan humuusiin 4.9% uhdeg. Mongold bol 210 aas 83 ni geheer 40% uhsen. ali ni unen too ve
зочин 2020-07-22 182.160.36.204
БИД НААД ТАРВАГАН ТАХЛЫГ ЧИНЬ ДАРЖ ИРСЭН, БИД НААД ӨВЧНИЙГ ЧИНЬ АНХ БИОЛОГИЙН з****г БОЛГОЖ БҮР ЧИНГИС ХААНЫ ҮЕД АШИГЛАЖ ИРСЭН, ГЭТЭЛ ГЭНЭТ ОДОО СҮРЖИГНЭЖ НИЙГМИЙГ БУЖИГНУУЛАХ ГЭЭД БАЙХ ЮМ, ЯМАР УЧИР БАЙНАА, ХАРИУЦСАН ХҮМҮҮС НЬ АЖЛАА Л ХИЙНЭ ШДЭЭ, ТА НАР СҮРЖИГНЭХЭЭ Л БАЙЧИХ Л ДАА
Зочин 2020-07-22 192.82.69.24
хитадууд сарьсан багваахай иддэг уламжлалтай!! !! Монголчууд том харх иддэг уламжлалтай!!
Зочин 2020-07-22 66.181.161.12
ЭНЭ ЗУН ДОТООДЫН АЯЛАЛЫГ ХОРИГЛОХ ЁСТОЙ БАЙЖ. ЭНЭ ОЛОН ХҮН ТАРВАГНУУДАД КОРОНА ХАЛДААСАН БОЛ ТЭГЭЭД ДУУСАА !!! ТАРВАГААСАА МАЛД ХАЛДВАЛ .
Зочин 2020-07-22 66.181.169.116
Тарваганы махыг төв суурин газруудад оруулж nрэхийг завдсан, оруулсан хүмүүсийн тарвагыг зүгээр хурагаад8 торгоод өнгөрөх биш, харин эх орныг санаатайгаар сүaрүлэх гэсэнд нь хатуу арга хэмжээ авах, наанадаж 1-2 жил цагдан хорих арга хэмжээ авах хэрэгтэй! Мөн товчоодод шалгаж байгаа хүмүүс үнэхээр сонор сэрэмжтэй байж, хатуу хяналт тавих хэрэгтэй. Ер нь үнэрч нохой ашиглах нь шалгалтыг үр дүнтэй болгоно шүү!!!
Зочин 2020-07-22 202.131.225.197
Тахал гарахад аюултай гээд байхад өлсөж үхэх гэж байгаа юм шиг тарвага идэхээ больсон нь дээрдээ. Үнэхээр үгэнд орохгүй байгаа бол олон нийтийг аюулд оруулахыг завдсан гээд хуулийн хариуцлага хүлээлгэж шоронд суулгавал таарна. Үгээр болохгүй бол маханд нь мэдрүүл. Идэж уух нь дийлдэхгүй мэдрэл юмнуудыг хашраагаач.
Zochin 2020-07-22 66.181.169.122
Yur n bol COVID-19 Wuhan, China-aas garaltai gej togtoogoogui sht. Anh gazar avsan n Wuhan. Odoo ene Hyatadiin virus, sarisan bagvaahai ene ter gehee bolih heregtei, yadaj l setguulchid n
Gustov 2020-07-22 202.126.89.240
Ideh yum mundsan bish ene saihan tawan tolgoi mal baihad hujaa nariig dagaj olbon zolbin baihaa boliy?
Иргэн 2020-07-22 202.55.191.130
1-рт. "Олон сая хүний амийг авч одсоноороо улс орнуудыг хилээ хааж, хөл хорио тогтооход хүргэсэн", Covid-19 олон сая хүний аминд хүрсэн мэдээлэл хаана ямар эх сурвалжаас авсан бэ? Үнэн зөв мэдээлэл хүргэнэ үү? 2-рт. "Түүнийг агнасан тарвага хүнсэндээ хэрэглэснээс болсон хэмээн үзэж буй". тарвага хүүг агнасан мэт бичиж. Зөв бичнэ үү?
Зочин 2020-07-22 192.82.78.23
news.mn сэтгүүлчид сайхан залдаг гарууд байдаг юм.үг үсгийн алдаа ч их гаргадаг.
Зочин 2020-07-22 66.181.180.251
Бид аюултай гэж үзсэнээс болоод нас баралт нь 4.9 байгаа юм биш. 1 хоногийн эмчилгээний зардал 40-60 сая биш. 1 сэжигтэй тохиолдол илрэхэд олон хүн дайчлан хөл хорио тогтоох, нааш цааш явах, шинжилгээ ариутгал хийх, эмч мэргэжилтний бүхэл бүтэн баг томилон ажиллуулах гэх мэтээс болоод нийтдээ ийм зардал гардаг аа л гэсэн шүү дээ. Толгойгоо ажиллуул. Эрүүл ухаанаар бод.
Зочин 2020-07-22 64.119.24.88
Тарвага хүүхэд шиг орилдог