Хакүхо, Тамаваши, Тэрүнофүжи нар ээлжит ялалтаа байгууллаа

Хуучирсан мэдээ: 2020.07.22-нд нийтлэгдсэн

Хакүхо, Тамаваши, Тэрүнофүжи нар ээлжит ялалтаа байгууллаа

Хакүхо, Тамаваши, Тэрүнофүжи нар ээлжит ялалтаа байгууллаа

Японы мэргэжлийн сүмо бөхийн нагоя башёгийн гуравдахь өдрийн барилдаанууд  өчигдөр/2020.07.21/ Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болж өндөрлөлөө. Цар тахлын улмаас 2500 үзэгчийг л ордонд орохыг зөвшөөрч буй нагоя башёгийн гуравдахь өдөр Хакүхо Шоо Эндотой тааран барилдсан бол озэки Асанояама Юүтакаматай тааран барилдлаа.

Ёкозүна Какүрюү Ананд нагоя башёгийн эхний өдөр Эндотой барилдах үеэрээ тохойндоо бэртэл аван энэ удаагийн башёг өнжихөөр болсон.

Ёкозүна Хакүхо Эндотой учраа тааран барилдаж нагоя башёгийн гуравдахь ялалтаа авлаа. Тэрбээр одоогийн байдлаар нэг ч ялагдалгүй башёг үргэлжлүүлж байгаа бол Эндо нэг давж, хоёр унасан үзүүлэлттэй байна. Харин шинэхэн озэки Асанояама башёгийн гуравдахь өдөр Юүтакаматай тааран барилдаж өрсөлдөгчөө давлаа. Асанояама башёг гурван даваатай Хакүхогийн адилаар тэргүүлж байна. Тэгвэл озэки Такакэйшо башёгийн гуравдахь өдөр Окинүмитай тааран барилдсан ч өвдөг шорооджээ.

Одоогийн байдлаар Хакүхо, Асанояама, Митакеүми, Тамаваши Мөнх-Оргил, Мёогирюү, Котоновака, Котошохо, Котошигикү, Тэрүнофүжи Ган-Эрдэнэ, Мэйсэй нар гурван даваатай нэг ч унаагүй башёг үргэлжлүүлж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж